Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 104/шш2024/00261

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,

 Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******лол, ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******, *******,*******од оршин суух, овогт ын д холбогдох 

 

Зээлийн гэрээний үүрэгт 259,686 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: . .. Г. нь ББСБ, ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 1119 дугаартай цахим зээлийн эрхийн гэрээг ахимаар байгуулан, улмаар 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 52417 дугаар зээлийн гэрээгээр сарын 5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай 100,000 төгрөгийн цахим зээл авч, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 8,733.33 төгрөгөөр зээлээ сунгаж, үлдэгдэл зээлийн эргэн төлөлтөө одоог хүртэл хийгээгүй байна. Зээлдэгч Г.оос зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж утсаар холбогдох болон бусад шаардлагатай арга хэмжээг авсан боловч үр дүнд хүрээгүй бөгөөд мөн зээлээ төлөлгүй 772 хоногийн хугацаа хэтрүүлсэн нь Цахим зээлийн гэрээний 6,4 дэх заалт зээлдэгчийг зээл авах бүрт аппликейшн тухайн зээлд ногдох хүүгийн хэмжээг харуулна. Зээлдэгч ашигласан бух зээл болон тэдгээрт ногдох зээлийн хүүг өөрийн  аппликейшнээр сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл мараах журмаар эргэн төлөхийг Нано капитал ББСБ ХХК-тай тохиролцож зөвшөөрсөн болно гэсэнийг зөрчсөн учир Цахим зээлийн гэрээний 6.4 дэх заалтын дагуу харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч Г.оос үндсэн зээл 100,000 төгрөг, зээлийн хүү 128,666.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,520 төгрөг, нийт 259,686.67 төгрөг, нотариатын төлбөр 2,500 төгрөг нийт 259,686.67 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 259,686 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаварыг ойлголоо.. гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Г.оос зээлийн гэрээний үүрэгт 259,686 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 259,686 төгрөгийг төлж барагдуулахыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 8,441 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 4,220 төгрөгийг улсын төсвөөс, 4,220 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Зохигч төлөөлөгч өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

 

Хариуцагч Г. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 259,686 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,441 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 4,220 төгрөгийг улсын төсвөөс, 4,220 төгрөгийг хариуцагч Г.оос гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ      Б.УРАНЗАЯА