| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2024/00419/И |
| Дугаар | 104/шш2024/00258 |
| Огноо | 2024-05-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 104/шш2024/00258
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******, *******, *******, *******од байрлах, *******,*******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******, од оршин суух, овогт ийн д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 1,451,621.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******,*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч А. нь *******,*******-тай 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 1,499,900 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2.9 хувийн хүүтэй зээлж авсан. Гэтэл зээлдэгч А. нь зээлийн гэрээний хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйл 451.1,453,1 дэх хэсэг, Зээлийн гэрээний 3.2, 3.4.4, 3.4.5 дахь хэсгийг тус тус үндэслэн зээлдэгч А.гаас үндсэн зээл 1,499.900 төгрөгөөс 726,999.41 төгрөг төлж, үлдэгдэл 772,900.59 төгрөгийг, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 1183 хоногийн үндсэн хүү 1,039.833.96 төгрөгөөс 518,697.78 төгрөгийг төлж, үлдэгдэл 521,136.18 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүү 92,687.79 төгрөгөөс 5,302.81 төгрөгийг төлж, үлдэгдэл 87,384.98 төгрөгийг нийт зээлийн гэрээний үүрэгт 1,381,421.75 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжилсан улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг нийт 1,451,621.75 төгрөгийг хариуцагч А.гаас гаргуулж өгнө үү.. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П. шүүхэд гаргасан тайлбартаа: ..Хариуцагч А. нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,451,621.75 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр бүхэлд нь биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******,******* нь хариуцагч А.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,451,621.75 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П. нь хариуцагч А.г нэхэмжлэлийн шаардлага 1,451,621.75 төгрөгийг төлж барагдуулсан гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эрхийг олгосон байх тул түүний татгалзлаар хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 38,176 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 19,088 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан *******,*******-ийн нэхэмжлэлтэй, А.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,451,621.75 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,176 төгрөгийг тал хувиар бууруулж, 19,088 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгч *******,*******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА