| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 131/2023/01040/И |
| Дугаар | 104/шш2024/00247 |
| Огноо | 2024-05-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 104/шш2024/00247
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,*******, *******, *******, *******, *******, *******, ******* хаягт байрлах,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Налайх дүүрэг, , хаягт оршин суух, овогт ын д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 2,185,972.13 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 131/ШЗ2024/00540 дугаартай Хэрэг шилжүүлэх тухай захирамжаар харьяаллын дагуу шилжүүлэн ирүүлснийг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Их ирээдүй капитал ББСБ ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:. .. Иргэн Э. нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр №ЗГ2022/04/605 дугаартай зээлийн гэрээгээр 2,499,900 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 35,3 хувийн хүүтэй, бэлэн бусаар, хэрэглээний зориулалтаар гар утас худалдан авах нөхцөлтэй зээлсэн. Уг зээлсэн 2,499,900 төгрөгийг зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт заасны дагуу шилжүүлсэн. Зээлдэгч Э. нь зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.3 дахь хэсэгт зааснаар буцаан төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй байсан. Гэвч зээлдэгч Э. нь удаа дараа зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчөөд тогтохгүй, 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш нэг ч удаа зээлээ төлөлгүй гэрээний үүргээ зөрчсөөр өнөөдрийг хүрээд байна. Иймээс манай байгууллага нь зээлийн гэрээний 5.1.12-д Зээлдэгч нь нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, үндсэн зээлийн төлөлтийг Зээл эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу төлөөгүй /хуваарийг зөрчсөн/ тохиолдолд гэрээг цуцалж, нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, зээлийн үндсэн төлбөрийг гаргуулахаар шаардах, шүүхэд нэхэмжлэл гаргах, 7.3-т Энэхүү гэрээний 2.1.9, 6.1.1 -6.1.7-г зөрчсөн, 7.2.1-7.2.13-т заасан зөрчлийн аль нэг нь гарсан бол зээлдүүлэгч нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрх үүснэ гэж заасны дагуу тус гэрээг цуцлах эрхтэй байна. Зээлдэгч нь 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар төлбөл зохих үндсэн зээл 1,695,762.52 төгрөг, хүү 463,284.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,924.94 нийт 2,185,972.13 төгрөг төлөхөөр тооцоо байна.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн №ЗГ2022/04/605 дугаартай зээлийн гэрээний үүргийн биелэлтийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу Зээлдэгчээс шаардах эрхтэй юм. Манай байгууллагын зүгээс зээлдэгчээс удаа дараа үүргээ гүйцэтгэхийг шаардсан боловч одоог хүртэл зээлээ төлөөгүй байгаа нь манай байгууллагыг хохироож байна. Иймд зээлдэгч Э.гээс нийт 2,185,972.13 төгрөгийг гаргуулж манай байгууллагад олгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Э. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэгч*******-ийн нэхэмжилсэн 2,185,972.13 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаврыг ойлголоо.. гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* нь хариуцагч Э.гээс зээлийн гэрээний үүрэгт 2,185,972.13 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э. нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 2,185,972.13 төгрөгийг төлж барагдуулахыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 49,926 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 24,963 төгрөгийг улсын төсвөөс, 24,963 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Зохигч төлөөлөгч өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Хариуцагч Э. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Уг хэргийг хариуцагчийн оршин суух хаягаар Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс тус шүүхэд шилжүүлэн ирүүлсэн, хариуцагч Налайх дүүрэгт оршин суугаа болох нь түүнд нэхэмжлэлийн хувь гардуулсан баримтаар нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан*******-ийн нэхэмжлэлтэй, Э.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,185,972.13 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,926 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 24,963 төгрөгийг улсын төсвөөс, 24,963 төгрөгийг хариуцагч Э.гээс гаргуулан нэхэмжлэгч*******-д олгохоор олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Э. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА