| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2024/00315/И |
| Дугаар | 104/шш2024/00235 |
| Огноо | 2024-04-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 104/шш2024/00235
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******лол, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******, *******, 25 тоотод оршин суух, овогт гийн /РД:/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 358,688 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:. .. Б. нь ББСБ, ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 4010 дугаартай Цахим зээлийн эрхийн гэрээг цахимаар байгуулан, улмаар 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 70891 дугаар зээлийн гэрээгээр сарын 5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай 140,000 төгрөгийн цахим зээл авч, одоог хүртэл зээлийн эргэн төлөлт хийгээгүй байна. Зээлдэгч Б.гаас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж утсаар холбогдох болон бусад шаардлагатай арга хэмжээг авсан боловч үр дүнд хүрээгүй бөгөөд мөн зээлээ төлөлгүй 753 хоногийн хугацаа хэтрүүлсэн нь Цахим зээлийн гэрээний 6,4 дэх заалт Зээлдэгчийг зээл авах бүрт аппликейшн тухайн зээлд ногдох хуугийн хэмжээг харуулна. Зээлдэгч ашигласан бух зээл болон тэдгээрт ногдох зээлийн хүүг өөрийн аппликейшнээр сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл мараах журмаар эргэн төлөхийг ББСБ ХХК-тай тохиролцож зөвшөөрсөн болно-ыг зөрчсөн учир Цахим зээлийн гэрээний 6.4 дэх заалтын дагуу харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч Б.гаас үндсэн зээл 140,000 төгрөг, зээлийн хүү 175,700 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40,488 төгрөг, нийт 356,188 төгрөг, нотариатын төлбөр 2,500 төгрөг нийт 358,688 төгрөгийг гаргуулж өгнө үү.. гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжилсэн 358,688 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаварыг ойлголоо.. гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.гаас зээлийн гэрээний үүрэгт 358,688 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 358,688 төгрөгийг төлж барагдуулахыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагы хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Зохигч төлөөлөгч өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Хариуцагч Б. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 358,688 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,411 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 5,705.5 төгрөгийг улсын төсвөөс, 5,705.5 төгрөгийг хариуцагч Б.гаас гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгохоор олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА