| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сампилноровын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 305/2026/0105/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/109 |
| Огноо | 2026-05-28 |
| Зүйл хэсэг | 11.7.1.1., |
| Улсын яллагч | Ө.М |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2026/ШЦТ/109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Манзушир,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм
Шүүгдэгч ***** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Ө.Манзуширын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *****-д холбогдох 2616000030108 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ***** оны ***** дугаар сарын *****-ны өдөр ***** аймгийн ***** суманд төрсөн, ***** настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл *****, ***** аймгийн ***** сумын *****багт оршин суух хаягтай, урьд Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 160 дугаартай шийтгэх тогтоолоор 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай. ***** регистрийн дугаартай, ***** овгийн *****-ын *****.
Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч ***** нь согтуурсан үедээ согтуурсан үедээ ***** аймгийн ***** сумын ***** багийн нутаг дэвсгэр ***** гэх газарт 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр найзынхаа төрсөн өдөрт ирсэн байх үеэрээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр ***** надтай унтсангүй гэх зүйлээр шалтаглан зодсон,
-2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 23 цагийн үед Говь-Алтай аймгийн ***** сумын ***** багийн ***** тоотод эхнэр ***** хэл амаар доромжлон цохиж зодсон,
-2025 оны 07 дугаар сарын 20-ны үеэр Говь-Аптай аймгийн Есөнбулаг сумын ***** багийн ***** тоот хашаанд эхнэр ***** чамайг жалганд авч очиж хүчиндэнэ гэж хэл амаар доромжилж цохиж зодон гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***** мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
1. Хохирогч ***** мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2012 онд танилцаж 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр говь-Алтай аймгийн ***** сумд албан ёсны хурим найраа хийж, мал маллаж амьдардаг байсан. 2015-2020 онд 1 охин, 2 хүүтэй болсон. Намайг элдэв хараалын үгээр хэлж, доромжилж, дарамтлах болсон. Манай нөхөр уг нь архи уудаггүй байсан юм. Хөдөө мал малладаг гэхдээ малд явах гэхээр уурлаж гэрийнхээ эд зүйлийг шидчихээд явна, заримдаа малдаа яваад мал чононд орсон тохиолдолд чам шиг муу амтай янхнаас болж хамаг мал чононд орсон байна гэж уурладаг. 2025 оны 04 сард өдрийг нь сайн санахгүй байна банкнаас зээл авахаар болоод нөхөртэйгөө хамт сум дээр ирээд банк орсон. Тэгээд зээл авах гэтэл манай нөхрийн дүү ***** өмнө нь надаар аплейкшинээр зээл авхуулсан байсан. Тэгээд банкны лавлагаа мэдээлэл дээр аплейкшиний зээлтэй байна энийг төл гэсэн. Тэгээд нөхөр бид хоёр гэртээ хариад би галаа түлэх гээд сууж байхад ***** миний дүүтэй цуг намайг залилж зээл авч идсэн биз гэж хэлээд миний баруун тал руу өшиглөж зодсон эмчид үзүүлээгүй, гэрт хүүхдүүд байсан өөр хүн байгаагүй намайг зодчихоод хөдөө гэр рүүгээ явахаар нь би аав ***** руу утсаар залгаж зодсон талаар хэлэхэд ***** сумын цагдаа ***** манайд ирэхэд нь би ***** зодсон талаар хэлсэн нөхөр чинь хаана байгаа юм гэхэд хөдөө явсан гэж хэлэхэд ирэхээр нь цагдаа дээр ирж уулз гэж хэлээд явсан юм. 2025 оны 06 сарын 02-ны үеэр ***** сумд найз *****-ын төрсөн өдөрт очиж гэр бүлээрээ хамт жоохон архи, пиво ууж нэлээн сууж байгаад найзынд хонохоор болсон. Тэгсэн хүмүүс унтаагүй гэрэл гэгээтэй байхад манай нөхөр ***** би чамайг шаахгүй бол үхэх гээд байна гээд над руу дайраад байсан. Тэгэхээр нь би хүмүүс унтаагүй байна болиоч чи гэхэд намайг хэвтэж байхад дээрээс дэвсэж хэд хэд өшиглөж цохиж зодоход нь найз ***** болиоч чи гэхэд гараад яваад өгсөн. Тэгээд манай нөхөр ***** зүүн тал руу ажилд явахаар болж бид хоёр 2025 оны 06 сарын 05-ны үеэр аймагт ирсэн юм. Тэгээд ***** *****, *****г бид нар гаргаж өгөөд бааранд орсон. Тэгсэн ***** согтуу над руу янхан, жингэр минь ална шүү гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би ***** бааранд орчхоод ***** бид хоёр аавынх руу яваад өгсөн. Тэгээд бид хоёр аавынд байж байтал ***** гаднаас согтуу орж ирээд үгийн зөрүүгүй намайг цохиж зодсон. Хойд аав ***** босоод чи болиоч яахаараа хүүхэд зоддог юм гэхэд янхан хүүхнээ захир наадах чинь эр дагаж явсан гэж хэл амаар доромжилсон. Тэгээд маргааш нь манай нөхөр ***** Өмнөговь руу ажилд явахаар явсан юм. Тэгээд Өмнөговьд ажил хийж байхдаа байнга утсаар видео хийж за чи ямар эртэй унтаж байна, хаана янхандаад байна. Хөнжил доторхоо харуулаадах, наад хөх дэлэнгээ харуулаадах би хүүхэнгүй үхлээ гэж байнга хэл амаар доромжилж дарамтлаад байхаар нь хоёулаа одоо болж бүтэхгүй юм байна салъя гэхэд 2025 оны 07 сарын 20-ны үеэр ***** Өмнөговь аймгаас ажлаасаа ирсэн. Ирээд хүүхдүүдтэйгээ уулзъя гээд уулзаад хүүхдүүдээ аваад явсан. Тэгээд 7 хоног болчхоод би хүүхэд харж чадахгүй юм байна гээд манай аавынд хүүхдүүд аваад ирсэн байсан. Тэгээд аавын гэрийн хойд талд намайг татаж гулдчаад чамайг жалганд аваачиж хүчиндэнэ, чамайг хүчиндсэн байхад 10 жил ханилсан надад хууль үйлчлэхгүй гэж дарамтлаад цохиж зодсон байгаа. Тэгээд би 07 сарын эхээр шүүхэд салах өргөдөл өгсөн одоо шийдвэрлэх гэж байгаа. 2025 оны 08 сарын 20-ноос хойш 10 сарын эх хүртэл өмнө нь хамт ажиллаж байсан найз ***** байр түрээсэлж байхад ***** ирчхээд чи надад шаалгуул би хүүхэн шаахгүй бол үхлээ энэ тэр гээд надад танай найз руу чинь орлоо. Найзыг чинь шаана энэ тэр гээд дайраад байсан. Тэгснээ манай найз ***** очиж илж таалаад байсан чинь ***** уурласан тэгээд больсон. 2025 оны 10 сарын эхээр ***** хүүхдүүдтэйгээ уулзъя гээд ирсэн. Тэгээд 2 хоночхоод аваад ирнэ гээд 2 бага хүүхдийг аваад явсан. Тэрнээс хойш хүүхдүүд авч ирж өгөөгүй. Хүүхдээ авъя гэхээр янхан минь чи аймагт биеэ үнэлж байгаа биз дээ эрийн дэвсгэр, чамайг хүүхдүүдтэй яриулахгүй гээд утсаар яриулдаггүй. Заримдаа утсаар яриулахаар хүүхдүүд үг зааж өгч, ээж аавын найзтай унтсан, ээж эрэгтэй хүнтэй унтсан гэх мэтээр хүүхдээр хэлүүлдэг. 2025 оны 06, 07 саруудад удаа дараа зодуулж цагдаагийн байгууллагад хандаж 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шүүхээр шийтгүүлсэн юм. Намайг хардаж, гүтгэж, байнга доромжилж, цохиж зоддог. Пизда, гөлөг, гичий, янхан, эрийн дэвсгэр, таарсан болгонтойгоо унтаж хэвтдэг энэ тэр гэж хэл амаар доромжилдог. Намайг хэл амаар доромжилж байгаа бичлэг хүртэл байдаг. Гараараа зүүн, баруун мөр рүү цохидог, гуя, гэдэс, бөөр сав руу байнга өшиглөдөг. Цээжин дээр дэвсдэг. Манай аав, ээж 2, манай найз Буянаа гэх охин байсан. Эрүүлдээ ч тэр, согтуудаа ч тэр байнга зоддог байсан. Маш түргэн ууртай, ямар ч хүнтэй зан харьцаа муу, бусдыг дорд үзсэн дээрэлхсэн байдалтай харьцдаг. ***** эцэг, эхээс 4-лээ айлын ууган хүүхэд 3 эмэгтэй дүүтэй, аав нь нас барсан, ээж нь бие муутай сэтгэцийн өвчтэй шар хадны эмнэлэгт хэвтэж байдаг. Өмнө нь хэд хэдэн удаа цохиж зодож байсан. Тэр болгоныг Цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаагүй. Энэ хүнээс салмаар байна. Би энэ хүнээс авах юм байхгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн дүгнэлт гаргуулахгүй, миний хүсэж байгаа зүйл энэ хүнээс хол баймаар байна. Би 3 хүүхэдтэйгээ байр түрээсэлж байгаа. Энэ хүнээс авах юм байхгүй....” гэх мэдүүлэг/ хх-ийн 34-36-р тал/,
2. Гэрч ***** мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2025 оны 06 сарын 04-ний өдөр ***** сум ***** баг "Өрхөт" гэх газар миний төрсөн өдөр болсон. Тэр үед орой 20 цагийн үед хөдөө манай гэрт манай найзууд цугласан. Тэгээд төрсөн өдөр тэмдэглээд жоохон ууцгаасан. Тухайн үед манай найз ***** ***** нар ирсэн. Тэгээд зарим хүмүүс нь яваад ***** машинаа барьж чадахааргүй согтсон тул ***** ***** нар манайд хонохоор болсон. Тэгээд би нөхөртэйгөө орондоо ороод ***** ***** нар унтахаар болоод хэвтэцгээсэн. Тэгээд байж байтал ***** эхнэрээ цохиод авсан. Тэгсэн ***** ёоёо гэснээ гэрээс гарсан. Тэгээд би босоод араас нь гартал машин дотроо ***** хэвтэж байсан. Тэгээд би юу болсон гэж асуухад ***** гэрэл унтраагүй байхад ***** оролдоод унасан. Тэгэхээр нь би гэрэл унтраагүй байна болиоч гэхэд ***** чам шиг пизда нөхөртөө шаалгуулахгүй хэн юм гэж хэлээд намайг өшиглөөд нүдчихлээ гэж хэлсэн. Тэгээд би ***** гэртээ аргалаад оруулаад амраах гэсэн чинь ***** дахиад эхнэрээ зодоод унасан. Тэгээд би гэрт нь хүргэж өгөхөөр явсан. ***** хөдөө мал дээр нь үлдээчхээд ***** дагуулаад сум руу явсан. Маргааш нь ***** дуудаад гэрт нь ортол ингээд зодчихож найз гээд биеэ харуултал баруун талын гарын бугалга хэсэг, зүүн талын хөлийн зузаан гуя дээр нь хөхөрсөн байсан. 2025 оны 06 дугаар сарын 05-ны үеэр ***** зүүн тийшээ явж ажил хийхээр болоод бид хэд аймаг орж ирж, ***** гаргаж өгөх гээд караокед орсон. Тэгээд ***** алга болчихсон байсан. Тэгээд ***** бид хоёр ***** аавынд очоод байж байтал ***** орж ирснээ 2 янхан минь хайчдаг юм. Эр дагаад явсан уу гэж хэлээд эхнэрээ учир зүггүй толгой руу нь цохиод өшиглөөд унасан. Тухайн үед ***** ***** нар маргалдсан зүйл болоогүй. ***** эхнэрээ оролдсон ба эхнэр нь янз бүр болохгүй гэснээс болж маргалдсан. Шөнө харанхуй байсан. Юугаар цохиж зодсоныг анзаараагүй. Гараараа цохиж зодсон талаар ***** хэлсэн. Тухайн үед ***** баруун талын гарын бугалга хэсэг, зүүн талын хөлийн зузаан гуя нь дээр нь хөхөрсөн байсан. Тухайн үед ***** нь халсан согтуу байсан. Танина. ***** бид хоёр 10 жилийн нэг ангийн хүүхэд байгаа юм. Харин ***** Ганшагайн эхнэр байгаа юм. 2025 оны 07 сарын сүүлээр ***** нь надтай гар утсаар ярихдаа ***** нь ажлаасаа бууж ирээд чамтай сар гаруй уулзсангүй одоо унтъя гэсэн. Тэгэхээр нь би чи юу яриад байгаа юм гэсэн намайг цохиж унагаагаад үс, гараас чирч зулгаагаад байсан. Миний гар хөл хөх алаг юм болчихлоо гэж ярьсан. Тэрнээс хойш надад Ганшагайн талаар юм яриагүй. ***** нь огцом ууртай, олон зантай залуу байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р тал/,
3. Гэрч *****-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би *****, ***** гэх хүмүүсийг танина. ***** нь манай дагавар охин байгаа юм. ***** нөхөр нь байгаа юм. 2025 оны 06 дугаар сарын 05-ны шөнө 23 цагийн үед би гэртээ эхнэр *****-ийн хамт унтаж байсан чинь манай охин ***** найз *****-ийн хамт гэрт ирсэн. *****, ***** нар хоол идэх гээд халаагаад сууж байсан чинь удаагүй ***** манай гэрт орж ирээд хоёр янхан минь намайг хаячхаад эр дагаад янхандаад явлаа гэж хэлээд ***** толгой руу гараараа цохиод мөн хөлөөрөө өшиглөж унагаагаад мөн тогоотой хоол өшиглөж унагаахаар нь би босоод ***** болиулаад чи яахаараа эхнэрээ зоддог юм гэж хэлээд ***** гэрээс гаргасан. Тэгээд бид нар унтсан. *****, ***** нар 2013 онд хуримаа хийгээд гэр бүлээ батлуулсан. Тэрнээс хойш Говь-Алтай аймгийн ***** сумд хамт амьдардаг. Би Говь-Алтай аймгийн төвд амьдардаг. Хамт байж үзээгүй болохоор тэр хоёр ямархуу харилцаатай байдаг талаар сайн мэдэхгүй байна. 2025 оны 06 дугаар сарын 05-ны шөнө ***** манай гэрт ирээд ***** толгой руу гараараа цохиод мөн хөлөөрөө өшиглөж унагаагаад зодсон. *****, ***** нар 2025 оны 06 сараас хойш тусдаа амьдарч байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 41-р тал/,
4. Гэрч *****-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би *****, ***** гэх хүмүүсийг танина. ***** манай төрсөн охин ***** нь нөхөр нь байгаа юм. 2025 оны 06 дугаар сарын 05-ны шөнө 23 цагийн үед би гэртээ нөхөр Ганбаатарын хамт унтаж байсан чинь манай охин ***** найз Буянбилэгийн хамт гэрт ирсэн. ***** ***** нар хоол идэх гэд халаагаад сууж байсан чинь удаагүй ***** манай гэрт орж ирээд хоёр янхан минь намайг хаячхаад эр дагаад янхандаад явлаа гэж хэлээд ***** толгой руу гараараа цохиод мөн хөлөөрөө өшиглөж унагаагаад мөн тогоотой хоол өшиглөж унагаасан чинь манай нөхөр ***** босож болиулаад чи яахаараа эхнэрээ зоддог юм гэж хэлээд ***** гэрээс гаргасан. Тэгээд бид нар унтсан. ***** ***** нар 2013 онд хуримаа хийгээд гэр бүлээ батлуулсан. Тэрнээс хойш Говь-Алтай аймгийн ***** сумд хамт амьдардаг. би Говь-Алтай аймгийн төвд амьдардаг хамт байж үзээгүй болохоор тэр хоёр ямархуу харилцаатай байдаг талаар сайн мэдэхгүй байна. 2024 оноос хойш манай охин ***** надад утсаар ярихдаа ***** зан авир нь өөр болоод намайг зодоод хэл амаар доромжлоод байдаг болчихлоо гэж олон удаа хэлж байсан. Би тухайн үед ***** юм ярьдаггүй дуугай чи өөрөө болохгүй байгаа биз гэр бүлийн хүмүүс аль муудалцахыг тэр гэдийн би ямар та хоёрыг барьж аваад суулгасан биш гэж хэлээд тоодоггүй байсан.Би ***** өмнө ***** цохиж зодож байсныг харж байгаагүй. ***** 2024 оноос ***** зан авир нь өөрчлөгдөөд зодож цохиод байна гэж хэлээд байдаг байсан. Ганшагай, ***** нар 2025 оны 06 сараас хойш тусдаа амьдарч байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-р тал/,
5. Гэрч *****-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “....Би ***** ***** гэх хүмүүсийг танина. ***** 2024 онд танилцаад найзууд болсон ***** зүс танина. ***** нөхөр байсан. Одоо Ганшагай, ***** нар хамт амьдрахгүй салсан байгаа. Би ***** 2025 оны 08 сараас 10 сар хүртэл хамт байр түрээсэлж байсан. Тухайн үед ***** гурван хүүхэдтэйгээ би нэг хүүхдийн хамт байдаг байсан. ***** бид хоёрыг хамт байр түрээсэлж байхад ***** ирдэггүй тэр хоёр хоорондоо хэрэлдэж маргалдсан ***** ***** зодоод тусдаа амьдарч байсан. 2025 оны 08 дугаар сарын 20-ноос хойш 10 сарын эх хүртэл хамт байх хугацаанд яг одоо өдрийн сайн мэдэхгүй байна нэг удаа шөнө унтаж байхад ***** хүүхдүүдтэйгээ уулзана гэж ирээд ***** хэрүүл хийгээд чи надад шаалгуул миний юм босчихлоо гээд дайраад байх шиг байсан. Тухайн үед би жижиг өрөөнд гурван хүүхдийн хамт унтах гээд орондоо орсон байсан. Тэгээд удаагүй ***** жижиг өрөөнд орж ирээд хүүхдүүдийнхээ хажуугаар орж хэвтээд би тухайн үед хүүхдүүдийнхээ хажуу талаар зэрэгцээд хэвтэж байсан чинь намайг тэвэрч аваад байхаар нь би босож ирээд зүгээр бай гэж хэлсэн чинь ***** босоод том өрөө рүү ороод ***** хэрүүл маргаан хийж байгаад өглөө болоод явсан. Би тухайн үед жижиг өрөөнд байсан болохоор цохиж зодсон эсэхийг хараагүй. Ямар ч байсан ***** янхан, залуучууд авч ирж та хоёр архи уудаг гэж хэл амаар доромжлоод мөн ***** чи надад шалгуул би хүүхэн шаахгүй бол үхлээ гэж дайраад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-р тал/,
6. Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 сарын 18-ны өдрийн 836 дугаартай шийтгэврийн хуулбар / хх-ийн 8-12-р тал/,
7. Хохирогч *****-с хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 305/ШШ2026/00263 дугаартай шүүхийн шийдвэрийн хуулбар /хх-ийн 23-28-р тал/,
8. Хохирогч *****-с сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэх хүсэлт /хх-ийн 14-р тал/,
9. Яллагдагч *****-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 72-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ***** нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр ***** согтуурсан үедээ согтуурсан үедээ Говь-Алтай аймгийн ***** сумын ***** багийн нутаг дэвсгэр ***** гэх газарт 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр найзынхаа төрсөн өдөрт ирсэн байх үеэрээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр ***** надтай унтсангүй гэх зүйлээр шалтаглан зодсон,
-2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 23 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ***** багийн ***** тоотод эхнэр ***** хэл амаар доромжлон цохиж зодсон,
-2025 оны 07 дугаар сарын 20-ны үеэр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ***** багийн ***** тоот хашаанд эхнэр ***** чамайг жалганд авч очиж хүчиндэнэ гэж хэл амаар доромжилж цохиж зодон гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлдсэн болох нь хохирогч ***** мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-36-р тал/, гэрч ***** мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-39-р тал/, гэрч *****-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 41-р тал/, гэрч *****-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-р тал/, гэрч *****-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 45-р тал/, Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 сарын 18-ны өдрийн 836 дугаартай шийтгэврийн хуулбар / хх-ийн 8-12-р тал/, хохирогч *****-с хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 305/ШШ2026/00263 дугаартай шүүхийн шийдвэрийн хуулбар /хх-ийн 23- 28-р тал/, хохирогч *****-с сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэх хүсэлт /хх-ийн 14-р тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, гэр бүлийн ашиг сонирхолд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэнээр төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж “гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүс хамаарна. Гэр бүлийн гишүүн гэж “гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг” тус тус ойлгоно.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж,
Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тодорхойлжээ.
Шүүгдэгч ***** хохирогч ***** нар нь хууль ёсны эхнэр, нөхөр буюу гэр бүлийн харилцаатай байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 305/ШШ2026/00263 дугаартай шүүхийн шийдвэр, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тус тус нотлогдож байх тул тэдгээрийг дээрх хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзнэ.
Гэр бүлийн хүчирхийллийн онцлог шинж нь хүчирхийлэл давтагдаж даамжирдаг, хүчирхийлэл үйлдэгч нь хяналтдаа байлгах зорилгоор хохирогчийг шүүмжлэх, доромжлох улмаар зодох зэргээр түүний бие махбод болон сэтгэл санаанд хохирол учруулсан идэвхтэй үйлдлээр илрэн гардаг болно.
Хохирогчийн эсрэг хийсэн бие махбодид халдсан үйлдэл нь заавал түүний эрүүл мэндэд хохирол учирсан эсхүл хуулийн байгууллагад бүртгэгдсэн байхыг шаардахгүй бөгөөд “байнга” буюу 3 ба түүнээс дээш удаа үйлдсэн шинжээрээ “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэгт тооцогдоно.
“Байнга зодсон” гэх гэмт хэргийн шинж нь тооны хувьд 3 буюу түүнээс дээш үйлдэгдсэн байх, дахин давтан буюу байнгын шинжтэй байхыг ойлгоно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь “Байнга” гэдэг шинжээр тодорхойлогдох бөгөөд “байнга” гэх ойлголт нь тооны давтамжаас хууль зүйн ойлголт руу шилжихдээ хууль зүйн алдаагүй байх ёстой бөгөөд гэмт хэргийн шинжийг хангаж буй гурав ба түүнээс дээш удаагийн үйлдлийн хооронд зөрчилд хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх нь тухайн үйлдлүүдийг нэгтгэн дүгнэх хууль зүйн үндэслэл болно.
Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулсан эсхүл оногдуулж болох зөрчил давтагдах зүй тогтлоороо нийгэмд аюултай үзэгдлийг гэмт хэрэгт шилжүүлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг онцлогтой.
Зөрчлийн тухай хуулийн хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэх үндэслэл нь гурав, түүнээс дээш удаагийн гэр бүлийн хүчирхийллийн үйлдэл болон зөрчлүүдийн нэг нь дангаараа гэмт хэргийн шинжийг хангахгүй тул Эрүүгийн хуулиар тогтоосон гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг ашиглах боломжгүй, харин үйлдэл болон зөрчлүүдийн нийлбэр Эрүүгийн хуулиар тогтоосон гэмт хэрэгт шилжиж байгаатай холбоотой юм.
Монгол Улсын Эрүүгийн хуульд “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж тусгасан нь Эрүүгийн хуулиар тогтоосон гэмт хэрэгт шүүхээс шийтгүүлсэн эсхүл цагаатгагдсан тохиолдолд шүүхээс дахин ял оногдуулахыг хориглосон агуулгыг илэрхийлсэн бөгөөд Зөрчлийн хуулиар шийтгэл оногдуулсан эсхүл оногдуулж болох зөрчил давтагдах зүй тогтлоороо нийгэмд аюултай үзэгдлийг гэмт хэрэгт шилжүүлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэж буй гэмт хэргийн тохиолдол энэ зарчимд харшлахгүй болно.
Хамгаалагдаж буй харилцааны агуулга нь “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн “гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх”-д оршино гэсэн зорилгоор тодорхойлогдох бөгөөд уг хуулийг зөрчсөн этгээдэд Зөрчлийн эсхүл Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх асуудлыг үйлдлийн давтамжийг харгалзан шат дараалж хүндрүүлсэн нь хууль тогтоогчийн үзэл санаа юм.
Шүүгдэгч ***** нь урьд эхнэр ***** зодсон үйлдэлдээ Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ЗШ/836 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлээр шийтгэл хүлээж байсан бөгөөд Говь-Алтай аймгийн ***** сумын ***** багийн нутаг дэвсгэр ***** гэх газарт 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр найзынхаа төрсөн өдөрт ирсэн байх үеэрээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр ***** надтай унтсангүй гэх зүйлээр шалтаглан дэвсэж, хэд, хэд өшиглөж зодсон, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 23 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ***** багийн ***** тоотод эхнэр ***** янхан гэж хэл амаар доромжлон цохиж зодсон, 2025 оны 07 дугаар сарын 20-ны үеэр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ***** багийн ***** тоот хашаанд эхнэр ***** чамайг жалганд авч очиж хүчиндэнэ гэж хэл амаар доромжилж цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн үндсэн шинж болох “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон...” гэх шинжийг бүрэн хангаж байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***** дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ***** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол төлбөрийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “... Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно...” гэж заасан байна.
Хохирогч ***** зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэг тогтоолгохгүй гэсэн байх тул шүүгдэгч Б.***** бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхийн харилцаатай хүнийг байнга зодсон гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч ***** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч *****-д танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *****-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 9 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****-д хорих ял оногдуулахгүйгээр 9 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***** овгийн *****-ын ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****-д хорих ял оногдуулахгүйгээр 9/ес/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зөрчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч *****-д анхааруулсугай.
4. Шүүгдэгч *****-д оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавих үүргийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.УУГАНБАЯР