Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 184/ШШ2024/01788

 

 

 

 

 

2*******4 оны сарын 05 өдөр

Дугаар 184/ШШ2*******4/*******788

Улаанбаатар хот

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг би,

 

Нэхэмжлэгч: ******* ББСБ ХХК /Сүхбаатар дүүргийн ******* дүгээр хороо, ******* гудамж, ******* ******* давхар *******05 тоотод оршин байх, РД *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар гудамжны тоот хаягт оршин суух, эмэгтэй, ынхан овогт ын /РД ИП8*******0*******67/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 4,477,431.74 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д. нь манай компанитай 2*******2 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 1700748/******* дугаартай хэрэглээний зээлийн зориулалттай, богино болон урт хугацаат "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулсан. Гэрээ байгуулагдснаар зээлдэгч нь Цахим зээлийн эрх нээх гэрээний 1.3.3 дахь хэсэгт заасан "Цахим зээл гэж зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг" ашиглах, зээл авах эрх нээгдсэн.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгө шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" хэмээн заасны дагуу зээлдэгч Д.гийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу /Pocket/ аппликейшнаас:

1.2*******2 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 7100000960 дугаартай зээлийн дансны дугаартай 4,000,000 төгрөгийн урт хугацаат зээлийг, 12 сарын хугацаатай, сарын 2.95 хувийн хүүтэй, зээлдэгчийн 5171194118 банкны тоот дансанд хүлээн авсан.

2.2*******2 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 7900076944 дугаартай зээлийн дансны дугаартай 498,750 төгрөгийн покет зеро зээлийг, 90 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, зээлдэгчийн 4200764777 банкны тоот дансанд хүлээн авсан

3.2*******2 оны 10 дугаар сарын *******-ний өдөр 7703562327 дугаартай зээлийн дансны дугаартай 434,650 төгрөгийн богино хугацаат зээлийг, 60 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, зээлдэгчийн 5171194118 банкны тоот дансанд авсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1-т зааснаар "Цахим зээлийн эрхийн энд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх" үүрэгтэй. Гэвч зээлдэгч зээл тус бүрийн хувиарийн дагуу зээл төлөх үүргээ биелүүлэлгүй гэрээний үүргээ зөрчиж, зээлийг хугацаандаа төлж барагдуулаагүй тул 2*******4 оны ******* дугаар сарын 16-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:

1.2*******2 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 4,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 2,5,093.14 төгрөг, үндсэн хүү 880,958.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 115,506.83 төгрөг, нийт 3,500,558.21 төгрөг,

2.2*******2 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 498,750 төгрөгийн зээлийн үлдэгдэл нь: үндсэн зээл 415,550 төгрөг, үндсэн хүү 107,109.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,556 төгрөг, нийт 541,215.43 төгрөг,

3.2*******2 оны 10 дугаар сарын *******-ний өдрийн 434,650 төгрөгийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 3,099.******* төгрөг, шимтгэл 21,000 төгрөг, үндсэн хүү 78,382.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,676.52 төгрөг, нийт 419,158.10 төгрөг,

4.Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан нотариатын зардал 16,500 төгрөг, нийт 4,477,431.74 төгрөгийг хариуцагч Д.гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д. миний бие ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 4,477,431.74 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.

2*******4 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг,

2*******4 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1,300,000 төгрөг,

2*******4 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,300,000 төгрөг,

2*******4 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1,377,431.74 төгрөгийг тус тус төлнө гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ижилмөрөн шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн хариу тайлбарыг зөвшөөрч байна гэжээ.

 

Хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Д.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,477,431.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн 4,477,431.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хариуцагч Д. нь төлөхийг хүлээн зөвшөөрч,

2*******4 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг,

2*******4 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1,300,000 төгрөг,

2*******4 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,300,000 төгрөг,

2*******4 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1,377,431.74 төгрөгийг тус тус төлөхөөр зохигч эвлэрсэн болох нь хавтас хэрэгт авагдсан зохигчийн шүүхэд гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ижилмөрөн, хариуцагч Д. нарын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн 4,477,431.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д. нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2*******4 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг,

2*******4 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1,300,000 төгрөг,

2*******4 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,300,000 төгрөг,

2*******4 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1,377,431.74 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,588.91 төгрөгийн 50 хувь болох 43,394.455 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 43,294.455 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 10*******00900941 тоот данснаас, хариуцагч Д.гаас улсын тэмдэгтийн хураамжид 43,294.455 төгрөгийг тус тус гаргуулан ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ