Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 117/ШШ2021/0057

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Ц би, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үээс тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Э хяналтын улсын ахлах байцаагч Н.Мт холбогдуулан гаргасан “2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн .. дугаартай О.Бд холбогдох шийтгэлийн хуудас хүчингүй болгуулах”-ыг хүссэн прокурорын дүгнэлтийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ү шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Улсын ахлах байцаагч Н.М нь 2020 оны 09 дүгээр сарын 24- ний өдөр гүйцэтгэлийн хяналт шалгалт хийж, Д сумын Эрүүл мэндийн төвийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч О.Быг 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 13-03-.. дугаартай албан шаардлагын 4, 5, 6, 10, 11, 16, 17, 18 дахь заалтуудыг биелүүлээгүй зөрчил үйлдсэн гэж хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ... дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 50 нэгж буюу 50.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Материалд авагдсан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлсэн тэмдэглэл, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, гэрч

О.А, холбогдогч О.Б нарын мэдүүлэг, Дундговь аймгийн Дэ сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б.. дугаартай “О.Быг ажил хавсруулан томилох тухай” захирамж зэрэг нотлох баримтуудаар О.Б нь төрийн албан хаагч бөгөөд хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл нь зөрчлийн шинжтэй болох нь тогтоогдож байна. Гэтэл улсын ахлах байцаагч Н.М нь Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ. Төрийн албан хаагчийн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоогүй зөрчилд энэ хуульд заасан нийтлэг журмаар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэсэн хуулийн заалтыг зөрчиж шийтгэл оногдуулсан.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Дундговь аймаг дахь Мэргэжлийн хяналтын газрын Э хяналтын улсын ахлах байцаагч Н.Мийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч О.Бд 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Хариуцагч Н.М шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Үийн дүгнэлтэд холбогдогч Д сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Быг “...Апбан шаардлага биелүүлээгүй ... гэх зөрчилд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, холбогдогч О.Бд 2020 оны 09 сарын 24-ний өдөр ... дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 50 нэгжбуюу 50000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

Материалд авагдсан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлсэн тэмдэглэл, гэрч О.А, холбогдогч О.Б нарын мэдүүлэг, Дундговь аймгийн Д сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/.. О.Быг ажил хавсруулан томилох тухай захирамж зэрэг нотлох баримтуудаар О.Б нь төрийн албан хаагч бөгөөд хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл нь зөрчлийн шинжтэй болох нь тогтоогдож байна. Гэтэл Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ. Төрийн албан хаагчийн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоогүй зөрчилд энэ хуульд заасан нийтлэг журмаар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн тул улсын байцаагчийн 0152222 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар бичсэн байна.

Тус дүгнэлттэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.

Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -д зааснаар 50 нэгж буюу 50000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан тухайд:

2020 оны 05 дугаар сарын 28-нд Дсумын Эрүүл мэндийн төвд төлөвлөгөөт шалгалт хийж, ЭМТ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Бд зөрчил дутагдлыг арилгах талаар зөвлөмж заавар, мэргэжил арга зүйгээр хангаж, 13-03-006/121 дугаартай улсын ахлах байцаагчийн албан шаардлагаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар хугацаатай үүрэг даалгавар өгсөн бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 24-нд гүйцэтгэлийн шалгалт хийхэд албан шаардлагын 4,5,6,10,11,16,17,18 дахь заалтуудыг биелүүлээгүй /албан шаардлагын хариуг бичгээр ирүүлэхдээ бүх заалтыг биелүүлсэн гэж худал мэдээлсэн байсан/ зөрчилд торгох шийтгэл оногдуулсан болно.

Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ. Төрийн албан хаагчийн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоогүй зөрчилд энэ хуульд заасан нийтлэг журмаар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн тухайд:

1. Мэргэжил арга зүйгээр хангаж, албан шаардлага өгсөөр байтал зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар гарах эрсдэл үүссэн байсан.

2. Дээрх заалтыг төрийн албан хаагчид торгох шийтгэл оногдуулахгүйгээр шийтгэлээс заавал чөлөөлнө гэж ойлгоогүй учраас Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйл.Шийтгэлээс чөлөөлөх гэсэн хуулийн зүйлд заасан заалтаар шийдвэрлээгүй болно.

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үийн 2021 оны 06 сарын 10-ны өдрийн .. дугаартай дүгнэлтийг хүлээн авч танилцаад хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Э хяналтын улсын ахлах байцаагч Н.Мээс тус аймгийн Д сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүрэг гүйцэтгэгч О.Быг албан шаардлага биелүүлээгүй гэж Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1-д зааснаар 50000 төгрөгийн торгуулийг шийтгэлийн хуудсаар[1] оногдуулжээ.

Гэвч Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үээс Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ. Төрийн албан хаагчийн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоогүй зөрчилд энэ хуульд заасан нийтлэг журмаар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэгэсэн хуулийн заалтыг зөрчиж шийтгэл оногдуулсан гэж прокурорын дүгнэлт[2] бичиж ирүүлсэн байна.

Хариуцагч Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Э хяналтын улсын ахлах байцаагч Н.М дээрх  прокурорын дүгнэлтэд дурдсан үндэслэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай хариу тайлбарыг[3] шүүхэд бичгээр ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасан “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн...” гэх үндэслэлд хамаарах юм.

Зөрчилд холбогдогч  О.Б 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр “Төрийн сан 10008..., Ду...–орлого” дансанд торгуулийн 50000 төгрөг төлсөн байх ба шүүхээс хариуцагчийн зөвшөөрлийг баталж, уг маргаан бүхий актыг хүчингүй болгосноор улсын орлогод төлөгдсөн мөнгийг  О.Бд буцаан олгох нь хуульд нийцнэ.

Иймд хариуцагч прокурорын дүгнэлтийг бүхэлд хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахгүй, мөн уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах /дүгнэлт бичих/ эрхгүй зэрэг үр дагаврыг танилцуулж, энэ тухай баримтжуулсан[4] болно.       

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 122 дугаар зүйлийн 122.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үээс тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Э хяналтын улсын ахлах байцаагч Н.Мөт холбогдуулан гаргасан “2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ... дугаартай О.Бд холбогдох шийтгэлийн хуудас хүчингүй болгуулах” тухай захиргааны хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, улсын байцаагчийн 2020 оны 04 сарын 24-ний өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.2-т заасныг баримтлан 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Төрийн банкны иөнгөн шилжүүлгийн баримтаар төлөгдсөн торгуулийн 50000 /тавин мянга/ төгрөгийг буцаан гаргуулж зөрчилд холбогдогч О.Бд олгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ                              В.Ц

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 14-р хуудас

[2] Хавтаст хэргийн 1-2-р хуудас

[3] Хавтаст хэргийн   -р хуудас

[4] Хавтаст хэргийн  -р хуудас