Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 369

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч Б.Батжаргал,

Шүүгдэгч М, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Аюурзанын Мд холбогдох эрүүгийн 201701000066 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ: Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 38 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эгч, эгчийн хүү, өөрийн хүүгийн хамт Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай М / /. Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/: Яллагдагч М нь 2017 оны 1 дүгээр сард Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Амрита” үйлчилгээний төв дотор Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай “Мөс” хэмээх нэршилтэй 9.7 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, 2017 оны 01 дүгээр сарын 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай “Мөс” хэмээх нэршилтэй 9.7 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М мэдүүлэхдээ: Шүүхийн хэлэлцүүлэгт болсон асуудлын талаар ярихгүй. Учир нь үйлдсэн хэргийн талаар мөрдөн байцаалтанд үнэн зөвөөр ярьсан тул нэмж ярих зүйл байхгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв. Сэжигтэн У мэдүүлэхдээ:”...2017 оны 3 дугаар сарын 27- ны өдөр би М ахаас цалингийнхаа үлдэгдэл мөнгийг авахаар гэрт нь ойролцоогоор 20 цагийн үед очсон. Намайг ороход М ах гэртээ ганцаараа байсан ба ахад нь мөнгө байхгүй байна гэсэн. Би чамд жоохон байж байгаад өгнө, чам руу өөрөө ярина гэсэн.Би 250,000 төгрөг авах ёстой байсан юм. Тэгээд би гэрээс нь гараад байрныхаа гадаа хүлээж байтал гадаа Дахтай таарсан. Дах миний хажууд М ахтай утсаар яриад байсан. Дбид 2 буцаад гэрлүү нь явж ороход М ах гэртээ бас ганцаараа байсан. Гэрлүү нь орох гээд лифтээр дээшээ өгсөж явтал Дах 12 давхарт буугаад доошоо шатаар бууна гэсэн. М ахыг 11 давхарт байдаг юм. Би шатаар буугаад Дах өөрөө буцаад лифтээр бууна гэсэн. Би шатаар бууж яваад цагдаагийн ажилтанд баригдсан. Яагаад 12 давхар луу лифтээр гараад намайг шатаар буулгасныг мэдээгүй. Дах М нарыг хоорондоо утсаар юу гэж ярьсаныг сонсоогүй ч ярианых нь өнгө аяснаас хүмүүс хүлээж байгаа юмуу эсвэл хүн хүлээж байгаа юм байна гэж ойлгосон. Би М ахын гэрт тийм бодис байгааг мэдээгүй. Намайг гэрт нь ороход зөрөөд үл таних эмэгтэй хүн гарсан. М ах зүгээр л гэртээ байж байсан. Гэрт нь ороод мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглээгүй. М ах надад хар тамхины талаар огт юм яриагүй, би ороод 5 минут болоод гэрээс нь гараад 30-40 минутын дараа эргэж гэр лүү нь орж яваад цагдаад баригдсан. Би өмнө М ахтай хэрэглэж байсан. М ах хуучин Модны 2 гэх нэртэй бодис хэрэглэж үзсэн. Тэр мөсийг М ах хэрэглэсэн. Хэргийн газрын үзлэгээр хураагдсан шилтэй, соруултай саванд хэрэглэсэн. Би уг бодисыг хаанаас олж авсан талаар М ахаас асуугаагүй” гэжээ. /2 хав 28-29 хуу/ Яллагдагч Дмэдүүлэхдээ: “..2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гэртээ байж байхад М өөрийн эзэмшлийн 88033344 дугаараас миний 98988398 дугаар луу залгахаар нь утсаа авсан чинь манайд хүрээд ирээч, ярих юм байна гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ 19 цагийн үед гараад, Мд очсон. ...гэрт нь орох гэж байтал энгийн хувцастай цагдаагийн алба хаагчид намайг баривчилаад М гэрт нь орсон. М бид хоёрыг хоёр өөр өрөөнд оруулаад суулгасан бөгөөд намайг М гэрт орсны дараа гаднаас эхлээд У орж ирсэн. М, У бид гурвыг М гэрээс аваад гарах үед Уы найз гэх нэг залууг мөн хамт баривчлаад Цагдаагийн газар авчирч ирсэн. Яг үнэндээ би тухайн үед юу болоод байгааг ойлгоогүй. ...2017.3.27-ны өдөр М бид нар хамтран “Эцсийн хүсэл” нэртэй уран сайхны кино хийж байгаа юм. Зураг авалтууд нь бараг дуусаад монтаж хийлгэж байгаа бөгөөд уг киноны нээлтийн талаар ярилцах гэж М гэрт нь очсон. Би өдөр гэртээ байхдаа тариа хийлгэсэн юм. Тэгээд тэр тарилгын шингэний шилийг гэрээсээ гарахдаа хаях гэж халаасандаа хийж гараад хаяахаа мартчихсан байна лээ. ../2 хав 42-44/ Сэжигтэнээр Бмэдүүлэхдээ: “...Уламсайхан найзад нь мөнгө алга найз нь Мөөгий ахаас мөнгө авах ёстой гэрт нь очиж уулзая гэхээр нь би найз Уламсайханы хамт ТБД андуудын замын эсрэг талд байрлах 12 дугаар байранд очоод 11 давхарт нь гарахад У чи эндээ байж бай найз нь орчихоод гараад ирье гээд уг байрны 62 тоотруу орсон юм. ..Уламбаяр гарч ирэхгүй байхаар нь би нэг давхарт хүлээгээд зогсож байхад манай найз Амир над руу залгаад хаана байна гэхээр нь ТБД андуудын ойролцоо байна гэсэн чинь наанаа байж байгаарай удахгүй очлоо гэж хэлээд удалгүй Амир ирсэн. Амир ээжийнхээ машиныг уначихсан явж байсан. ...Уламсайханыг хүлээгээд гарч ирэхгүй байхаар орихоод Амгалангийн төрөх рүү Амир бид хоёр явахаар болоод хөдөлж байхад Уы найз охин Азаа надруу залгаад намайг аваад ..Уы байгаа газарт хүргээд өгөөч гэхээр нь ...Азааг аваад Уы орсон айлынх нь гадаа очоод ...Азаатай хамт Уы орсон айлынх нь гадаа очиход өөдөөс У хүмүүстэй гарч ирэхээр нь Уд дээр очсон намайг цагдаа нар бариад энд авчирсан. Д.М, Д.Дарханбаатар хоёрыг танихгүй. ..У бид хоёр оюутан цагийн найзууд байгаа. Би Д.М, Дгэх хүмүүстэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар олж авч, хадгалсан асуудал надад байхгүй. Би тэр айлд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис байгаа гэдгийг нь мэдээгүй...” /2хав 49-50/ “... 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдөр театрын баярын өдөр Соёл урлагийн их сургууль дээр оюутны урлагийн их наадам үзсэн юм. Урлагийн наадам дээр байхад зүс таних Оогий гэх залуутай таарсан юм. ...юм яриад зогсож байхад гарч тамхи татах уу гэхээр нь би зөвшөөрөөд хамт сургуулийн ойролцоо гарахад Оогий надад тамхи өгөхөөр нь асаагаад татсан чинь тамхинаас өөр зүйл байхаар нь юу юм бэ тамхи биш байнашдээ гэж асуухад гоё тамхи зүгээр татаад үз гэхээр нь би хоёр гурван удаа сороод хоолой гашуун оргиод байхаар нь би татахгүй гэж хэлээд буцаад сургуул руу орсон. Оогий миний араас сургууль орно гэж хэлээд үлдсэн боловч орж ирээгүй. Одоо бодоод байхад Оогий өгсөн зүйлийг татсанаас болж миний шээснээс дээрх бодис илэрсэн байхаа...” гэжээ. / 2хав 51-52/ Хэргийн газрын үзлэг хийсэн “..тагтнаас буцаж гарч ирэхэд зүүн гар талд цэнхэр өнгийн гялгар ууттай эд зүйлс байх ба онгойлгож үзэхэд дахин цэнхэр өнгийн ууттай, амыг нь боосон эд зүйлс байх ба уутыг задалж үзэхэд хатсан боорцог, дунд нь зип лок түгжээ бүхий гялгар ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл байсныг хэрэгт ач холбогдолтой зүйл хэмээн үзэж хураан авав. ..гал тогооны өрөөнд саарал өнгийн гал тогооны тавилга байх ба гал тогооны тавилгын зүүн талын дээд хэсгийг онгойлгож үзэхэд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэхэд ашигладаг /хэрэглүүр/ шилэн гаанс мэт зүйлс байсныг хураан авав. Гал тогооны өрөөний тавилгын дунд байрлах ус цэвэршүүлэгчийн дундах тавиурыг сөхөж үзэхэд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэхэд ашигладаг бонго, гуурс зэрэг эд зүйлс байсныг хураан авав..” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хав 4-24 хуу/ -Хэргийн газарт үзлэг хийсэн үеийн зураг /1хав 10-23 хуу/ -Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /1хав 25-26/ -Хэргийн газраас хураан авсан эд зүйлсд үзлэг хийж, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эсэхийг TRUNARC багаж ашиглан шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг /1хав 27-29/ -Биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хав 31-38/ -Мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зураг /1хав 40-43/ -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 3306 дугаартай дүгнэлтэд: “М 2017.3.28 гэж хаягласан шээсэнд метамфетамин /МАМР/ илэрсэн... -Метамфетамин /МАМР/, Тетрагидроканнабинол /ТНС/ нь “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна” гэжээ. /1хав 142-143/ -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 3304 дугаартай дүгнэлтэд: “ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Хуванцар хуурс мэт зүйл, шилэн гаанс мэт зүйл, шар тагтай хуванцар сав, “М” гэсэн бичиглэлтэй гэж хаягласан цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл зэргээс Метамфетамин /methamphamine/-ны агуулга илэрч байна. Илэрсэн Метамфетамин /methamphamine/ нь “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна” гэжээ. /1хав 149-151/ -Шүүх сэтгэц эмгэг судлалын 459 дугаартай дүгнэлт /1 хав 205-206/ -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хав 69,118/ -2000 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 56 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол /2 хав 73-75/ -Иргэний үнэмлэхийн лавлагаа /2хав 124/ зэрэг болно. -Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн /1хав 219/ 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүртэл /1хав 234/ 49 хоног цагдан хоригдсон. Шүүхийн дүгнэлт: Яллагдагч М нь 2017 оны 1 дүгээр сард Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Амрита” үйлчилгээний төв дотор Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай “Мөс” хэмээх нэршилтэй 9.7 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд Ар хороололын 10а байрны 62 тоотод 2017 оны 01 дүгээр сарын 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай “Мөс” хэмээх нэршилтэй 9.7 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хав 4-24/, хэргийн газарт үзлэг хийсэн зураг /1хав 10-23/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /1хав 25-26/, хэргийн газраас хураан авсан эд зүйлсд үзлэг хийж, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эсэхийг TRUNARC багаж ашиглан шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг /1хав 27-29/, биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хав 31-38/, мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зураг /1хав 40-43/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 3306 дугаартай дүгнэлт /1хав 142-143/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 3304 дугаартай дүгнэлт /1хав 149-151/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Шүүгдэгч Боржигон овогт Аюурзанын Мөнхтулгыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгч М 49 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүйг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гялгар уутны хамт 9.7 грамм /мөс/ мансууруулах бодис, шилэн гаанс мэт зүйл, нэг үзүүртэй цагаан өнгийн гуурс мэт зүйлтэй 9.7 см урт хуванцар гуурс, Clean top гэсэн бичиглэл бүхий 13.5 см өндөртэй шаргал өнгийн тагтай, таган дээрээ хоёр ширхэг соруултай бонго зэргийг устгахыг эд мөрийн баримт усгах комисст даалгаж шийдвэрлэлээ. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 102/ШШ2017/02008 дугаар шийдвэрээр шүүгдэгч М нь “өрх толгойлсон” ганц бие эцэг болох нь тогтоогдож байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар шүүхээс түүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулах нь зүйтэй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. М мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

2. М 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 01 сарын хорих ялаар шийтгэсүгэй. 3. 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Мд оногдуулсан 01 жил 01 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар шүүгдэгч М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар 01 жил 01 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

5. Шүүгдэгч М 49 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 6 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гялгар уутны хамт 9.7 грамм /мөс/ мансууруулах бодис, шилэн гаанс мэт зүйл, нэг үзүүртэй цагаан өнгийн гуурс мэт зүйлтэй 9.7 см урт хуванцар гуурс, Clean top гэсэн бичиглэл бүхий 13.5 см өндөртэй шаргал өнгийн тагтай, таган дээрээ хоёр ширхэг соруултай бонго зэргийг устгахыг эд мөрийн баримт усгах комисст даалгасугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ