Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 104/шш2024/00234

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,

 

 Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******, *******, *******, ******* хаягт байрлах, *******, ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******, , хаягт оршин суух, овогт ын д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 523,168 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *******, ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:. .. Б.ы хүсэлтээр 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 18060 тоот зээлийн гэрээг 24 сарын хугацаатай байгуулсан бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 180,000 төгрөгийг 30 хоногийн 5.90 хувийн хүүтэйгээр хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай *******, ХХК-иас Хаан банк Б. дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс хойш удаа дараа залган, очиж уулзаж зээлийн талаар сануулсан боловч огт эргэн төлөлт болон сунгалт хийлгүйгээр итгэл эвдэн өдий хүрсэн болно. Зээлийн гэрээний 2.6.5-г ноцтой зөрчил гэж зээлдэгч нь зээлийн гэрээний үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, алданги төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарын хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч нь зээлийн гэрээний 3.2.1 дэх хэсгүүдийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 3.3.6-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 6.3.1, 6.3.7-д заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Иймд 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 180,000 төгрөг, төлөх ёстой хүү 287,802 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 55,365 төгрөг, нийт 523,168 төгрөгийг хариуцагч Б.аас гаргуулж өгнө үү.. гэжээ.

 

Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэгч *******, ХХК-ийн нэхэмжилсэн 523,168 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаварыг ойлголоо.. гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******, ХХК нь хариуцагч Б.аас зээлийн гэрээний үүрэгт 523,168 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 523,168 төгрөгийг төлж барагдуулахыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагы хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 16,346 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 8,173 төгрөгийг улсын төсвөөс, 8,173 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Зохигч төлөөлөгч өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

 

Хариуцагч Б. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан *******, ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 523,168 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,346 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 8,173 төгрөгийг улсын төсвөөс, 8,173 төгрөгийг хариуцагч Б.аас гаргуулан нэхэмжлэгч *******, ХХК-д олгохоор олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ     Б.УРАНЗАЯА