Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 104/шш2024/00262

 

 

Зохигчдын эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******од оршин суух, ******* овогт *******гийн *******

 

Хариуцагч: Налайх дүүрэг, *******,*******од оршин суух, ******* овогт ийн

Нэхэмжлэлийн шаардлага: 2,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ж.*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Г.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Ууганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ХХК-ийн гишүүн гэгч нь 2021 оны 9 дүгээр сард Ховд аймагт ирж компанийн бүтээгдэхүүний талаар сургалт зохион байгуулсан. Энэ компанийн бүтээгдэхүүн таалагдсан болохоор авахаар шийдэж ын дансанд 2,800,000 төгрөгийг 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр шилжүүлсэн. Мөнгөө хийснээс хойш нэг сарын дараа бүтээгдэхүүнийг чинь явуулна гэсэн боловч явуулаагүй 3 сар гаран болсон. Ингээд би буцаагаад мөнгөө авья гэтэл алга болсон тул тус компанийн захирал тай холбогдож ярихад намайг хохиролгүй болгоно гэсэн боловч өдий хүртэл таг чиг болсон, уг асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан боловч шийдвэрлээгүй. Иймд П.аас 2,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...... гэжээ.

 

Зохигч эвлэрлийн гэрээндээ: Ж.*******гийн нэхэмжилсэн 2,800,000 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дотор төлөхөөр эвлэрч байна. Уг мөнгийг 3 сарын хугацаанд авахад татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч П.д холбогдуулан 2,800,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П. нь нэхэмжлэлийн шаардлага 2,800,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, уг төлбөрөө 3 хувааж буюу 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дотор нэхэмжлэгч Ж.*******д бүрэн төлж, нэхэмжлэгч уг төлөх хугацааг хүлээн зөвшөөрч маргаан бүхий асуудлаар эвлэрэн хэлэлцсэн байна.

 

Зохигчдын байгуулсан дээрх гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Зохигч шүүх хуралдааны явцад эвлэрсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,750 төгрөгийг улсын орлого болгож, 59,750 төгрөгийн тал хувь 29,875 төгрөгийг хариуцагч П.аас гаргуулж нэхэмжлэгч Ж.*******д олгов.

Хариуцагч П. нь Г.т итгэмжлэл олгосон ба уг итгэмжлэлд эвлэрэх эрхийг олгосон болно.

 

  Уг иргэний хэрэгт шүүгчийн 2023 оын 12 дугаар сарын 12-ны өдрийн 2653 дугаар захирамжаар гэрчээр Э.г асуухаар шийдвэрлэсэн, гэрчийн оршин суух хаяг тодорхойгүй үндэслэлээр захирамжийн биелэлт хангагдаагүй боловч хариуцагчийн төлөөлөгч Г. нь гэрчээр Э.г асуулгах хүсэлтээ татгалзсан.

 

Зохигч шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Ж.*******гийн нэхэмжлэлтэй, П.д холбогдох 2,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч П. нь 2,800,000 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дотор нэхэмжлэгч Ж.*******д төлж барагдуулахаар зохигч маргаан бүхий асуудлаар хугацаа тогтоон эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5., 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Ж.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,750 төгрөгийг улсын орлого болгож, 59,750 төгрөгийн тал хувь 29,875 төгрөгийг хариуцагч П.аас гаргуулж нэхэмжлэгч Ж.*******д олгосугай.

 

3.Шүүгчийн захирамжийг хариуцагч П. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА