| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2024/00356/И |
| Дугаар | 104/шш2024/00265 |
| Огноо | 2024-05-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 104/шш2024/00265
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,
Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, *******, ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, *******, *******,*******од оршин суух, *******гийн т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 169,086 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч , ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э. нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2021 оны 11 дүгээр сарын 04-нд 7101632266 тоот Цахим зээлийн гэрээг байгуулж 220,000 төгрөгийн зээлийг 2,9 хувийн хүүтэй, 22 сарын хугацаатай зээлэн авсан боловч зээлийг эргэн төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл 108,846 төгрөг, хүү 48,762 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6839 төгрөг, нотариатын зардал 5000 төгрөг нийт 169,086 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан тайлбартаа: ..Хариуцагч Э. нь нэхэмжлэлийн шаардлага болох 169,086 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.... гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******, ХХК нь хариуцагч Э.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 169,086 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь хариуцагч Э.ийг нэхэмжлэлийн шаардлага 169,086 төгрөгийг төлж барагдуулсан гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг олгосон байх тул түүний татгалзлаар хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 5,723 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 2,861 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан *******, ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 169,086 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5723 төгрөгийг тал хувиар бууруулж, 2861 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Есөн шижир инвест ББСБ, ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА