Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 104/шш2024/00263

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******, *******, ******* *******

 

Хариуцагч: ******* *******,*******, *******од оршин суух, ******* овогт гийн

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 11,780,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.

Хариуцагч: П.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Ууганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч П., П. нар нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Тоёото акуа маркийн улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийн барьцаалан 9,650,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 2,90 хувийн хүүтэйгээр 307202066 тоот зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай 307202066 тоот Фидуцийн гэрээ байгуулсан. Зээлээ эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй 572 хоногийн хугацаа хэтэрсэн тул үндсэн зээл 7,605,181 төгрөг, үндсэн хүү 3,189,434 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 985,383 төгрөг нийт 11,780,000 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү...... гэжээ.

 

Зохигч эвлэрлийн гэрээндээ: *******-ийн нэхэмжлэлтэй, П.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 11,780,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч П. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч уг төлбөрөө сар бүр 1,000,000 төгрөгөөр 12 сарын хугацаанд төлж барагдуулна. Үүнд:

1.    2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг

2.    2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг

3.    2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг

4.    2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг

5.    2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг

6.    2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг

7.    2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг

8.    2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг

9.    2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг

10. 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг

11. 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг

12. 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 780,000 төгрөгөөр төлж барагдуулна. Хариуцагч эхний 4 сарын төлөлтийг бүрэн төлсөн тохиолдолд барьцаа хөрөнгө автомашиныг П.д шилжүүлж өгнө. Иймд зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү .. хэмээн баталгаажуулж гарын үсэг зурсан байна.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч П., П. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,780,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болох Тоёото акуа маркийн улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч П.ас болон барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч П.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,780,000 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд оролцсон.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэд хэдэн хариуцагч оролцохоор заасан, нэхэмжлэгч П., П. нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг үүсгэсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндсэн зээлдэгч П.ас татгалзсан, хуульд зааснаар нэхэмжлэгч хэнд холбогдуулан нэхэмжлэл гаргахаа өөрөө шийдвэрлэдэг.

Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч П. нь зээлийн гэрээний үүрэгт 11,780,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, уг төлбөрөө 12 хувааж буюу 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 11 сарын хугацаанд сар бүр 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр үлдэх 780,000 төгрөгөөр нэхэмжлэгч *******-д бүрэн төлж, нэхэмжлэгч уг төлөх хугацааг хүлээн зөвшөөрч маргаан бүхий асуудлаар эвлэрэн хэлэлцсэн байна.

  Зохигчдын байгуулсан дээрх гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.д нэхэмжлэгч ХХК-ийн Б.ээс 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 01/182 дугаар итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25,26 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг олгосон байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэлийн хүрээнд зохигчийн эвлэрлийг баталж шийдвэрлэлээ.

ХХК-ийн гүйцэтгэх захирлаас 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 01/19-2023 итгэмжлэлээр Б.т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25,26 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг олгож, уг эрхийг шилжүүлэхийг зөвшөөрсөн болохыг дурдав.

Зохигч шүүх хуралдааны явцад эвлэрсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /203430+70200/ 273,630 төгрөгийг улсын орлого болгож, /нэхэмжлэгч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлээсээ татгалзсан тул 70200 төгрөгийг бүхэлд нь улсын орлого болгож/ 203,430 төгрөгийн тал хувь болох 101,718 төгрөгийг хариуцагч П.гаас гаргуулж нэхэмжлэгчид олгов.

Хариуцагч П. шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарлах нь зүйтэй.

Зохигч шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 11,780,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт П. нь зээлийн гэрээний үүрэгт 11,780,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, уг төлбөрөө 12 хувааж буюу 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 11 сарын хугацаанд сар бүр 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр үлдэх 780,000 /долоон зуун наян мянга/ төгрөгөөр нэхэмжлэгч *******-д бүрэн төлж барагдуулахаар зохигч маргаан бүхий асуудлаар хугацаа тогтоон эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5., 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Нэпкапитал мобайл ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273,630 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 101,718 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Нэхэмжлэгч нь хариуцагч П.гаас татгалзсан, мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлээсээ татгалзсныг дурдсугай. 

4.Шүүгчийн захирамжийг хариуцагч П. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА