Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 184/ШШ2024/01789

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 184/ШШ2024/*******789

Улаанбаатар хот

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг би,

 

Нэхэмжлэгч: ******* ББСБ ХХК /Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хороо, ******* гудамж, *******, ******* давхар ************** тоотод оршин байх, РД *******075*******57/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороо, ******* тоотод оршин суух, ийн /РД /-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 438,920 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "******* ББСБ" ХХК нь Б.тай 2022 оны 5 дугаар сарын *******-ний өдөр 74************** тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.

2022 оны 5 дугаар сарын *******-ний өдөр 200,000 төгрөгийг *******0 хоногийн хугацаатай, 9.9 хувийн хүүтэй, z71114******* тоот зээлийг Худалдаа хөгжлийн банк дахь 42103*******078 тоот дансанд дээрх зээлийг зээлдэгч Б. нь шилжүүлэн авсан.

Хариуцуагч Б. нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны ******* дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар

z711114******* тоот зээл 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр дуусч, үлдэгдэл дүн 200,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан *******02 хоног /зээлийн гэрээний *******0 + хугацаа хэтэрсэн 302 + 4 удаагийн сунгалтаар 240 хоног/-ийн хүү 397,320 төгрөг, хүүнд төлсөн 158,400 төгрөгийг хасаж, нийт хүү 238,920 төгрөг, нийт дүн 438,920 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* ББСБ ХХК-ийн Б.д холбогдох 438,920 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б. нь бүрэн төлж барагдуулсан байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтийг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.д холбогдуулан 438,920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Б.д холбогдох 438,920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь түүний шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ын татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ын хариуцагч Б.д холбогдох 438,920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,818 төгрөгийн 50 хувь болох *******,909 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх *******,909 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ