| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2024/00373/И |
| Дугаар | 104/шш2024/00238 |
| Огноо | 2024-04-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 104/шш2024/00238
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******,*******, *******, *******, ******* хаягт байрлах, *******,*******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, , ,од оршин суух, овогт ы /РД:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,937,707.48 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******,******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ш. нь *******,*******-иас хэрэглээний зээлийн зориулалтаар зээл авах хүсэлттэй байгаагаа илэрхийлж, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1101577 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, 1101577-01 дугаартай цахим зээлийн дэд гэрээг байгуулан 3,199,900 төгрөгийн зээлийг 2,4 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай буюу 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгөөр зээлсэн болно.
Зээлдэгч Ш. нь анх зээл авсан өдрөөс хойш 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 1,635,308.57 төгрөгийг хүүний төлбөрт 110,382.99 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 23,308.4 төгөргийг нийт 1,769,000 төгрөгийн төлөлт хийсэн. Зээлдэгч Ш. нь 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 456 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй тул үндсэн зээлийн төлбөр 1,564,591.43 төгрөг, зээлийн хүү 301,882.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 57,233.73 төгрөг, нийт 1,937,707.48 төгрөгийг хариуцагч Ш.гаас гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Ш. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэгч *******,*******-ийн нэхэмжилсэн 1,937,707.48 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаварыг ойлголоо.. гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******,******* нь хариуцагч Ш.гаас зээлийн гэрээний үүрэгт 1,937,707.48 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш. нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 1,923,707.48 төгрөгийг төлж барагдуулахыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагы хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Зохигч төлөөлөгч өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Хариуцагч Ш. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан *******,*******-ийн нэхэмжлэлтэй, Ш.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,937,707.48 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,953.32 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 22,976.66 төгрөгийг улсын төсвөөс, 22,976.66 төгрөгийг хариуцагч Ш.гаас гаргуулан нэхэмжлэгч *******,*******-д олгохоор олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ш. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА