Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2026/ШЦТ/737

 

2025               0*******          20                                    2026/ШЦТ/737

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Мөнгөншагай хөтлөн,

Улсын яллагч: Г.Ган-*******

Шүүгдэгч: Б.Д*******, түүний өмгөөлөгч Д.Оргил нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Ган-*******эс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б******* ******* овогт Б******* Д*******д холбогдох 2502005860167 дугаартай эрүүгийн хэргийг хэргийг 2025 оны 0******* дүгээр сарын 1*******-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, *******5 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, Буянт Ухаа спортын ордонд менежер ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг, ******* дүгээр хороо ******* дүгээр байр ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

Б******* хошуу овогт Б******* Д******* /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д******* нь “...Хан-Уул дүүргийн 2******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ******* өрхийн эрүүл мэндийн төв ББН-ийн дарга буюу удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа хувьдаа ашиг хонжоо олох зорилгоор ******* өрхийн эрүүл мэндийн төв ББН-ийн даргын 202******* оны 01 дүгээр сарын 02-ны өдөр баталсан Эрдэн өрийн эрүүл мэндийн төвийн дүрмийн *******.1 дүгээр зүйлийн *******.1.2 дахь хэсэгт заасан “тусламж үйлчилгээний чанар, үр дүнд үндэслэн олгож буй санхүүжилтийг зориулалтын дагуу захиран зарцуулах”, *******.3 дугаар зүйлийн *******.3.6 дахь хэсэгт заасан “Байгууллагын өмч, хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж, зарцуулалтыг хамт олонд танилцуулж, төсөв, хөрөнгө, хандив, тусламжийг хамт олондоо мэдээлэх” гэснийг тус тус зөрчиж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 202******* оны 01 дүгээр сараас 2025 оны хугацаанд үргэлжилсэн үйлдлээр тус эрүүл мэндийн төвд Эрүүл эндийн даатгалын сангаас олгосон төсвөөс нийт 19*******,670,6*******5 төгрөгийг ******* өрхийн эрүүл мэндийн төв нөхөрлөлийн гишүүдийн хурлын шийдвэргүйгээр хувийн хэрэгцээндээ зарцуулж тус нөхөрлөлд их хэмжээний хохирол учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Д******* нь “...Хан-Уул дүүргийн 2******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ******* өрхийн эрүүл мэндийн төв ББН-ийн дарга буюу удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа хувьдаа ашиг хонжоо олох зорилгоор ******* өрхийн эрүүл мэндийн төв ББН-ийн даргын 202******* оны 01 дүгээр сарын 02-ны өдөр баталсан Эрдэн өрийн эрүүл мэндийн төвийн дүрмийн *******.1 дүгээр зүйлийн *******.1.2 дахь хэсэгт заасан “тусламж үйлчилгээний чанар, үр дүнд үндэслэн олгож буй санхүүжилтийг зориулалтын дагуу захиран зарцуулах”, *******.3 дугаар зүйлийн *******.3.6 дахь хэсэгт заасан “Байгууллагын өмч, хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж, зарцуулалтыг хамт олонд танилцуулж, төсөв, хөрөнгө, хандив, тусламжийг хамт олондоо мэдээлэх” гэснийг тус тус зөрчиж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 202******* оны 01 дүгээр сараас 2025 оны хугацаанд үргэлжилсэн үйлдлээр тус эрүүл мэндийн төвд Эрүүл эндийн даатгалын сангаас олгосон төсвөөс нийт 19*******,670,6*******5 төгрөгийг ******* өрхийн эрүүл мэндийн төв нөхөрлөлийн гишүүдийн хурлын шийдвэргүйгээр хувийн хэрэгцээндээ зарцуулж тус нөхөрлөлд их хэмжээний хохирол учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов.

Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д*******ы “...гэмт үйлдэлдээ гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2502005860167 дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.П гэрчээр өгсөн “...Нийслэл дэх Төрийн ын газраас “ ” ХХК-иар “******* ” өрхийн эрүүл мэндийн төвийн 202******* оны санхүүгийн тайланд хяналт шалгалт хийлгэсэн. Тухайн аудитын шалгалтаар “******* ” өрхийн эрүүл мэндийн төвийн үүсгэн байгуулагч Б.Д******* нь 129,1*******5,6*******5 төгрөгийг өөрийн дансанд авч, үлдэгдэл 89,329,9*******5 төгрөгийг төлөөгүй зөрчил заагдаж Төрийн ын газраас зөрчлийн акт тавигдсан байдаг. “******* ” өрхийн эрүүл мэндийн төв нь 20 оны 08 дугаар сараас эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Эрүүл мэндийн даатгалын сангаас 20 оны 10 дугаар сараас санхүүжилт орж эхэлсэн. Манай байгууллага Хас банкны 50056662************** дугаарын данстай бөгөөд захиран зарцуулах эрх болон дансны карт Б.Д*******д байдаг. 202******* оны 01 дүгээр сарын -ны өдрөөс эхлэн Б.Д******* нь Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилтээр орж ирсэн мөнгийг өөрийн Хаан банкны 50*******8091226 дугаарын дансанд авч захиран зарцуулж эхэлсэн. Би тухайн үед манай өрхийн эмнэлэг нөхөрлөлийн статустай боловч эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжиж байдаг учраас санхүүжилтийн мөнгө эмнэлгийн үйл ажиллагаанд зарцуулах ёстой талаар хэлж байсан. Харин Б.Д******* энэ талаар мэдэж байгаа гэдэг тайлбарыг хэлдэг байсан. 202******* оны 12 дугаар сарын 31-ний өдөр жилийн эцсийн санхүү тайлангаар 129,1*******5,6*******5 төгрөгийг байгууллагаас авч буцаан 39,815,700 төгрөгийг төлж, 89,329,9*******5 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. 202******* оны 10 дугаар сард Нөхөрлөлийн гишүүдийн хурал болж байгууллагаас санхүүжилтээс мөнгө хувьдаа авсан асуудлын талаар хэлэлцэхэд Б.Д******* эмнэлгийн байр худалдан авахтай холбоотойгоор зарцуулсан гэж тайлбарласан. Миний бие дээрх 89,329,9*******5 төгрөгийг жилийн эцсийн тайланг хувь хүнээс авах авлага гэж тусгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1*******5-1*******6 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.П дахин гэрчээр өгсөн “...Хан-Уул дүүргийн 2******* дүгээр хорооны “******* ” өрхийн эрүүл мэндийн төвийн Хан банкны 50056662************** тоот дансанд Эрүүл мэндийн сангаас эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааны зардал зарцуулахаар сар бүр төсвийн 80 хувь буюу *******3,000,000 төгрөг санхүүжилтээр олгогддог. Харин үлдэгдэл 20 хувь нь гүйцэтгэлээр олгогдож, эрүүл мэндийн төв нийт 56,000,000 төгрөгийг санхүүжилт авдаг. “******* ” эрүүл мэндийн төв нь үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш шинээр эмнэлгийн байр худалдан авахаар хэд хэдэн удаагийн тендер сонгон шалгаруулалтад оролцож байсан гэж ойлгож байгаа. Б.Д******* нь эрүүл мэндийн төвд шинэ байр авахаар тендерт оролцож, тендерийн баталгаа байршуулах шаардлагатай байна гэхээр нь хэд хэдэн удаа мөнгө шилжүүлж байсан. Би мөнгө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь тендерийн баталгаа гэж бичээд шилжүүлдэг байсан. Тэгэхээр Б.Д******* эрүүл мэндийн төвөөс авсан мөнгийг юунд зарцуулсан болох нь шилжүүлэг хийхэд бичсэн гүйлгээний утгаар тодорхой харагдах байх. Мөн Б.Д******* нь шинээр орон сууцад орж байгаа учраас байрны урьдчилгаа мөнгө дутаад гээд түр хугацаанд зээлээд буцааж өгнө гэх байдлаар хэд хэдэн удаа өөрийн хувийн дансанд мөнгө шилжүүлэхдээ “захирал зээл”, “зээл“ гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлэн өгдөг байсан. Харин Б.Д******* АТМ-ээс бэлнээр мөнгө авах эсхүл карт уншуулах тохиолдолд эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанаас бусад зүйлд эрүүл мэндийн төвөөс мөнгө захиран зарцуулж байгаа тохиолдолд нөхөрлөлийн гишүүдийн хурлын шийдвэрийг үндэслэн байгууллагаас мөнгө гаргах ёстой болохыг тайлбарлаж байсан. Б.Д*******ы хувийн дансанд авсан мөнгө нөхөрлөлийн гишүүдийн хурлын шийдвэргүйгээр шилжүүлэгдэж байсан. Харин сүүлд ын шалгалтын үед нөхөж хурлын шийдвэрийг үйлдсэн байсан. Би “******* ” эрүүл мэндийн төвийн Хас банкны 50056662************** тоот данснаас Б.Д*******ы хэлсний дагуу түүний Хаан банкны 50*******8091226 тоот дансанд дараах байдлаар мөнгө шилжүүлсэн, үүнд 202*******.01.22-ны өдөр 6,000,000 төгрөг, 202*******.03.28-ны өдөр 3,000,000 төгрөг, 202*******.0*******.19-ний өдөр 10,000,000 төгрөг, 202*******.0*******.-ны өдөр 1,500,000 төгрөг, 202*******.05.13-ны өдөр 5,500,000 төгрөг, 202*******.05.28-ны өдөр 3,500,000 төгрөг, 202*******.06.20-ны өдөр 3,000,000 төгрөг, 202*******_07_17-ны өдөр 2,500,000 төгрөг, 202*******.07.25-ны өдөр 5,000,000 төгрөг, 202*******.08.17-ны өдөр 7,650,000 төгрөг, 202*******.09.09-ний өдөр 7,650,000 төгрөг, 202*******.09.11-ний өдөр 11,250,000 төгрөг, 202*******.09.25-ны өдөр 7,500,000 төгрөг, 202*******.12.16-ны өдөр 5,500,000 төгрөгийг 1******* удаагийн гүйлгээгээр нийт 79,550,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Би яагаад өөрийн шилжүүлсэн мөнгөний гүйлгээний утга дээр кириллээр бичдэг учраас өөрийн шилжүүлсэн мөнгөн дүнг тодорхой санаж байна. Мөн би Хас банкны 50056662************** тоот дансны хуулгыг шүүж үзээд санхүүгийн программд шивэлт хийхдээ Б.Д*******г карт ашиглан 27 удаагийн гүйлгээгээр АТС-с бэлнээр *******2,100,000 төгрөг авсан мөн 61 удаа посс машинд карт уншуулж 7,*******95,000 төгрөгийг зарцуулсан болохыг тогтоосон. Б.Д******* карт уншуулсан байдлыг харахад бага дүнгээр буюу шатахуун түгээх станцаас хувийн машиндаа бензин авах үедээ ашиглаж байна гэж харагдсан. Мөн мөнгө шилжүүлсэн байгууллага нь шатахуун түгээх станцууд байсан. Ингээд Б.Д******* байгууллагаас зээлээр авч байгаа гэх үндэслэлээр 202******* оны 01 үдгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд 129,1*******5,6*******5 төгрөгийг авч байсан. 202******* оны жилийн эцсийн ын шалгалтаар 129,1*******5,6*******5 төгрөгөөс төлсөн 39,815,700 төгрөг, харин төлөөгүй үлдэгдэл 89,329,9*******5 төгрөгийг зөрчилтэй гээд акт тавигдсан. Би тухайн 89,329,9*******5 төгрөгийг санхүүгийн тайланд захирлаас авлагатай гэсэн утгаар тайлан тусгасан. Миний мэдэж байгаагаар Б.Д******* нь 202******* оны 08 дугаар сарын 17-ны өдөр 7,650,000 төгрөгийг, мөн 202******* оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 7,650,000 төгрөгийг тус тус тендерийн баталгаа гэж шилжүүлэн авсан. Гэхдээ 202******* оны 08 дугаар сарын 17-ны дөр авсан тендерийн баталгааны мөнгө болох 7,650,000 төгрөгийг 202******* оны 08 дугаар сарын 30-ны өдөр буцаан шилжүүлсэн болно. Тухайн мөнгийг яагаад буцаан шилжүүлсэн талаар мэдэхгүй байна. Мөн 202******* оны 09 дүгээр сарын 09-ний өдөр авсан 7,650,000 төгрөгийг 202******* оны 09 дүгээр сарын 16-ны өдөр буцаан шилжүүлсэн. Б.Д******* нь дээрх тендерийн баталгааны зарцуулсан мөнгөнөөс бусад мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан гэж бодож байна. Миний мэдэж байгаагаар “******* ” эрүүл мэндийн төвөөс зээлсэн мөнгөөр байгууллагад ямар материаллаг зүйл хийгээгүй. Би “******* ” өрхийн эрүүл мэндийн төвд гэрээт нягтлан учраас хуралдсан эсэхийг нүдээр харж байгаагүй. Б.Д*******ыг хувийн дансаар мөнгө авч эхлэх үед гишүүдийн хурлын шийдвэр байх ёстой талаар хэлж байсан. Харин тухайн ямар үед ямар нэгэн хурлын шийдвэр надад өгч байгаагүй. 202******* оны жилийн эцсийн аудитын шалгалтын үеэр хурлын шийдвэрийг надад өгсөн. Би тухайн хурлын шийдвэрийг аудитын компанид өгч байсан. Миний ойлгож байгаагаар тухайн хурлын шийдвэрийг нөхөж үйлдсэн гэж ойлгож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1*******8-1*******9 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Г гэрчээр өгсөн “...Миний бие Хан-Уул дүүргийн дугаар хороо Арцатын ам Наадамчдын зам дагуу байрлах “ ” хотхон ******* дүгээр байрны ******* тоот 1*******8.1******* м.кв ******* өрөө орон сууцыг 202******* оны 07 дугаар сарын 25-ны өдөр “Талт ширээт” ХХК-иас захиалгын гэрээ байгуулж худалдан авсан. Тухайн өдрөөс хойш тус байрыг зарахаар үл хөдлөхийн мэргэжлийн агент болон цахим сүлжээнд зар байршуулсан. Улмаар Б******* Д******* нь зарын дагуу тус байрыг худалдан авахаар болсон. 202******* оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1753 бүртгэлийн дугаартай “Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх” гэрээг Б.Д*******тай байгуулсан. Тус гэрээний 2.1-т төлбөрийн талаар тусгасан бөгөөд 202******* оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 30,000,000 төгрөг, 202******* оны 10 дугаар сарын 10-ний өдөр 70,000,000 төгрөг нийт 100,000,000 төгрөгийг байрны урьдчилгаанд төлөхийг заасан. Мөн Д*******ы Хаан банкны 50*******8091226 тоот данснаас миний Хаан банкны тоот дансанд шилжүүлэх талаар гэрээнд тусгасан. Дээрх байдлаар нийт төлбөр нь *******59,*******,000 төгрөгийн үнийн дүнтэй бөгөөд үлдэгдэл төлбөрийг Б.Д******* өөрийн амьдарч байсан орон сууцыг өгөн мөн банкны зээлээр төлж барагдуулахаар гэрээ байгуулсан. 202******* оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1753 бүртгэлийн дугаартай “Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх” тухай гэрээнд заасан төлбөрийн нөхцөлийн дагуу Б.Д******* нь Хаан банкны 50*******8091226 тоот данснаас миний Хаан банкны тоот дансанд 202******* оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ,000,000 төгрөгийг “bairnii uridchigaa” гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлж өгсөн. Тэгэхээр дээрх ,000,000 төгрөг нь миний бие байр зараад урьдчилгаа төлбөрийн гэрээний дагуу шилжүүлэн авсан үйлдэл байна. Тухайн үед Б.Д******* нь Хан-Уул дүүргийн дугаар хороо Арцатын ам Найдамчдын зам дагуу байрлах Сити хотхон ******* дүгээр байр ******* тоот 1*******8.1******* м.кв ******* өрөө орон сууцыг бүртгэлийн 1753 дугаартай гэрээний дагуу байраа өгсөн учраас одоо өр авлагын асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 162-163 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Ц гэрчээр өгсөн “...Миний бие 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс “******* ” Хан-Уул дүүргийн 2******* дүгээр хорооны өрхийн эрүүл мэндийн төлд гэрээт нягтлангаар ажиллаж эхэлсэн. “******* ” Хан-Уул дүүргийн 2******* дүгээр хорооны өрхийн эрүүл мэндийн төв нь Хас банкны 50056662************** тоот харилцах дансыг үйл ажиллагаандаа ашигладаг. Б.Д******* нь зээл олгов гэсэн гүйлгээний утгатайгаар хувийн дансандаа болон бусад байдлаар 202******* онд 137,770,000 төгрөг, 2025 онд 63,900,000 төгрөгийг авсан байсан бөгөөд нийт 19*******,670,6*******5 төгрөгийг байгууллагын данснаас авч улмаар авлагаар бүртгэгдсэн байсан. Тухайн авлагаар бүртгэгдсэн мөнгийг АТМ-с бэлнээр авах болон карт уншуулах, Хаан банкны 50*******8091226 тоот дансаар авах зэргээр авсан байсан. Дээрх 19*******,670,6*******5 төгрөгөөс 202******* онд Эрүүл мэндийн төвийн Хас банкны 50056662************** тоот дансанд *******1,**************0,700 төгрөгийг буцаан тушаасан. Мөн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр *******,990,000 төгрөг, 2025 оны 0******* дүгээр сарын 0*******-ний өдөр 9,600,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 138,6*******0,200 төгрөгийг тушааснаар зээлээр авсан гэх бүх мөнгийг буцаан төлсөн байсан. Дээрх зээл олгов гэсэн гүйлгээний утгатай мөнгө дүнтэй зарлагаас өөрөөр программ хангамж гэсэн гүйлгээний утгатайгаар 1,625,000 төгрөг, түлш шатахуун авав гэсэн гүйлгээний утгатайгаар 1,388,0*******9 төгрөг, Тендер барьцаа гэсэн гүйлгээний утгатайгаар 202*******.08.17-ны өдөр 7,650,000 төгрөг, 202*******.12.16-ны өдөр 5,500,000 төгрөг тус тус байгууллагын данснаас шилжүүлсэн байсан. Харин бусад гүйлгээ нь зээл олгов утгатайгаар байгууллагын данснаас зарлагын гүйлгээ хийгдсэн байсан. Б.Д******* нь байгууллагаас авсан 19*******,670,6*******5 төгрөгийг бүгдийг нь буцаан төлсөн бөгөөд одоо ямар нэгэн өр авлага байхгүй болно. Мөн манай өрхийн эрүүл мэндийн төвд карт ашиглахаа больсон бөгөөд зөвхөн шилжүүлгээр гүйлгээ хийгдэж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 157-159 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.А гэрчээр өгсөн “...Миний бие буудлага спортын төвд 218 оноос хойш нягтлангаар ажиллаж байгаа бөгөөд 20 оны 11 сард Буянт-Ухаа спортын ордон, Буудлага спортын төв, Булган аймгийн Хангал сумын спорт бэлтгэлийн төв гэх гурван байгууллагад нэгдэж “Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төв” гэх нэршилтэйгээр нэгдсэн нэг байгууллагатай болсон. Дээрх гурван байгууллага нэгдэхэд Б.Д******* нь Буянт-Ухаа спортын ордны менежерээр ажиллаж байсан. Тэгэхээр Б.Д*******ыг нэг байгууллагад ажилладаг гэдгээр нь таньж мэднэ. Манай төрсөн дүү Д.Б 202******* оны 12 дугаар сард энхийг сахиулах ажиллагаанаас ирээд надад 30,000,000 төгрөгийг хадгалуулсан байсан. Д.Б 2025 оны 01 дүгээр сарын -ны өдөр над руу залгаад өнөөдөр яаралтай 20,000,000 төгрөг хэрэгтэй байна. Орон сууцны урьдчилгаа мөнгө шилжүүлэх гээд байна гэсэн. Би тухайн үед дүү Д.Бат-отгоны надад хадгалуулсан мөнгийг машины урьдчилгаанд өгсөн байсан учраас түр хугацаанд 20,000,000 төгрөг зээлчих хүн хайсан бөгөөд Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төвийн хамт ажилладаг хүмүүсээс бүгдээс нь асуусан. Тухайн үед мөнгө зээлэх хүн олдохгүй байсан ч Б.Д******* надад түр хугацаанд 20,000,000 төгрөг зээлэхээр болоод 2025 оны 01 дүгээр сарын -ны өдөр миний дансанд 20,000,000 төгрөг шилжүүлж өгсөн. Тэгээд би Д.Бы дансанд мөнгө шилжүүлэх гэсэн чинь Д.Б өнөөдөр мөнгө хэрэггүй болчихлоо дараа мөнгөө авъя гэж хэлсэн. Тэгээд би 2025 оны 01 дүгээр сарын 2*******-ний өдөр Хаан банкны 5360165386 тоот данснаас Б.Д*******ы Хаан банкны 50*******8091226 тоот дансанд 5,000,000 төгрөгөөр ******* удаа нийт 20,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн байна. Би 2025 оны 01 дүгээр сарын -ны өдөр Б.Д*******аас нэг удаа 20,000,000 төгрөг зээлж байсан. Өөрөөр ямар нэгэн мөнгө зээлж байсан удаа байхгүй. Дээрх 20,000,000 төгрөгийг мөнгө зээлсэн өдрийн маргааш нь буцаан өгсөн тул ямар нэгэн өглөг авлагын асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 151 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ө.О гэрчээр өгсөн “...202******* оны 0******* дүгээр сарын 01-ний өдрөөс 202******* оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл Хан-Уул дүүргийн 2******* дүгээр хороо “******* ” өрхийн эрүүл мэндийн төвд өрхийн эмнэлгийн даргаар ажилласан. 202******* оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс жирэмсний амралт авсан. Би Б.Д******* гэх хүнийг “******* ” ББН-н дарга гэдгээр мэднэ. Намайг анх Б.Д нь Хан-Уул дүүргийн 2******* дүгээр хороо “******* ” өрхийн эрүүл мэндийн төлд ажилд орох саналыг тавьсан бөгөөд би тухайн саналыг хүлээн авч өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажилд орж байсан. Би “******* ” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байхдаа Б.Д*******тай 202******* оны 05 дугаар сарын 05-ны өдөр 202*******/05/15 дугаартай зээлийн гэрээг байгуулж байгаагүй. Гэхдээ тухайн гэрээнд байгаа гарын үсэг миний гарын үсэг мөн байна. Яагаад миний гарын үсэх дээрх гэрээнд байгаа гэдгийг мэдэхгүй байна. 2026 оны 01 дүгээр сарын сүүл хэсгээр Д*******ы охин А надаар 2 баримт дээр гарын үсэг зуруулсан, тухайн үед оройн цаг болсон, мөн замд явж байгаад машин дотор зурсан учраас ямар баримтад гарын үсэг зурж байгаа талаар мэдээгүй шууд гарын үсэг зурсан. Тухайн гарын үсэг зурсан баримтын нэг нь дээрх зээлийн гэрээ байсан байж магадгүй. Би өрхийн эгүүл мэндийн даргаар ажиллаж байхдаа ямар нэгэн баримтад гарын үсэг зурахдаа уншиж байж гарын үсэг зурдаг байсан учраас дээрх зээлийн гэрээг байгуулаагүй гэдгээ сайн мэдэж байна. Мөн өрхийн эрүүл мэндийн санхүү, төсвийг захиран зарцуулах эрх нь Б.Д******* даргад байдаг байсан. Харин өрхийн эрүүл мэндийн дарга нь эрүүл мэндийн төвийн дотоод үйл ажиллагааг хариуцаж ажилладаг байсан. Мөн 202*******/05/15 дугаартай зээлийн гэрээний хавсралт 202******* оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн мөнгө зээлсэн талаар тусгасан байна. Миний бие 202******* оны 0******* дүгээр сарын 01-ний өдрөөс ажилдаа орсон учраас дээрх гэрээг 202******* оны 05 дугаар сард байгуулаад 03 дугаар сараас эхлэн мөнгө авсан байгаа нь тус гэрээ агуулгын хувьд алдаатай байна. Уг гэрээнд миний гарын үсэг дээр дарсан тамга нь кодгүй байх ба эмнэлгийн маягт дээр дардаг тамга байна. Тус тамгыг албан ёсны гэрээнд ашигладаггүй бөгөөд гэрээ байгуулахад энэ тамгыг ашиглах ёсгүй гэсэн үг. Харин Б.Д*******ы гарын үсэг дээр дарсан тамга нь эрүүл мэндийн төвийн албан ёсны тамга байна. Ийм учраас тус гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхгүй байна. Миний бодлоор Б.Д******* нь өөрийн мөнгө зээлсэн асуудлыг зээлийн гэрээ байгуулж авсан мэтээр харагдуулах гэж тус гэрээг байгуулсан юм шиг байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 171-173 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд З.Ц гэрчээр өгсөн “...202******* оны 12 дугаар сард Нийслэл дэх төрийн ын газраас Хан-Уул дүүргийн 10 өрхийн эмнэлэг, Чингэлтэй дүүргийн 8 өрхийн эмнэлэгт 202******* оны санхүүгийн тайланд хийлгэх талаар тендер зарласан. Тус тендер манай компани шалгарч 2025 оны 01 дүгээр сард Нийслэл дэх төрийн ын газар, өрхийн эмнэлгүүдтэй гурвалсан гэрээ байгуулсан. Эрүүл мэндийн сайдын 202******* А/320 дугаартай тушаалаар баталсан Өрхийн эрүүл мэндийн дүрэмд нөхөрлөл хэлбэрээр үйл ажиллагаа явуулна гэж заасан байсан. 202******* оны 0******* дүгээр сараас Хан-Уул дүүргийн “******* ” өрхийн эрүүл мэндийн төвийн 202******* оны санхүүгийн тайланд шалгалт хийхэд тус өрхийн 202******* оны Эрүүл мэндийн даатгалын сангаас 67*******,900,000 төгрөгийн санхүүжилт авсан. 202******* оны гэрээний гүйцэтгэлийн биелэлтийг Нийслэлийн засаг даргын 2025 оны А/1*******5 дугаар захирамжаар 80 хувь, Эрүүл мэндийн даатгалын газраас Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээний биелэлтийг 80 хувь хэрэгжилттэй гэж үнэлсэн байсан. Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилтээр ирүүлсэн төсвийг “******* ” өрхийн эрүүл мэндийн төв нь Хан банкны 50056662************** дугаартай дансаар авч байсан болох нь тогтоогдсон. Тухайн Хас банкны 50056662************** дугаартай данснаас 202******* оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Б.Д*******ы Хаан банкны 50*******8091226 дугаартай дансанд 126,1*******6,000 төгрөгийг шилжүүлж, буцаан 39,816,100 төгрөгийн буцаан шилжүүлж, үлдэгдэл 89,329,900 төгрөгийг төлөөгүй зөрчил тогтоогдсон. Нийслэл дэх төрийн ын газраас 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 150/1*******110512 дугаартай төлбөр барагдуулах тухай акт “******* ” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Б.Одонгэрэл, ерөнхий нягтлан бодогч Б.П нарт үүрэг болгосон байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 1*******3 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.О гэрчээр өгсөн “...2025 оны 0******* дүгээр сарын 09-ний өдрөөс Хан-Уул дүүргийн 2******* дүгээр хорооны “******* ” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Миний бие 2025 оны 0******* дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 2******* дүгээр хорооны “******* ” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар томилогдсон. Тухайн үед нягтлангаар Д.П гэх нэртэй хүн ажиллаж байсан. Д.П надад нөхөрлөлийн захирал Б.Д******* өрхийн эрүүл мэндийн төвөөс хэд хэдэн удаагийн зээл авсан: Тус зээлийг нөхөрлөлийн болон удирдлагын хурлаар шийдвэрлэж буцаан төлөхгүй бол явцын аудитын шалгалт явагдаж багаа талаар хэлсэн. Тэгэхээр нь би нягтлан Пд чи нягтлан хүн байж улсын санхүүжилтийн мөнгийг нөхөрлөлийн тогтоол, шийдвэрээр зориулалтын дагуу захиран зарцуулах ёстой. яагаад шууд мөнгө шилжүүлж өгсөн талаар асуусан. Тэгсэн нягтлан П нөхөрлөлийн захирал Д******* яаралтай шилжүүлж гэхээр нь зээл гэж бичээд шилжүүлж өгдөг байсан гэж хэлсэн. Би тухайн үед Б.Д*******ыг Эрүүл мэндийн төвөөс нөхөрлөлийн гишүүдийн шийдвэргүйгээр мөнгө авсныг мэдээгүй байсан. Тэгээд би Д*******аас ямар шалтгаанаар эрүүл мэндийн төвөөс мөнгө зээлсэн талаар тодруулж асуусан. Тэгсэн эмнэлгийн дотоод асуудал, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд эрүүл мэндийн төвөөс мөнгө зээлсэн гэж хэлсэн. Дээрх зээлээр авсан гэх мөнгийг Д******* 202******* оны 05 дугаар сарын 15-ны өдөр эрүүл мэндийн төвийн дарга Ө.Очирсүрэнтэй зээлийн гэрээ байгуулж авч эхэлсэн байсан. Би Д*******ыг эрүүл мэндийн төвөөс хэдэн төгрөг зээлээр аваад хэдэн төгрөг буцаан төлсөн талаар тодорхой хэлж мэдэхгүй байна. Гэхдээ Нияманзон аудитын дүгнэлтээр 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдөр гэхэд Б.Д*******г байгууллагаас авсан өрийг барагдуулах талаар дүгнэлт гарсан байсан. Харин Д******* 2025 оны 7 дугаар сард эрүүл мэндийн төвийн дансанд 138,1*******7,000 төгрөгийг тушааж байгууллагад ямар нэгэн өр төлбөргүй болсон. Хан-Уул дүүргийн 2******* дүгээр хорооны “******* ” өрхийн эрүүл мэндийн төв анх үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаа явуулж эхлэхэд эрүүл мэндийн төвийн даргаар Г.Азжаргал 1 сарын хугацаанд ажилласан. Түүний дараа Х.Д*******, Ө.Очирсүрэн, А.О нар тус тус ажиллаж байгаад би өнөөдрийн байдлаар ажиллаж байна. Би цахилгааны барааны зээлтэй учраас зээл төлөх мөнгөгүй болсон үед нөхөр Б.Д*******аас мөнгө авдаг. Тэгэхээр Д*******ы данснаас миний дансанд шилжүүлэгдсэн мөнгөөр би зээлээ төлсөн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 166-168 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М.И гэрчээр өгсөн “...20 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс Хан-Уул дүүргийн 2******* дүгээр хороо “******* ” өрхийн эрүүл мэндийн төвд ерөнхий мэргэжлээр эмчээр ажиллаж эхлээд 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл тус эрүүл мэндийн төвд ажилласан. Харин 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо Мэнд Саруул өрх өрхийн эрүүл мэндийн төвд ерөнхий мэргэжлээр эмчээр ажиллаж байна. Намайг “******* ” өрхийн эрүүл мэндийн төлд ажиллаж байх хугацаанд нөхөрлөлийн даргаар Б.Д******* ажиллаж байсан. Тухайн хүнийг “******* ” БНН нөхөрлөлийн дарга гэдгээр нь танина өөрөөр ямар нэгэн харилцаа хамаарал байхгүй. “******* ” өрхийн эрүүл мэндийн төлд ажилд орохдоо тухайн нөхөрлөлийн гишүүнээр бүртгүүлж 1 хувийн хувьцаа эзэмшиж байсан. Миний бие “******* ” ББН нөхөрлөлийн гишүүн байсан мөн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааны чиглэлээр зохион байгуулагдсан нөхөрлөлийн хуралд оролцож саналаа илэрхийлдэг байсан. Харин нөхөрлөлийн дарга Б.Д*******д зээл олгох талаар нөхөрлөлийн хуралд оролцож байгаагүй. Тэгэхээр дээрх 202******* оны 05 дугаар сарын 09-ний өдрийн гишүүдийн 02 дугаартай хурлын тэмдэглэлд тусгагдсан саналыг би хэлж байгаагүй. Мөн тус хурлын тэмдэглэлийн эхний хуудсанд байгаа нөхөрлөлийн гишүүдийн санал өгөхдөө хэлсэн үгээс миний хэлсэн үгийг зохиомлоор оруулсан байна. Гэхдээ тухайн хурлын арын хуудсанд зурагдсан гарын үсэг миний гарын үсэг мөн байгаад их гайхаж байна. Миний ойлгож байгаагаар 02 дугаартай хурлын тэмдэглэлийн эхний хуудсыг зохиомлоор бичиж оруулаад арын хуудсанд өөр хурлын тэмдэглэлийн гарын үсэгтэй хэргийг хавсаргаж оруулсан байна. “******* ” ББН нөхөрлөлийн хурлын үеэр Өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилтээс зээл авч байгаа талаар нөхөрлөлийн дарга Д******* албан ёсоор бид нарт хэлж байгаагүй. Мөн Д******* надтай ганцаарчлан уулзаад байгууллагын санхүүжилтийн төсвөөс зээл авч байгаа талаар мэдэгдэж байгаагүй. Бусад нөхөрлөлийн гишүүдтэй ганцаарчлан уулзаад байгууллагын төсвөөс зээл авч байгаа талаар хэлсэн эсэхийг бол мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг,

Хаан банкнаас 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 29/1205******* дугаартай албан бичгээр ирүүлсэн Б.Д*******ы 50*******8091226 тоот дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 185-199 дүгээр тал/,

“******* ” өрхийн эрүүл мэндийн төвийн Хас банкны 50056662************** тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 200-2 дугаар тал/,

Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн “******* ” өрхийн эрүүл мэндийн төв ББН-н хувийн хэрэг /2-р хх 19-165 дугаар тал/

“******* ” нөхөрлөлийн дүрэм /1-р хх-ийн 88-96 дугаар тал/,

“******* ” өрхийн эрүүл мэндийн төв нөхөрлөлийн санхүүгийн тайлан /1-р хх-ийн 61-80 дугаар тал/,

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт Б.Д*******ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 209 дүгээр тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-ийн 21 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Д*******д холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч Б.Д******* нь “...Хан-Уул дүүргийн 2******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ******* өрхийн эрүүл мэндийн төв ББН-ийн дарга буюу удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа хувьдаа ашиг хонжоо олох зорилгоор ******* өрхийн эрүүл мэндийн төв ББН-ийн даргын 202******* оны 01 дүгээр сарын 02-ны өдөр баталсан Эрдэн өрийн эрүүл мэндийн төвийн дүрмийн *******.1 дүгээр зүйлийн *******.1.2 дахь хэсэгт заасан “тусламж үйлчилгээний чанар, үр дүнд үндэслэн олгож буй санхүүжилтийг зориулалтын дагуу захиран зарцуулах”, *******.3 дугаар зүйлийн *******.3.6 дахь хэсэгт заасан “Байгууллагын өмч, хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж, зарцуулалтыг хамт олонд танилцуулж, төсөв, хөрөнгө, хандив, тусламжийг хамт олондоо мэдээлэх” гэснийг тус тус зөрчиж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 202******* оны 01 дүгээр сараас 2025 оны хугацаанд үргэлжилсэн үйлдлээр тус эрүүл мэндийн төвд Эрүүл эндийн даатгалын сангаас олгосон төсвөөс нийт 19*******,670,6*******5 төгрөгийг ******* өрхийн эрүүл мэндийн төв нөхөрлөлийн гишүүдийн хурлын шийдвэргүйгээр хувийн хэрэгцээндээ зарцуулж тус нөхөрлөлд их хэмжээний хохирол учруулсан...” гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, “******* ” өрхийн эрүүл мэндийн төвийн Хас банкны 50056662************** тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн “******* ” өрхийн эрүүл мэндийн төв ББН-н хувийн хэрэг, “******* ” нөхөрлөлийн дүрэм, “******* ” өрхийн эрүүл мэндийн төв нөхөрлөлийн санхүүгийн тайлан зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

          Шүүгдэгч Б.Д******* нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

          Иймд шүүгдэгч Б.Д*******ыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 202******* оны 01 дүгээр сараас 2025 оны хугацаанд үргэлжилсэн үйлдлээр тус эрүүл мэндийн төвд Эрүүл эндийн даатгалын сангаас олгосон төсвөөс нийт 19*******,670,6*******5 төгрөгийг ******* өрхийн эрүүл мэндийн төв нөхөрлөлийн гишүүдийн хурлын шийдвэргүйгээр хувийн хэрэгцээндээ зарцуулж тус нөхөрлөлд их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон билээ.

Шүүгдэгч Б.Д******* нь гэмт хэргийн улмаас учирсан 19*******,670,6*******5 төгрөгийг ******* өрхийн эрүүл мэндийн төв ББН-д нөхөн төлсөн байна.

Иймд шүүгдэгч Б.Д*******ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Б.Д*******ыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 202******* оны 01 дүгээр сараас 2025 оны хугацаанд үргэлжилсэн үйлдлээр тус эрүүл мэндийн төвд Эрүүл эндийн даатгалын сангаас олгосон төсвөөс нийт 19*******,670,6*******5 төгрөгийг ******* өрхийн эрүүл мэндийн төв нөхөрлөлийн гишүүдийн хурлын шийдвэргүйгээр хувийн хэрэгцээндээ зарцуулж тус нөхөрлөлд их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч Б.Д*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч Б.Д******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /3-хх-ийн 170 дугаар тал/,

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д*******ыг 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Б.Д*******д танилцуулсныг тэрээр нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэхгүй гэмт хэрэгт хамаарахгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.Д*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Бусад асуудлаар:

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлийн *******, 5, 7, 8 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б******* ******* овогт Б******* Д*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан хувьдаа ашиг хонжоо олох зорилгоор хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт хэлцэл дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д*******ыг 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д*******д оногдуулсан 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

5. Шүүгдэгч Б.Д******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчид хилийн хориг тавигдаагүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, хохирогч нь гомдол саналгүй болохыг тус тус дурдаж хэрэгт хавсаргаж ирүүлсэн Сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ОТГОНЦЭЦЭГ