| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2024/00367/И |
| Дугаар | 104/шш2024/00264 |
| Огноо | 2024-05-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 104/шш2024/00264
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, *******од оршин суух, ******* овогт *******гийн *******,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....Миний бие Өвөрхангай аймгийн Хархорин сумын , Орхон хоршоо болон гуравдугаар гуанзанд ээр 1984 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ажилд орж тасралтгүй 1991 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэр, цалингийн түүвэр холбогдох тушаал байгаа. Би дунд нь гуравдугаар гуанзнаас Орхон хэрэглээний хоршоонд шилжсэн тушаал байхгүй байгаа тул нийгмийн даатгалын байгууллагаас намайг шүүхээр ажилласан байдлаа тогтоолгоод ир гэсэн. Би ийн ажил хийж байсан тул намайг 1984 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хархорин сумын ийн Орхон хэрэглээний хоршоонд ээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү .. гэв.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хангаж шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбоотой хавтаст хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
1. Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 04 хуудас),
2. Нэхэмжлэгчийн оршин суугаа газрын буюу *******ны Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 102 тоот тодорхойлолт (хх-ийн 03 хуудас)
3. Өвөрхангай аймгийн архивын тасгаас 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 199 дүгээр албан бичгээр олгосон Хархорин сумын ажиллаж байсан *******гийн *******ын цалингийн тодорхойлолт (хх-ийн 05 хуудас)
4. Өвөрхангай аймгийн Хархорин сумын Худалдаа бэлтгэлийн Орхон хэрэглээний хоршооны даргын 1991 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 171 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар (хх-ийн 37 хуудас),
5.Өвөрхангай аймгийн Хархорин сумын ийн даргын 1984 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 17 дугаартай Ажилд томилох ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар (хх-ийн 38 хуудас)
6. Нэхэмжлэгч Б.*******ын нэр дээрх 308651 дугаартай хөдөлмөрийн хуулбар (хх-ийн 39 хуудас)
7. Нэхэмжлэгчийн нэр дээрх ХААТР-1 маягт (хх-ийн 21 хуудас)
8.Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 03/72 дугаартай албан бичиг (хх-ийн 20 хуудас)
9. Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 226 дугаар албан бичгээр олгосон Хархорин сумын худалдаа бэлтгэлийн анги, Орхон хэрэглээний хоршоо 1956 онд үүсгэн байгуулагдсан татан буугдсан талаарх мэдээлэл байхгүй гэх лавлагаа (хх-ийн 22-25 хуудас)
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан
Гэрч *******ын *******гийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд өгсөн ..Би Өвөрхангай аймгийн Хархорин сумын Худалдаа бэлтгэлийн анги, Орхон хэрэглээний хоршооны 2 дугаар гуанзанд 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан, Б.*******тай 1988-1991 он хүртэл цуг ажилласан нь үнэн. Б.******* нь ээр ажиллаж байсан... гэх мэдүүлэг, тодорхойлолт (хх-н 13, 31-33 хуудас),
Гэрч *******ийн *******ын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд өгсөн... Би Өвөрхангай аймгийн Хархорин сумын Худалдаа бэлтгэлийн анги, Орхон хэрэглээний хоршоонд 1984 оны 05 дугаар сараас 09 дүгээр сар хүртэл ажилласан, Хэнтий аймагруу суралцахаар явж эргээд 1986 онд ирж ажилд орж 1992 он хүртэл ажилласан, тухайн үед буюу 1984 онд ******* ээр ажилд орж 1992 он хүртэл ажилласан нь үнэн...гэх мэдүүлэг, тодорхойлолт (хх-н 14, 34-36 хуудас) зэрэг баримтууд авагджээ.
3.Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэнэ гэж заасан байдаг.
4.Шүүх нэхэмжлэгчийн нэр дээрх 308651 дугаартай хөдөлмөрийн дэвтэр дэх ажлаас чөлөөлөгдсөн тушаалын бичилт, гэрч Ц.*******, Б.******* нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн архивын тасгаас 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 199 дүгээр албан бичгээр олгосон Хархорин сумын ажиллаж байсан *******гийн *******ын цалингийн тодорхойлолт, Өвөрхангай аймгийн Хархорин сумын ийн даргын 1984 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 17 дугаартай Ажилд томилох ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Худалдаа бэлтгэлийн Орхон хэрэглээний хоршооны даргын 1991 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 171 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар зэргийг нотлох баримтаар үнэлж, нэхэмжлэгч Б.*******ыг Өвөрхангай аймгийн Хархорин сумын эд 1984 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн хүртэл гуравдугаар гуанзанд ээр, 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хархорин сумын ийн Орхон хэрэглээний хоршоонд ээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******гийн *******ыг Өвөрхангай аймгийн Хархорин сумын ийн гуравдугаар гуанзанд 1984 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн хүртэл ээр, 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хархорин сумын ийн Орхон хэрэглээний хоршоонд ээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн доторНийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА