| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2023/00791/И |
| Дугаар | 104/шш2024/00229 |
| Огноо | 2024-04-24 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 104/шш2024/00229
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар *******-ны өдөр төрсөн хүү *******ын *******,*******-ны өдөр төрсөн охин *******ын *******, *******-ны өдөр төрсөн хүү *******ын ******* нарын асрамжийг өөрчилж, эцэг *******ын *******ын асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар үр хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг, уг эрхээ хэрэгжүүлэхэд хүүхдийн эрх ашиг сөргөөр нөлөөлөхгүй бол хариуцагч Т. *******т нэхэмжлэгч Г.******* хязгаарлалт тогтоохгүй байхыг дурдсугай.
3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 7 дугаар зүйлийн 7.1, 10 дугаар зүйлд зааснаар насанд хүрээгүй хүүхдүүдийг өөрийн асрамжид авч буй нэхэмжлэгч Г.******* нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглох ба нь хүүхдийг эрүүл аюулгүй орчинд амьдруулах, тэдний хуульд заасан эрхийн эсрэг бие мах бодь болон сэтгэл зүйн аливаа хүчирхийлэл үйлдэхгүй байх, хүчирхийллээс ангид байлгах, тэднийг сурч боловсроход нь тусалж дэмжиххүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчинг бүрдүүлэх үүрэгтэй болохыг тайлбарласугай.
4. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар хүүхэд эх Т.*******тэй байх тухай үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй бөгөөд уг эрхээ хэрэгжүүлэхэд эцгийн зүгээс хязгаарлалт тогтоохгүй байхыг тайлбарласугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Т.*******ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурдсугай.
5. Шинжээчийн зардлыг зохигчоос хувь тэнцүүлэн гаргуулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******ээс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******т олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА