Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 104/шш2024/00249

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,

 

 Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******, *******, *******, *******-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******, *******, хаягт оршин суух, овогт ийн т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 30,708,295 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:. .. Зээлдэгч Г. нь *******-ийн БЗ Налайх тооцооны төвтэй 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр №ЗГ201843492726 тоот зээлийн гэрээ болон №БГХ201843492726 тоот барьцааны гэрээ /хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө/-г тус тус байгуулж 15,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай Бизнесийн шуурхай бичил зээл зориулалтаар авсан бөгөөд зээлийн барьцаанд 5 ханатай гэр, гэрийн эд хөрөнгө, бараа материал /сандей плаза гутал, пүүз шинэ/, зээлдэгч Г.ын өмчлөлийн 2005 онд үйлдвэрлэгдсэн 6529 УБП улсын дугаартай LBZ418BB95A000877 арлын дугаартай цагаан өнгийн NORTHBENZ маркын ND4260 S3J моделийн зүтгүүр болон мөн зээлдэгч Г.ын өмчлөлийн 2005 онд үйлдвэрлэгдсэн 13-46 ГЧ улсын дугаартай LVBM36JC35A000308 арлын дугаартай, ногоон өнгийн LCT маркын 9320 XXY моделийн чиргүүлийг барьцаалуулсан. Зээлдэгч нь 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 3,141,762 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,732,190 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,786 төгрөг, 4,876,738 төгрөгийг төлсөн ба зээлийн эргэн төлөлтийн хуваарийн удаа дараа зөрчиж зээлээ төлж дуусгаагүй байгаа болно. Иймд Монгол улсын Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар хуулийн 453.1 дэх хэсэг, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт заасныг үндэслэн зээлдэгч Г.т холбогдуулан 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №ЗГ/201843492726 тоот зээлийн гэрээний үүрэгт 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 11,858,238 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 17,205,519 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,624,538 төгрөг, нийт 30,688,295 төгрөг, нотариатын зардал 20,000 төгрөг, нийт 30,708,295 төгрөгийг хариуцагч Г.аас гаргуулж өгнө үү. Мөн зээлийг мөнгөн хэлбэрээр төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.. гэжээ.

 

Хариуцагч Г. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэгч *******-ийн нэхэмжилсэн 30,708,295 төгрөгийг төлөхийг, төлөөгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаврыг ойлголоо.. гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Г.аас зээлийн гэрээний үүрэгт 30,708,295 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилсэн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээний үүрэгт 30,708,295 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 381,692 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 190,846 төгрөгийг улсын төсвөөс, 190,846 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Зохигч төлөөлөгч өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

 

Хариуцагч Г. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан *******-ийн нэхэмжлэлтэй, Г.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 30,708,295 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 381,692 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 190,846 төгрөгийг улсын төсвөөс, 190,846 төгрөгийг хариуцагч Г.аас гаргуулан нэхэмжлэгч *******-д олгохоор олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ     Б.УРАНЗАЯА