| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2024/00286/И |
| Дугаар | 104/шш2024/00233 |
| Огноо | 2024-04-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 104/шш2024/00233
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******, ******* хаягт байрлах, *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******, *******, *******од оршин суух, овогт гийн /РД:/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 306,260 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:. .. Н.тэй 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 26585 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 200,000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй zl3108228 тоот зээлийг ХААН банк дахь тоот дансанд дээрх зээлүүдийг зээлдэгч Н. нь шилжүүлэн авсан. Хариуцагч Н. нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар zl3108228 тоот зээл 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр дуусч, үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж, үлдэгдэл 200,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 231 хоног, зээлийн гэрээний 45 хоног, хугацаа хэтэрсэн 186 хоногийн хүү 106,260 төгрөг, хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж, хүү 106,260 төгрөг, нийт 306,260 төгрөгийг хариуцагч Н.гээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэгч *******-ийн нэхэмжилсэн 306,260 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаварыг ойлголоо.. гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Н.гээс зээлийн гэрээний үүрэгт 306,260 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н. нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 306,260 төгрөгийг төлж барагдуулахыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагы хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Зохигч төлөөлөгч өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Хариуцагч Н. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан *******-ийн нэхэмжлэлтэй, Н.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 306,260 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,838 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 4,919 төгрөгийг улсын төсвөөс, 4,919 төгрөгийг хариуцагч Н.гээс гаргуулан нэхэмжлэгч *******-д олгохоор олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Н. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА