Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 104/шш2024/00242

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,

 

 Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******лол, ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******, *******, од оршин суух, овогт ын д холбогдох 

 

Зээлийн гэрээний үүрэгт 851,016.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:. .. М. нь Нано Капитал ББСБ, ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 3228 дугаартай Цахим зээлийн эрхийн гэрээг цахимаар байгуулан, улмаар 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 80256 дугаар зээлийн гэрээгээр сарын 5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай 250,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 80348 дугаар зээлийн гэрээгээр сарын 5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай 50,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 92209 дугаар зээлийн гэрээгээр сарын 5 хувийн хүүтэй 30 хоногийн хугацаатай 50,000 төгрөгийн цахим зээл тус тус авч, 80256 дугаар зээлэнд 1 удаагийн төлөлтөөр 12,500 төгрөгийн зээл сунгалтын төлбөр хийж, одоог хүртэл зээлийн эргэн төлөлт хийгээгүй байна. Зээлдэгч М.ыг гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж утсаар холбогдох болон бусад шаардлагатай арга хэмжээг авсан боловч үр дүнд хүрээгүй бөгөөд мөн зээлээ төлөлгүй 692 хоногийн хугацаа хэтрүүлсэн нь Цахим зээлийн гэрээний 6,4 дэх заалт Зээлдэгчийг зээл авах бүрт Nano Capital аппликейшн тухайн зээлд ногдох хуугийн хэмжээг харуулна. Зээлдэгч ашигласан бух зээл болон тэдгээрт ногдох зээлийн хүүг өөрийн Nano Capital аппликейшнээр сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл мараах журмаар эргэн төлөхийг Нано капитал ББСБ ХХК-тай тохиролцож зөвшөөрсөн болно-ыг зөрчсөн учир Цахим зээлийн гэрээний 6.4 дэх заалтын дагуу харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд зээлдэгч М.аас үндсэн зээл 250,000 төгрөг, зээлийн хүү 288,333.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 66,200 төгрөг, нийт 604,533.33 төгрөг, 80348 дугаар зээлийн үндсэн төлбөр 50,000 төгрөг, зээлийн хүү 60,083.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,280 төгрөг, нийт 123,903.33 төгрөг, 92209 дугаар зээлийн үндсэн төлбөр 50,000 төгрөг, зээлийн хүү 57,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,080 төгрөг, нийт 120,080 төгрөг, төлбөр 2,500 төгрөг, нийт 851,016.66 төгрөгийг гаргуулж өгнө үү.. гэжээ.

 

Хариуцагч М. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэгч *******-ийн нэхэмжилсэн 851,016.66 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаврыг ойлголоо.. гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч М.аас зээлийн гэрээний үүрэгт 851,016.66 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М. нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 851,016.66 төгрөгийг төлж барагдуулахыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 24,975 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 12,487.5 төгрөгийг улсын төсвөөс, 12,487.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Зохигч төлөөлөгч өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

 

Хариуцагч М. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан *******-ийн нэхэмжлэлтэй, М.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 851,016.66 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,975 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 12,487.5 төгрөгийг улсын төсвөөс, 12,487.5 төгрөгийг хариуцагч М.аас гаргуулан нэхэмжлэгч *******-д олгохоор олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч М. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ     Б.УРАНЗАЯА