Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 104/шш2024/00237

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,

 

 Нэхэмжлэгч:  Улаанбаатар хот, *******, *******, *******, *******, ******* хаягт байрлах,*******,*******-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******, ,од оршин суух, овогт ы /РД:/-д холбогдох

  

Зээлийн гэрээний үүрэгт 2,598,357.9 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч*******,******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:. .. 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 02 тоот Зээлийн гэрээ байгуулан 1,999,900 төгрөгийг жилийн 36 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээл авсан болно. Хариуцагч нь зээл авсан өдрөөс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ гэрээний нөхцөлд зааснаар биелүүлэхгүй ноцтой зөрчил гаргасан тул нэхэмжлэл гаргаж буй өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 1,505,134.39 төгрөг, төлөх ёстой хүү 967,904.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 122,818.8 төгрөг, нотариатын зардал 2,500 төгрөг, нийт 2,598,357.9 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 2,598,357.9 төгрөгийг хариуцагч Б.гээс гаргуулж өгнө үү.. гэжээ.

 

Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэгч*******,*******-ийн нэхэмжилсэн 2,598,357.9 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаварыг ойлголоо.. гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч*******,******* нь хариуцагч Б.гээс зээлийн гэрээний үүрэгт 2,598,357.9 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 2,598,357.9 төгрөгийг төлж барагдуулахыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагы хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 56,523 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 28,261 төгрөгийг улсын төсвөөс, 28,261 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Зохигч төлөөлөгч өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

 

Хариуцагч Б. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан*******,*******-ийн нэхэмжлэлтэй, Б.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,598,357.9 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,523 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 28,261 төгрөгийг улсын төсвөөс, 28,261 төгрөгийг хариуцагч Б.гээс гаргуулан нэхэмжлэгч*******,*******-д олгохоор олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ     Б.УРАНЗАЯА