Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 104/шш2024/00232

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,

 

 Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******, *******, ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******, ******* хороо, *******, од оршин суух,  овогт ын /РД:/-д холбогдох

  

Зээлийн гэрээний үүрэгт 6,851,453.06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:. .. Зээлдэгч Б. нь 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ЗГ/КР/462868960903385 тоот кредит карт эзэмшигчтэй гэрээ байгуулж 3,000,000 төгрөгийн эрхтэй кредит картыг бэлэн гүйлгээнд жилийн 42,0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчтай 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ЗГ/КР/462868960903385-Б тоот гэрээгээр гэрээ дуусах хугацааг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр болгон нэмэлт өөрчлөлтийг оруулсан. Гэрээний хугацаа 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр дуусч, Б. нь гэрээний дагуу зээл төлөх үүргээ ноцтой зөрчиж байна. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 4,974,671 төгрөг, хүүгийн төлбөрт 1,298,943.94 төгрөг, эрх хэтрүүлсэн хүүгийн төлбөр 577,838.12 төгрөг, нийт 6,851,453.06 төгрөгийг хариуцагч Б.оос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэгч *******-ийн нэхэмжилсэн 6,851,453.06 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаварыг ойлголоо.. гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б.оос зээлийн гэрээний үүрэгт 6,851,453.06 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 6,851,453.06 төгрөгийг төлж барагдуулахыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагы хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 124,573 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 62,286.5 төгрөгийг улсын төсвөөс, 62,286.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

 

Хариуцагч Б. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан *******-ийн нэхэмжлэлтэй, Б.од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,851,453.06 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124,573 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 62,286.5 төгрөгийг улсын төсвөөс, 62,286.5 төгрөгийг хариуцагч Б.оос гаргуулан нэхэмжлэгч *******-д олгохоор олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ     Б.УРАНЗАЯА