Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 370

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн- Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч Б.Батжаргал,

Шүүгдэгч О, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Шүүгдэгч М, түүний өмгөөлөгч Т.Багахүү, М, Шүүгдэгч А, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, Шүүгдэгч М, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч м холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, яллагдагч м холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, А холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон мөн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, яллагдагч О холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201701000069 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 34 настай, бүрэн дунд боловсролтой, үсчин, гоо сайханч мэргэжилтэй, Хөгжил салонд үсчин, гоо сайханч ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Содон хороолол 107- 1-55 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, О Монгол Улсын иргэн, эмэгтэй, 37 настай, тусгай дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, Хөгжил салонд үсчин ажилтай, ам бүл 7, нөхөр 5 хүүхдийн хамт ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай А / / Монгол Улсын иргэн, эмэгтэй, 29 настай, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай М Монгол Улсын иргэн, эмэгтэй, 30 настай, дээд боловсролтой, Олон улсын харилцааны ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, 3 дүү нарын хамт, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/: М нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1971 оны Нэгдсэн үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетаминий агууламжтай гялгар уутны хамт 0.29 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр биедээ хадгалсан, М нь 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 26 дугаар байрны 31 тоотод 1971 оны Нэгдсэн үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетаминий агууламжтай гялгар уутны хамт 0,39 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, А нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Отай бүлэглэн Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол 6б байрны 01 тоотын өргөтгөлд байрлах “Хөгжил” салонд 1971 оны Нэгдсэн үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетаминий агууламжтай шүдэнзний хайрцагт хийгдсэн 6 хэсэг зип лок түгжээ бүхий гялгар ууттай уутны хамт 5.13 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Отай бүлэглэн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 14 дүгээр байрны 1 дүгээр орцны 3,6 давхарт 1971 оны Нэгдсэн үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетаминий агууламжтай 2 хэсэг зип лок түгжээ бүхий гялгар ууттай 0,82 грамм, 0,95 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, О нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Атай бүлэглэн Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол 6б байрны 01 тоотын өргөтгөлд байрлах “Хөгжил” салонд 1971 оны Нэгдсэн үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетаминий агууламжтай шүдэнзний хайрцагт хийгдсэн 6 хэсэг зип лок түгжээ бүхий гялгар ууттай, уутны хамт 5.13 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Атай бүлэглэн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 14 дүгээр байрны 1 дүгээр орцны 3,6 давхарт 1971 оны Нэгдсэн үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетаминий агууламжтай 2 хэсэг зип лок түгжээ бүхий гялгар ууттай 0,82 грамм, 0,95 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо 23а дугаар байрны 2 дугаар орцны 1 давхарт Нэгдсэн үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетаминий агууламжтай 0,29 грамм сэтгэцэт нөлөөт бодисыг Мэд худалдаалсан, 2017 оны 2 дугаар сараас 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 1а байрны 2 дугаар орцны 4-5 дугаар давхарын цахилгааны хоолойд 1971 оны Нэгдсэн үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетаминий агууламжтай гялгар уутны хамт 10,1 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, 2017 оны 2 дугаар сараас 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 2б байрны 1 дүгээр орцны 5 дугаар давхарын цахилгааны хоолойд 1971 оны Нэгдсэн үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетаминий агууламжтай гялгар уутны хамт 10,31 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, 2017 оны 02 дугаар сараас 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар 1 дүгээр хороо 65 дугаар байрны 2 дугаар орцны 2-3 дугаар давхарын сантехникийн төмөр хоолойны үзүүрт 1971 оны Нэгдсэн үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетаминий агууламжтай гялгар уутны хамт 10,9 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд болсон асуудлын талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд болсон асуудлын талаар ярьсан. Нэмж ярих зүйл байхгүй” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А мэдүүлэхдээ: “Би 1996 онд үсчин болсон ба 2016 оны 01 дүгээр сард хотод үсчнээр ажиллахаар ирсэн. Саппоро дээр ажиллаж байхдаа Отай танилцсан. 2016 оны 4 дүгээр сараас Оын Хөгжил салонд үсчингээр ажилласан. Ажиллаж байх хугацаанд О үүрэг даалгавар өгч түүнийг би биелүүлж ажиллаж байсан. Хөгжил салонд О юу хадгалдаг талаар нь би мэдэхгүй. 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 00 өрөөнд байгаа 2 жижиг зүйлийг 16 дугаар байрны 3, 6 дугаар давхарын цахилгааны хоолойд хийчих гэхээр нь очиж хийсэн. Тухайн эд зүйлийг юу болохыг мэдээгүй. 31-ний орой ажлаас гараад явж байхад салонд хүмүүс орж ирээд нэгжих үед тумбучик дотор юу байгааг харсан. Тэгээд би өглөө хүргэж өгсөн зүйл шиг адил зүйл байхаар нь тэр цагдаагийн хүмүүст байгаа газрыг нь зааж өгсөн. Би Оыг ийм зүйл хийнэ гэж бодоогүй” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд болсон асуудлын талаар үнэн зөвөөр ярьсан тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй” гэв. Гэрч В.Батсайхан мэдүүлэхдээ: “...Луузангийн А бид хоёр багадаа хөрш зэргэлдээ айлын хүүхдүүд байж байгаад 2002 онд гэр бүл болж 5 хүүтэй болсон. Төв аймгийн Батсүмбэр сумын 10 жилийн сургуулийг 8-р анги төгсөж Төв аймгийн Үсчиний сургалтын тэмсийг үсчин гоо сайханы мэргэжлээр 1995 онд төгссөн. 2016 оны 3 сарын үед О, А хоёр хамтран ажиллахаар болоод Бичил хорооллын арктай байшингын тэнд Хөгжил салонд ажилласан. О уг салоныг түрээслэн ажиллуулахаар болоод манай эхнэр Аыг үсчингээрээ ажиллуулах болсон. А зан байдлын хувьд архи, тамхи хэрэглэдэггүй, ажилд дайчин, элдэв ааш зангүй гэр бүлийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй хүн байгаа юм. Би улирлын ажилтай болохоор А гэртээ хүүхдүүд болон ээжийгээ асардаг юм. Би сүүлд нь хар тамхитай холбоотой гэмт хэрэгт холбогдсон гэж цагдаагаас мэдсэн. Болсон хэргийн талаар надад мэдэх зүйл байхгүй. А ямар нэгэн гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Хар тамхи хэрэглэсэн ямар нэгэн шинж илэрч байгаагүй. …Надад 5727222671 дугаарын данстай Хаан банкны виза карт байдаг. Үүнийг гэр бүлийнхээ хэрэгцээнд хэрэглэдэг. Уг картаар би цалингаа авдаг. Надад өөр 5058331836 дугаарын Хаан банкны цалингын виза карт байдаг байсан түүнийг А 1-2 удаа авч хэрэглэж байсан байх яагаад авч байсан гэдгийг санахгүй байна. Бид хоёр гэр бүлийнхээ хүрээнд дундаа хэрэглэдэг байсан. Тэгээд энэ картаа ашиглахаа больсон. Уг картны хугацаа дуусч байсан бил үү яасан билээ одоо сайн санахгүй байна. …Бадамцэцэг нь Аын найз нь байгаа юм. Эдгээр хүмүүсийн картыг А авч шилжүүлэг гүйлгээ хийдэг байсан талаар би мэдэхгүй. Бадамцэцэг, Бадамдорж, Даланжаргал /95857312/ нар Төв аймгийн Батсүмбэр суманд байгаа, Батхүү манай эгч Бат-Эрдэнэтэй хотод төмөр замын байранд байдаг Бат-Эрдэнэ 89698086 утастай Отгонсүрэн хотод байдаг гэсэн хаана юу хийдэг гар утас зэргийг нь мэдэхгүй, мөн Энхмаа бас хотод байдаг надад хаана юу хийдэг талаар мэдэхгүй...” гэжээ. /1хав 95-96 хуу/ Гэрч Н.Сэргэлэн мэдүүлэхдээ: “...Сэргэлэнгийн О нь миний 2 дахь төрсөн охин маань байгаа юм. Би Одоогоор Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо Хангайн 63-13 тоотод тусдаа амьдарч байна. О нь Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо Хангайн 63-13 тоотод 10 настай охин Оын Энхчимэг, бага хүү 3 настай эрэгтэй Калитеваны Раакштэваан /монгол нэр нь Баттулга/ гэх хүүхдүүдийн хамт оршин суудаг юм. Би тусдаа амьдардаг боловч Оын охин, хүү хоёрыг харж ханддаг. Бага хүү Раакштэваан эцэг нь Калитеван гэх хүн байдаг Малайз улсын иргэн Малайз улсад ажиллаж амьдардаг. …Одоогоос 1 жилийн өмнөөс бичил хорооллын тэнд байдаг гоо сайханы салоныг түрээслэн ажиллуулж эхэлсэн. …Би Ауезын Меруерт, Мягмарын М гэх хүнийг хүмүүсийг огт танихгүй. О, А нар хоорондоо ямар харьцаа холбоотой талаар мэдэх зүйл байхгүй. Би хаан банкны 5025623487 дугаартай харилцах дансны дугаар бүхий виза картыг эзэмшдэг. Уг дансыг өдөр тутмын хэрэгцээ хэрэглээндээ ашигладаг юм. О миний Хаан банкны 5025623487 дугаартай виза картыг авч ашиглаж байгаагүй. Би өөрийнхөө картыг өөрөө л хэрэглэдэг. …Миний санаж байгаагаар О байрны мөнгө шилжүүлж өгөөрэй гээд надруу шилжүүлсэн санаж байна. …О гоо сайханы салон ажиллуулаад орсон орлогоороо байрныхаа зээлийн мөнгийг төлдөг байсан. Харин 44-68 УБИ улсын дугаартай Тоёота Хариар маркийн тээврийн хэрэгслийг өөрөө худалдаж авсан өөрийнхөн нэр дээр байдаг юм” гэжээ. /1хав 97-98, 99-100 хуу/ Гэрч Х.Сайрагул мэдүүлэхдээ: “Меруертыг хар тамхитай холбоотой гэмт хэрэгт холбогдсон талаар …2017 оны 4 дүгээр сарын 09-ны өдөр хотод иртэл ийм асуудал болсон байсан. Уг нь Меруерт гэртээ дүүгээ хараад байж байсан би орой болгон ярьдаг байсан. Меруертд 10 жил оюутан найз нөхөд гээд олон найз нөхөд байдаг. Сүүлийн үед Айка буюу О гэх хүнийг яриад байсан. О нь хороололд гоо сайханы салон ажиллуулдаг та очиж гоо сайханд орохгүй юу гэж байсан. Тэгээд би нэг удаа тэр газар нь очиж үзэж байсан. Үүдэндээ үсчинтэй хойд талдаа гоо сайхантай газар байсан. …Айка буюу О нь өмнө Гонжугаас брэнд бараа авчирч зардаг гэж байсан. Тэгтэл дараа нь гоо сайханы салоныг ажиллуулж байгаа гэсэн. Тэгэхээр нь би хөдөө иймэрхүү салон ажиллуулах зорилгоор очиж салоныг нь үзчихээд явсан” гэжээ. /1хав 104 хуу/ Гэрч Ц.Мягмар мэдүүлэхдээ: “…Би Меруерт гэх хүнийг танихгүй. …Мг ямар гэмт хэрэгт холбогдох болсон талаар мэдсэн. Болсон хэргийнхэн талаар надад мэдэх зүйл байхгүй. Цагдаа нар манай гэрт ирж нэгжлэг хийх үед мэдсэн…” гэжээ. /1хав 105 хуу/ Гэрч Б.Саруул мэдүүлэхдээ: “…М борлуулалтын ажил хийж байхдаа бол цалингаараа амьдардаг байсан. Сүүлд нь ажлаасаа гарахдаа борлуулалт хийгээд хүмүүсээс төлбөр мөнгө нь өөр дээр нь бичигдсэн гэж байсан. Ажлаасаа гарснаас хойш бол орлогын эх үүсвэр гэх зүйл байхгүй. …Мг хар тамхитай холбоотой гэмт хэрэгт холбогдсон гэдгээ хэлэхээр нь л мэдсэн. Түүнээс биш өмнө нь хар тамхи хэрэглэж байгаагүй...” гэжээ. /1хав 106 хуу/ Гэрч М.Отгонбаатар мэдүүлэхдээ: “Надад 5464099890 дугаарын Хаан банкны хадгаламжийн виза карт байсан. Одоо бол уг дансыг хаалгаад шинээр 5057487659 дугаартай данс нээлгэж ашиглаж байгаа. А надаас миний хуучин Хаан банкны картыг авч ашигласан. Ямар ч байсан 2016 оны өвөл байсан санагдаж байна намайг Хаан банкны виза картаа өгч байгаач гэхээр нь яах гэж байгаан гэтэл хамт ажилладаг хүн нь ашиглах гэж байгаан гэхээр нь би юу гэж хүнд картаа өгөхийн гэтэл би хамт ажиллаж байгаа юм чинь санаа зоволтгүй зүгээрээ гэсэн. Тэгэхээр нь би өгчихсөн. Тэгээд 2-3 сар орчим ашиглаж байгаад надад өгсөн. Тэгэхдээ дансаа хаалгаараа гэхээр нь би яахаараа хаалгадаг юм өчнөөн жил барьсан данс гэсэн чинь хаалгахгүй бол болохгүй байхаа Оёко /хамт ажилладаг эмэгтэй/ хаалгахгүй бол болохгүй гэсэн гэж надад хэлсэн. Тэгээд би Аад уурлаж байгаад 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 5464099890 дугаарын Хаан банкны хадгаламжийн дансаа хаалгаад 5057487659 дугаартай данс шинээр нээлгэж авсан. …Ааас картаа авч мөнгө төгрөгөө авий гэхээр Оёкод байгаа, арай болоогүй байна гэдэг байсан. Би мөнгө төгрөг шилжүүлж авахаар болох юм утсаар ярихаар охиноо явуулчих гээд орсон мөнгийг аваад өгөөд явуулчихдаг байсан...” гэжээ. /1хав 111-112 хуу/ Гэрч Л.Мөнгөнранз мэдүүлэхдээ: “...А эгч буцаагаад өгөхдөө дансаа хаалга энэ тэр гэж юм яриагүй. Одоо тэр авсан дансыг хаалгаж шинээр данс нээлгэсэн зүйл байхгүй. Хаан бакны 5020566282 дугаарын данстайгаа л байгаа...” гэжээ. /1хав 114-115 хуу/ Гэрч Н.Бадамцэцэг мэдүүлэхдээ: “...Надад ямар нэгэн юманд ашиглах гэж байгаагаа огт хэлээгүй. Би ямар нэгэн зүйл бодолгүй шууд л өгсөн. Ааас асуугаагүй, чи картаа яасан юм бэ гэтэл би картаа хаясан сэргээж чадахгүй байна гэхээр нь өгчихсөн. Би Аад өөрийн Хаан банкны 5727099702 дугаарын данстай хэрэглээний виза картаа өгөх гэж байгаад андуураад түрүүвчинд хамт явж байсан хүү Эрдэнэбаатарын Балдандоржын Хаан банкны виза картыг өгөөд явуулсан. Тэгээд маргааш өглөө нь А 14 цагийн үед өөрөө утсаар яриад та дүүгийнхээ картыг андуураад өгсөн байна кодыг нь мэдэхгүй буруу карт өгсөн байна гэсэн. Тэгэхээр нь би чи манай дүү Балдандоржтой өөртэй нь утсаар ярьчих гэсэн. Тэгтэл манай дүү та яахаараа миний картыг хүнд өгдөг юм бэ гээд уурлаад өнгөрсөн. Тэр үед А Балдандоржтой утсаар ярьж кодыг нь авсан байсан. ...үүнээс хойш 4-5 хоногийн дараа А амралтаараа ирэхдээ манай дүүгийн картыг авчраад миний картыг зөрүүлээд кодтой нь авсан. Миний 88129613 дугаартай гар утсан дээр Хаан банкны дансны гүйлгээний талаарх мэдээлэл ирдэг. Би Аад Хаан банкны картаа сольж өгсөнөөс хойш 3 хоногийн дараа миний гар утсан дээр эхлээд 600,000 төгрөг орчим 200,000-300,000 төгрөгний орлого ороод орой 20-21 цагийн үед буцаж зарлага хийгдсэн гэж мэдээлэл ирсэн...” гэжээ. /1хав 117-119 хуу/ Гэрч А.Энхмаа мэдүүлэхдээ: “...А эгч надаас картаа ...14 хоног хэрэглүүлээч гэж хэлсэн. 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр байсан байх А гэх эгч надруу утсаар яриад картыг чинь залгиулчихлаа иргэний үнэмлэхээрээ мөнгө аваад өгөөч гэсэн. Би тэр өдрөө авч өгч амжаагүй. ...Маргааш нь 4,380,000 төгрөгийг бэлнээр аваад өөрт нь өгсөн. Тэгээд би үүнээс хойш картаа шинээр захиалж аваад дахиж А эгчтэй уулзаагүй. ...2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр миний Хаан банкны картыг авсанаас хойш 3 хоногийн дараа байсан байх 2,500,000 төгрөгийг орлого орсон, бусад зарлагадаж гарсан талаарх мэдээлэл ирж байсан. Дараа нь өдөр болгон 350,000 төгрөг, 700,000 төгрөг, 800,000 төгрөгийг орлого зарлага хийгдэж байсан. Би одоо яг сар өдөртэй нь хэлж мэдэхгүй байна...” гэжээ. /1хав 130-131 хуу/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 4067 дугаартай дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн гялгар уутанд хийсэн 1,2,3,4,5,6 гэж дугаарласан гялгар ууттай мөс сэт зүйл, ногоон өнгийн бохины цаасан боосон 0,82 грамм мөс мэт зүйл ,гялгар ууттай 0,95 грамм мөс мэт зүйл, 1-1 гэж дугаарласан мөс мэт зүйл, 2-1 гэж дугаарласан мөс мэт зүйл, 3-1 гэж дугаарласан мөс мэт зүйл, шаргал өнгийн гуурс, мөнгөлөг өнгийн 2 ширхэг тугалган цаас, гялгар уутанд давхарлаж хийсэн 0,39 грамм мөс мэт зүйл, хүзүү хэсэг нь хагарсан цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы усны шил, 0,29 грамм мөс мэт зүйл, цагаан болон бараан өнгийн зүйлээр бохирлогдсон “Цианокобаламин 0,5 мг” гэсэн бичиг бүхий үзүүр хэсэг нь хагарсан тарианы шил нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн гялгар уутанд хийсэн 1,2,3,4,5,6 гэж дугаарласан гялгар ууттай мөс сэт зүйл, ногоон өнгийн бохины цаасан боосон 0,82 грамм мөс мэт зүйл, гялгар ууттай 0,95 грамм мөс мэт зүйл, 1-1 гэж дугаарласан мөс мэт зүйл, 2-1 гэж дугаарласан мөс мэт зүйл, 3-1 гэж дугаарласан мөс мэт зүйл, шаргал өнгийн гуурс, мөнгөлөг өнгийн 2 ширхэг тугалган цаас, гялгар уутанд давхарлаж хийсэн 0,39 грамм мөс мэт зүйл, хүзүү хэсэг нь хагарсан цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы усны шил, 0,29 грамм мөс мэт зүйл, цагаан болон бараан өнгийн зүйлээр бохирлогдсон “Цианокобаламин 0,5 мг” гэсэн бичиг бүхий үзүүр хэсэг нь хагарсан тарианы шилэнд метамфетамин /methamphetamine/-ны агууламж илэрсэн. 3.Метамфатамин /methamphetamine/ нь НҮБ-ын сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтанд багтдаг болно” гэжээ. /1хав 140-141,142-144/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 3457 дугаартай дүгнэлт: Шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Сэргэлэн О 2017.04.01 гэж хаягласан шээсэнд метамфетамин /МАМР/ илэрсэн, “Мягмар М 2017.3.31 гэж хаягласан шээсэнд метамфетамин /МАМР/, тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. “Луузан А 2017.04.01 гэж хаягласан шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис /АМР, ВАR, BZO, COC, MAMP, MDMA, MOR, MTD, PCP, THC илрээгүй. “М 2017.04.01 гэж хаягласан шээсэнд метамфетамин /МАМР/ илэрсэн. Метамфетамин /МАМР/ тетрагидроканнабинол /ТНС/ нь сэтгэцэт нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд хамаарна гэжээ. /1хав 146,147/ Шүүх сэтгэц эмгэг судлалын 487, 493, 494, 616 дугаартай дүгнэлт /1хав 155- 156, 158-159, 161-162, 164-165 хуу/ -Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хав 12- 15,16-19, 26-28,30-31 хуу/ -Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хав 20- 22, 23-25/ -Хэргийн газраас хураагдсан камерын төхөөрөмжинд үзлэг хийсэн тэмдэглэл /1хав 32/ -Шүүгдэгч Оын биед үзлэг хийж мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зураг /1хав 35,36-40/ -Шүүгдэгч Мгын биед үзлэг хийж мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зураг /1хав 42, 43-44/ -Шүүгдэгч С.Меруертийн биед үзлэг хийж мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зураг /1хав 46,47-50/ -Шүүгдэгч А биед үзлэг хийж мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зураг /1хав 52,53/ -Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /1хав 54-58,59-60, 61-63/ -Нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хав 64-66, 65-67/ -Шүүгдэгч Мгын гэрт нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хав 69-70,71-72/ -Шүүгдэгч Оын хүү, охины төрсний гэрчилгээний хуулбар /1хав 80, 81/ -Шүүгдэгч Аын хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /1 хх 86- 89/ -Мын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хав 90-93/ -Иргэний үнэмлэхийн лавлагаа /2 хав 19-22/ -Ял шийтгэлийн тэмдэглэл /2хав 23-26/ Шүүгдэгч Мгын хувийн байдлын талаарх баримтууд /2хав 27-59/ -Гэрэл зургийн үзүүлэлт /3хав 58-72/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно. Шүүхийн дүгнэлт: Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт Луузангийн Аад холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч мөрдөн байцаалтын шатанд түүнийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг Отай бүлэглэн хэрхэн яаж, хэзээ, хаанаас олж авсан талаар шалгаагүй бөгөөд энэ талаар бичгийн баримт хавтаст хэрэг авагдаагүй тул шүүгдэгч Аыг бусадтай бүлэглэн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор олж авсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сэтгэцэд нөлөөт бодисыг шүүгдэгч А Отай хэрхэн яаж бүлэглэн олж авсан гэх үйлдэл нь бичгийн нотлох баримтаар нотлогдоогүй байна. Шүүгдэгч М нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1971 оны Нэгдсэн үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетаминий агууламжтай гялгар уутны хамт 0.29 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр биедээ хадгалсан, Шүүгдэгч М нь 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 26 дугаар байрны 31 тоотод 1971 оны Нэгдсэн үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетаминий агууламжтай гялгар уутны хамт 0,39 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, Шүүгдэгч А нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Отай бүлэглэн Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол 6б байрны 01 тоотын өргөтгөлд байрлах “Хөгжил” салонд 1971 оны Нэгдсэн үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетаминий агууламжтай шүдэнзний хайрцагт хийгдсэн 6 хэсэг зип лок түгжээ бүхий гялгар ууттай уутны хамт 5.13 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Отай бүлэглэн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 14 дүгээр байрны 1 дүгээр орцны 3,6 давхарт 1971 оны Нэгдсэн үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетаминий агууламжтай 2 хэсэг зип лок түгжээ бүхий гялгар ууттай 0,82 грамм, 0,95 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, Шүүгдэгч О нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Атай бүлэглэн Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол 6б байрны 01 тоотын өргөтгөлд байрлах “Хөгжил” салонд 1971 оны Нэгдсэн үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетаминий агууламжтай шүдэнзний хайрцагт хийгдсэн 6 хэсэг зип лок түгжээ бүхий гялгар ууттай, уутны хамт 5.13 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Атай бүлэглэн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 14 дүгээр байрны 1 дүгээр орцны 3,6 давхарт 1971 оны Нэгдсэн үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетаминий агууламжтай 2 хэсэг зип лок түгжээ бүхий гялгар ууттай 0,82 грамм, 0,95 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо 23а дугаар байрны 2 дугаар орцны 1 давхарт Нэгдсэн үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетаминий агууламжтай 0,29 грамм сэтгэцэт нөлөөт бодисыг Мэд худалдаалсан, 2017 оны 2 дугаар сараас 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 1а байрны 2 дугаар орцны 4-5 дугаар давхарын цахилгааны хоолойд 1971 оны Нэгдсэн үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетаминий агууламжтай гялгар уутны хамт 10,1 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, 2017 оны 2 дугаар сараас 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 2б байрны 1 дүгээр орцны 5 дугаар давхарын цахилгааны хоолойд 1971 оны Нэгдсэн үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетаминий агууламжтай гялгар уутны хамт 10,31 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, 2017 оны 02 дугаар сараас 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар 1 дүгээр хороо 65 дугаар байрны 2 дугаар орцны 2-3 дугаар давхарын сантехникийн төмөр хоолойны үзүүрт 1971 оны Нэгдсэн үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетаминий агууламжтай гялгар уутны хамт 10,9 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан болох нь шүүгдэгч М, М, О нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч В.Батсайхан /1хав 95- 96/, Н.Сэргэлэн /1хав 97-98, 99-100/, Х.Сайрагул /1хав 104/, Ц.Мягмар /1хав 105/, Б.Саруул /1хав 106/, М.Отгонбаатар /1хав 111-112/, Л.Мөнгөнранз /1хав 114-115/, Н.Бадамцэцэг /1хав 117-119/, А.Энхмаа /1хав 130-131/, Л.Отгонтуул /1хав 136/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 4067 /1хав 140-141,142-144/ 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 3457 дугаартай дүгнэлт /1хав 146,147/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 487, 493, 494, 616 дугаартай дүгнэлт /1хав 155-165/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт /1хав 12-15,16-19, 26-28, 30-31/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хав 20-22, 23-25/, хэргийн газраас хураагдсан камерын төхөөрөмжинд үзлэг хийсэн тэмдэглэл /1хав 32/, шүүгдэгч Оын биед үзлэг хийж мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зураг /1хав 35, 36-40/, шүүгдэгч нарын биед үзлэг хийж мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зураг /1хав 42, 43-44, 46, 47-50, 52, 53/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /1хав 54-58, 59-60, 61-63/, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хав 64-66, 65- 67/, шүүгдэгч Мгын гэрт нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хав 69- 70, 71-72/, шүүгдэгч Оын хүү, охины төрсний гэрчилгээний хуулбар /1хав 80, 81/, шүүгдэгч Аын хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /1хав 86-89/, Мын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хав 90-93/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2 хав 19-22/, ял шийтгэлийн тэмдэглэл /2хав 23-26/, шүүгдэгч Мгын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /2хав 27-59/, гэрэл зургийн үзүүлэлт /3хав 58-72/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч О нарт холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлууд нотлогдсон байх тул шүүгдэгч М, М нарыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч Аыг бусадтай бүлэглэн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч Оыг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор олж авсан, бүлэглэн хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, оролцсон оролцоог харгалзахаас гадна тэдгээрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь үндэслэл бүхий юм. Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч М, М нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж тэдгээрийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар зүйлчлэх нь зүйтэй байна. Учир нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах эрүүгийн хариуцлага нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар оногдуулах ялаас хүнд байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж зааснаар шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр шүүх шийдвэрлэлээ. Шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч О 111 хоног, А 58 хоног, М 58 хоног, М 2 хоног тус тус цагдан хоригдсоныг тэдгээрийн эдлэх ялаас хасах, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт хураагдаагүй, бусдад төлөх төлбөргүйг дурдах, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хөгжил салонд хийсэн үзлэгээр хураан авсан шүдэнзний хайрцагт хийсэн гялгар уутны хамт №1 0,86 грамм, №2 0,68 грамм, №3 0,88 грамм, №4 0,86 грамм, №5 0,98 грамм, №6 0,83 грамм, 14 дүгээр байрны 1 дүгээр орцны 3 давхараас хураан авсан гялгар уутны хамт 0,76 грамм, 6 давхараас хураан авсан 0,95 гармм, Оын мэдүүлэг шалгах ажиллагаагаар хураан авсан гялгар уутны хамт №1 10,2 грамм, №2 10,31 грамм, №3 10,9 грамм, Мгийн гэрт хийсэн нэгжлэгээр хураан авсан Swarovski гэх хайрцаганд хийсэн 13 см урт шаргал өнгийн соруул, мөнгөлөг тугалган цаас 2 ширхэг, 3.5х6 см хэмжээтэй гялгар ууттай 0,39 грамм мөс, 3,5 см урттай хүзүү хэсэг нь хагархай тарианы усны шил, Мээс хураан авсан толгой хэсэг нь хагарсан тарианы шил, тамхины үнстэй холилдсон зип лок түгжээ бүхий уутанд хийсэн 0,29 грамм мөс мэт зүйл зэргийг устгахыг эд мөрийн баримт усгах комисст даалгаж тус тус шийдвэрлэв. Шүүгдэгч М, М нар хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, оролцсон оролцоо, хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан тэдгээрт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэлээ. Мөн шүүгдэгч О, А нар нь мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч О нь бага насны 2 хүүхэдтэй, шүүгдэгч А нь бага насны 5 хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч Аын Б.Батгэрэл, Б.Баттөр, Б.Ариунбат, Б.Алтаншагай, хүүхдүүдэд эцэг В.Батсайханы, Оын О.Энхчимэг, Ракишта нарыг эцэг Н.Сэргэлэнгийн асрамжинд үлдээх, цаашид асран хамгаалалт харгалзан дэмжигчийн асуудлыг харьяа дүүргийн Засаг даргад хандаж шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч М, М нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж тэдгээрийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар зүйлчилсүгэй.

2. Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Аыг бусадтай бүлэглэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор олж авсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч М, М нарыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч Аыг бусадтай бүлэглэн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч О нь сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор олж авсан, бүлэглэн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.

4. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар шүүгдэгч Мийг 1 жилийн хорих ялаар, шүүгдэгч Мг 1 жилийн хорих ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Аыг 1 жил 6 сарын хорих ялаар, шүүгдэгч Оыг 1 жил 8 сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О, А, М, М нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар О 111 хоног, А 58 хоног, М 58 хоног, М 2 хоног тус тус цагдан хоригдсоныг тэдгээрийн эдлэх ялаас хассугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт хураагдаагүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хөгжил салонд хийсэн үзлэгээр хураан авсан шүдэнзний хайрцагт хийсэн гялгар уутны хамт №1 0,86 грамм, №2 0,68 грамм, №3 0,88 грамм, №4 0,86 грамм, №5 0,98 грамм, №6 0,83 грамм, 14 дүгээр байрны 1 дүгээр орцны 3 давхараас хураан авсан гялгар уутны хамт 0,76 грамм, 6 давхараас хураан авсан 0,95 гармм, Оын мэдүүлэг шалгах ажиллагаагаар хураан авсан гялгар уутны хамт №1 10,2 грамм, №2 10,31 грамм, №3 10,9 грамм, Мгийн гэрт хийсэн нэгжлэгээр хураан авсан Swarovski гэх хайрцаганд хийсэн 13 см урт шаргал өнгийн соруул, мөнгөлөг тугалган цаас 2 ширхэг, 3.5х6 см хэмжээтэй гялгар ууттай 0,39 грамм мөс, 3,5 см урттай хүзүү хэсэг нь хагархай тарианы усны шил, Мээс хураан авсан толгой хэсэг нь хагарсан тарианы шил, тамхины үнстэй холилдсон зип лок түгжээ бүхий уутанд хийсэн 0,29 грамм мөс мэт зүйл зэргийг устгахыг эд мөрийн баримт усгах комисст даалгасугай.

9. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М, М нарын тус бүрт оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж тэдгээрийн тус бүрийг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж хяналт тавихыг Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М, М нарын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх, шүүгдэгч О, А нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж тэдгээрийн эдлэх ялыг 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

11. Шүүгдэгч Аын хүүхдүүдийг эцэг В.Батсайханы, Оын хүүхдүүдийг эцэг Н.Сэргэлэнгийн асрамжинд үлдээх, цаашид асран хамгаалалт харгалзан дэмжигчийн асуудлыг харьяа дүүргийн Засаг даргад хандаж шийдвэрлүүлсүгэй.

12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М, М нарын хувийн баталгаа гаргах, шүүгдэгч О, А нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ