| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2024/00288/И |
| Дугаар | 104/шш2024/00230 |
| Огноо | 2024-04-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 104/шш2024/00230
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******од оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/
Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******-од оршин суух, овогт гийн /РД: / холбогдох
7,320,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч:С.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..Миний бие 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагч Н.гийн хүсэлтээр 10,000,000 төгрөгийг 2 хоногийн хугацаатай зээл түүний эхнэр гийн нэр дээрх Хаан банкны тоот дансанд шилжүүлэн өгсөн. нь тогтсон хугацаандаа мөнгөө өгөхгүй 2,5,7 хоног хойшлуулсаар 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 2 сая төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 250,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 500,000 төгрөгийг өгч, үлдэх мөнгөө өгөөгүй намайг хохироож байгаа тул үндсэн мөнгө 7,250,000 төгрөг, эрэн сурвалжлуулсан зардал 70,200 төгрөг нийт 7,320,200 төгрөгийг хариуцагч Н.гээс гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Н. шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлага болох 7,320,200 төгрөгийг сайн дураараа төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна, ... намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү.. гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Н.д холбогдуулан зээлсэн 10,000,000 төгрөгийн үлдэгдэл 7,250,000 төгрөг, түүнийг шүүхээр эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 7,320,200 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н. нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан маргааны байр суурь илэрхийлээгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлж, өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцох боломжгүй тухайгаа илэрхийлсэн байна.
3.Шүүх хуралдаанд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн, маргааны байр суурь илэрхийлээгүй хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
4.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132,073 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 66,036 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч С.ын нэхэмжлэлтэй, хариуцагч Н.п холбогдох 7,320,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 132,073 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж,хариуцагчаас тэмдэгтийн хураамж 66,036 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч Н. сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА