Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 104/шш2024/00231

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар: 

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* хаягт оршин суух, ******* овогт *******ын *******,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд О.*******ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч М.******* /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1.Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.*******э нь манай ээжийн найз юм. 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр манай ээж Д.******* нь өөрийн найз болох О.*******эд мөнгө зээлэх гэсэн юм гэхээр нь би тухайн өдөр мөнгө өгч чадаагүй. Тэгээд маргааш нь өөрийн төрийн банкны дугаарын данснаас О.*******э /, утас:/-ийн дугаарын данс руу шилжүүлээд өгөөч гэхээр нь би ээжийн өмнөөс шилжүүлсэн. Үүний дараа ээж *******ээс шилжүүлсэн мөнгийг чинь аваад буцааж өгнө гэсэн боловч өгөлгүй удсан. Би түүнээс уг мөнгийг авахаар түүний оршин суух хаяг болох , тоот хаягаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 183/Ш32023/12927 дугаартай захирамжаар хариуцагч гийн *******ийн хаяг тодорхойгүй, нэхэмжлэлд дурдсан хаягтаа оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Одоо түүний оршин суугаа хаяг мэдэгдэхгүй, хаана байгаа нь тодорхойгүй байх тул түүнийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү... гэв.

 

2.Шүүхээс нэхэмжлэгчээс гаргаж дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

2.1. Нэхэмжлэгч М.******* ам бүл 4, нд оршин суудаг нь үнэн тухай 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 105 дугаартай ны Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 03 хуудас)

2.2 Хүсэлт гаргагч М.*******ий иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 04 хуудас)

2.3 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШЗ2023/12927 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж (хх-ийн 05 хуудас),

2.4 Хүсэлт гаргагч М.*******ий оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 20 хуудас) зэрэг баримтууд цугларсан байна.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч М.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох гийн *******ийг эрэн сурвалжлуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүх түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно, мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасны онцгой ажиллгааны журмаар хянан шийдвэрлүүлэхээр хуульд заасан асуудал болох иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжуулах хүсэлтээ хүсэлт гаргагч өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргаж ирүүлснийг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэв.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар аливаа этгээд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй бөгөөд М.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.*******ийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй учраас шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдлаас үүдэн түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

 

4.Нэхэмжлэгч М.******* нь О.*******ээс 2,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх гэтэл хариуцагчийн оршин суугаа газар тодорхойгүй тул түүнийг эрэн сурвалжлуулах үндэслэл бий болсон хэмээн нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байх бөгөөд О.*******э нь , Бугын 1 дүгээр гудамж, 01 тоот хаягт оршин суудаггүй болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШЗ2023/12927 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийн О.*******ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

5.Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд О.*******ийг эрэн сурвалжилж, түүний одоо оршин суугаа хаягийг нь олж тогтоох ажиллагааг ******* дэх Цагдаагийн хэлтсээр гүйцэтгүүлэх ба цагдаагийн байгууллага нь хариуцагчийн оршин суугаа хаягийг олж тогтоон энэ тухай нэхэмжлэгчид мэдэгдэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох гийн *******э /РД:/-ийг эрэн сурвалжилсугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар О.*******ийг эрэн сурвалжилж, түүний ажиллаж буй болон оршин суугаа хаягийг тогтоон, нэхэмжлэгчид мэдэгдэхийг ******* дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

 3.Эрэн сурвалжлагдсан О.*******этэй холбоотой баримтыг хуулбарлаж, шүүхийн шийдвэрийн хамт ******* дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Уранзаяад үүрэг болгосугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигч хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.УРАНЗАЯА