| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2024/00436/И |
| Дугаар | 104/шш2024/00257 |
| Огноо | 2024-05-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 104/шш2024/00257
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******, *******, *******, *******, ******* хаягт байрлах, *******,*******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, , ,,од оршин суух, овогт гийн /РД: /-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2,682,243.56 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******,******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б. нь *******,*******-иас хэрэглээний зээлийн зориулалтаар зээл авах хүсэлттэй байгаагаа илэрхийлж, 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 1108379 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, 20650 дугаартай цахим зээлийн дэд гэрээг байгуулан 3,199,000 төгрөгийн зээлийг 2,7 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай буюу 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгөөр зээлсэн болно.
Зээлдэгч Б. нь анх зээл авсан өдрөөс хойш 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 1,258,452.35 төгрөгийг хүүний төлбөрт 885,026.57 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 8,091.08 төгрөгийг нийт 2,151,570 төгрөгийн төлөлт хийсэн. Зээлдэгч Ш. нь 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар 466 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй тул үндсэн зээлийн төлбөр 1,940,547.65 төгрөг, зээлийн хүү 639,066.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 87,629.45 төгрөг, нотариатын зардал 15,000 төгрөг нийт 2,682,243.56 төгрөгийг хариуцагч Б.оос гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэгч *******,*******-ийн нэхэмжилсэн 2,682,243.56 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаварыг ойлголоо.. гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******,******* нь хариуцагч Б.оос зээлийн гэрээний үүрэгт 2,682,243 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 2,682,243 төгрөгийг төлж барагдуулахыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагы хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 57,865 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 28,932 төгрөгийг улсын төсвөөс, 28,932 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Зохигч төлөөлөгч өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Хариуцагч Б. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан *******,*******-ийн нэхэмжлэлтэй, Б.ид холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,682,243 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,865 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 28,932 төгрөгийг улсын төсвөөс, 28,932 төгрөгийг хариуцагч Б.оос гаргуулан нэхэмжлэгч *******,*******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА