Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 372

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч Г.Эрдэмбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Нармандах /2157/,

Шүүгдэгч Ннарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Н холбогдох эрүүгийн 201726020621 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, , эрэгтэй, халх, 35 настай, бүрэн дунд боловсролтой, токарчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 0-8 насны 2 хүүхдийн суух бүртгэлтэй, одоогоор, урьд ял шийтгэлгүй,. Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар: Шүүгдэгч О.Ннь 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 67 дугаар байрны гадна талбайд Галбадрахыг зодож биемахбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Нмэдүүлэхдээ: “2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр аав утсаар ууцны махаа оруулчих гэсэн. Тэгээд бид нар байрны ард байх контенерийг онгойлгох гэтэл өмнө нь мод хураачихсан байсан. Тэгээд би Галбадрахад контенераас юм гаргах гэсэн юм хураасан ахынхаа модыг холдуулаад өгчих гэхэд араас чинь очъё гээд гарч ирээд модны булангаас өргөж үзээд чадахгүй гээд п… минь манайх мөн ч юм уу би яаж мэдэх юм гэхэд танайх мөн алга болвол надад хамаагүй гээд тонгойход гараараа ар дагз руу нэг удаа нүүр лүү гараараа дахин нэг удаа цохиод зугатаасан. Араас нь би хөөгөөд 67 байрны орчим хальтираад унахаар эрүүнд нь нэг удаа цохьсон. Хамраас нь цус гарсан байхаар нь тоогоогүй буцаж яваад контенероос юмаа аваад орц руугаа очтол Галбадрах байсан ба зөрөх үед нүүр лүү цохихоор нь би араас нь хөөхөд цагдаад өгнө гэсэн. Тэгээд би орцныхоо залууд машин харж байгаагаарай цаадах чинь цонх хагална гээд байна гээд гэртээ орсон. Тэгээд удалгүй цагдаагаас хүн ирээд уулзаад учир байдлаа хэлж байтал Галбадрах дахин цагдаагийн хажууд намайг цохьсон. Тэгэхээр нь би цагдаад өргөдөл өгнө гэхэд наадах чинь мэдрэл муутай яах юм гээд байсан” гэв. Хохирогч Э.Галбадрах мэдүүлэхдээ: “2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Би эгчийнхээ хүүхдийг Баянгол дүүргийн 2-р хороо 67-р байранд хараад байж байсан. Тэгтэл хаалга цохиод хаалгаа онгойлгосон чинь Нгэдэг хүн надруу гражны хаалга таглаад тавьчихсан моднууд танайх юм байна одоо холдуул гээд намайг аваад гарсан. Тэгээд би Н дагаад 67-р байрны ард талын гражруу очсон чинь гражны хаалга таглаад тавьчихсан моднуудыг намайг ав гээд байсан би тэгэхээр нь энэ моднууд том юм байна шүү дээ би даахгүй гэтэл намайг чи л зөөх хэрэгтэй гээд байхаар нь би яаж энэ моднуудыг чинь зөөж чадах юм чадахгүй гээд уурласан чинь Ннамайг чи яахаараа чаддаггүй юм гээд намайг гражны хажууд зодсон. Би зугатаасан чинь намайг Нараас хөөж байгаад зодсон. Тэгэхэд хажууд олон нийтийн эргүүл хийгээд явж байсан 2 эмэгтэй, хорооны цагдаа Ганзориг нар явж байгаад харсан. Миний хамарнаас цус гарсан байсан болохоор би цусаа арилгачихаад цагдаа дээр ирж өргөдөл гаргасан. Манай хүргэн ахын моднууд Нацагдоржийн гражны үүдийг тагласан байсан болохоор уурлаад намайг зөө гэсэн би даахгүй гээд өөдөөс нь хэлтэл намайг чи яахаараа зөөдөггүй юм гээд зодсон. Намайг газарт унагааж байгаад зүүн талын эрүүрүү нэг удаа өшиглөсөн. Миний эрүүний зөөлөн эд няцарч гэмтсэн бэртэл үүссэн. Би эрүүндээ эмчилгээ хийлгээгүй. Би шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан. Асууж тодруулах зүйл байхгүй. Миний эрүү жаахан зууралттай байгаа. Би эрүүндээ эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул эмчилгээний төлбөрөө нэхэмжилж байна бас намайг Нгэдэг хүн зодсонд маш их гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэжээ. /хх 14-15 хуу/ Гэрч П.Уранчимэг мэдүүлэхдээ: “2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр би Долгорын хамт Баянгол дүүргийн 2-р хорооны газар нутгаар олон нийтийн эргүүл хийгээд явж байтал Баянгол дүүргийн 2-р хорооны байрны хажууд хамарнаас нь цус гарсан залуутай тааралдсан. Тэгээд нөгөө залуугаас юу болсон юм бэ гэтэл хүнд зодуулчихлаа гэсэн. Тэгээд хорооны байр луу ороод хамрынх нь цусыг арилгуулаад хорооны цагдаа Ганзоригтой орж уулзаад энэ залуу хүнд зодуулчихсан гэтэл Ганзориг нөгөө залуугаас ямар хүнд зодуулсан юм хамт очъё гээд хамт яваад 67-р байрны арын гражин дээр ирсэн. Тэгтэл Нгэдэг залууг заагаад намайг зодсон залуу энэ байна гэсэн. Тэгтэл Нманай гражны үүдэн дээр энэ Галбадрахын ах нь мод буулгачихаж, тэгээд модоо зөө гэсэн чинь чадахгүй гээд хэрүүл хийгээд байх юм. Би цагаан сар болох гээд би гражаа онгойлгох гээд байна гэж байсан. Тэгтэл Галбадрах гэдэг залуу Нацагдоржруу гэнэт орилж дайраад толгойруу нь цохиод, үснээс нь зулгаагаад байсан. Тэгээд хорооны цагдаа Ганзориг дундуур нь орж салгасан. Галбадрах Нруу хараагаад машины чинь цонхыг хагална гээд орилоод байсан. Тэгээд Галбадрахыг Нацагдоржоос салгаад ар гэрийхэн рүү нь Галбадрахын ар гэр лүү нь танай дүү чинь энд хүнтэй зодолдчихоод байна яах вэ гэтэл эгч нь утасны цаанаас Галбадрах угаасаа жаахан уур өвчтэй юм зүгээр явуулчихаа бид нар салцгаасан. Би хараагүй Нацагдоржид зодуулчихлаа гээд явж байхаар нь таараад Нацагдоржтой гражин дээр нь очиж уулзахад Галбадрах Н үсэрч очоод толгой руу нь цохиж үснээс нь зулгааж хэл амаар хараагаад байсан. Цагдаа Ганзориг Галбадрах, Ннараас та нар цагдаад өргөдөл гаргах юм уу гэхэд үгүй гэж байсан. Тэгээд л тарцгаасан” гэжээ. /хх 17 хуу/ Гэрч Ц.Ганзориг мэдүүлэхдээ: “2017 оны 02 дугаар сарын 03-ний өдөр 13 цагийн үед би Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэр Хорооны цагдаагийн хэсгийн өрөөндөө байж байхад гаднаас манай хороонд урамшилт эргүүлээр ажилладаг 2 эмэгтэй гадуур эргүүл хийж явж байгаад Галбадрах гэдэг энэ залуу хүнд зодуулчихсан байна гээд манай өрөөнд дагуулж оруулж ирсэн. Тэгээд дуудлагын дагуу иргэн Галбадрахыг урамшилт эргүүлийн 2 эмэгтэйтэй хамт дагуулж гараад 2-р хорооны 67-р байрны ард очиход Галбадрахыг зодсон гэх Нгэгчтэй таарсан. Тэгээд Галбадрах болон Нхоёрыг хамт хэлтэс дээр авч ирээд Галбадрах нь цагдаад зодуулсан гэх гомдол гаргахаасаа өмнө эгчтэйгээ уулзаж ярилцаж байж өргөдөл гаргахаар болсон. Тэгээд л Галбадрах, Н2 цагдаагийн хэлтэс дээрээс салаад явсан. Галбадрахыг зодсон гэх Ннь Галбадрахын ах эгч нарыг нь танидаг гээд байсан. Галбадрах нь зодуулчихлаа гээд манай өрөөнд орж ирэхээр нь би мар хүнд зодуулсан юм гээд авч гараад зодсон гэх Нацагдоржтой уулзахад миний хажууд Галбадрах нь Нруу дайраад хоорондоо хэрэлдэж маргалдаад барьцалдаж аваад газар унаж дээр доороо оролцоод би салгасан. Тэгээд тэр хоёрыг би цагдаагийн хэлтэс дээр авч очсон. Галбадрах, Ннар архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан” гэжээ. /хх 19 хуу/ Гэрч М.Даваасүрэн мэдүүлэхдээ:2017 оны 02 дугаар сарын 03-ний өдөр 13 цаг өнгөрч байхад би гэрээсээ гараад байрны орцноосоо гарч иртэл манай байрны танил Нмах барьчихсан зогсож байгаад чи миний машиныг харж байгаач би мах оруулж тавьчихаад гараад ирье миний машиныг Галбадрах цонхыг нь хагална гээд байна харж байгаарай гээд махаа аваад гэрлүүгээ орсон. Би 67-р байрны гадаа зогсож байтал Галбадрах байрны буланд нүүр ам нь цус болчихсон гартаа чулуу барьчихсан зогсож байгаад нэг харсан чинь алга болчихсон байсан. Нгэртээ махаа оруулж тавьчихаад гарч ирээд Нбид 2 зогсож байтал Галбадрах хорооны цагдаа бас эргүүл хийдэг эмэгтэй нартай хамт буцаж ирээд хорооны цагдаагийн хажууд Нацагдоржруу дайраад толгой нүүрлүү нь олон удаа цохиод орилж чарлаад байсан тэгээд хороон цагдаа салгаад Нацагдорж, Галбадрах 2-ийг дагуулаад яваад өгсөн. Галбадрах Нацагдоржийн нүүрлүү нь гараараа цохиод газарт унасан байхад нь толгойруу нь өшиглөөд байсан. Хорооны цагдаа болиоч гэтэл Галбадрах хорооны цагдаагийн шаардлагыг тоохгүй Н нүүр нүдгүй цохиж өшиглөөд байсан. Тэгээд хороон цагдаа салгаад аваад явсан. Намайг харж байхад бол Галбадрахыг Нзодоогүй. Өмнө нь болсон асуудал байх. Нбол манай хөрш айлын залуу байгаа юм. Галбадрахыг бол сайн танихгүй манай байранд л амьдардаг юм” гэжээ. /хх 36 хуу/ Шинжээч Ш.Цэцэгмаа мэдүүлэхдээ: “Э.Галбадрахад учирсан гэмтэл нь хэрэг болсон өдөр авсан гэмтэл байх боломжтой. Э.Галбадрахын эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой” гэжээ. /хх 38- 39хуу/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2574 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “Э.Галбадрахын биед эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэж дүгнэжээ. /хх 21 хуу/ Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 29, 30 хуу/ Оршин суугаа хаягийн тодорхойлолт, төрсний гэрчилгээний лавлагаа /хх 40, 41хуу/ Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 942 дугаартай шийтгэх тогтоол /хх 44- 55 хуу/ Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх 56-58 хуу/ Шүүх сэтгэц эмгэг судлалын 467 дугаартай дүгнэлт: “Э.Галбадрах нь хэрэгт холбогдох үед “Унадаг өвчин, зан төрхийн өөрчлөлт” өвчтэй байсан байна. Э.Галбадрах нь хэрэгт холбогдох үед өөрийн үйлдлийн учир холбогдолыг ойлгох, өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. Э.Галбадрах нь холбогдсон хэргийнхээ үйлдлийг зөв тайлбарлах чадвартай байна. Э.Галбадрах нь ХУД-н мэдрэлийн эмчийн хяналтанд байдаг байна. /хяналтын карт/ Э.Галбадрах нь “Унадаг өвчин, зан төрхийн өөрчлөлт” өвчтэй байна. Э.Галбадарахад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Э.Галбадрах нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ. /хх 89-90 хуу/ , Шүүх сэтгэц эмгэг судлалын 720 дугаартай дүгнэлт: “Э.Галбадрах нь гэмт хэрэг үйлдэхээсээх өмнө “Унадаг өвчин, Зан төрхийн өөрчлөлт, бухимдах хэлбэр” сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Э.Галбадрах нь гэмт хэрэг үйлдэлийнхээ дараа “Унадаг өвчин, зан төрхийн өөрчлөлт, бухимдах хэлбэр” сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Э.Галбадрах нь өөрийн үйлдлээ ухамсарлан ойлгож үйл ажиллагаагаа удирдан жолоодох чадваргүй байсан байна. Э.Галбадрах нь хэрэг хариуцах чадваргүй байна” гэж дүгнэжээ. /хх 123-127 хуу/, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр / хх 93-99 хуу/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно. Шүүхийн дүгнэлт: Шүүгдэгч Ннь 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 67 дугаар байрны гадна талбайд Ннь Галбадрахыг зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Галбадрах /хх 14-15/, гэрч П.Уранчимэг /хх 17/, Ц.Ганзориг /хх 19/, гэрч М.Даваасүрэн /хх 36/, шинжээч Ш.Цэцэгмаа /хх 38-39/, шинжээч М.Энхтайван /хх 81/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2574 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 21/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 29, 30/, оршин суугаа хаягийн тодорхойлолт, төрсний гэрчилгээний лавлагаа /хх 40,41/, Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 942 дугаартай шийтгэх тогтоол /хх 44-55/, Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх 56-58/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 467 дугаартай дүгнэлт /хх 89-90/ , Шүүх сэтгэц эмгэг судлалын 720 дугаартай дүгнэлт /хх 123-127/, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /хх 93-99/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Д.Н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ннь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад баримтаар төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.Галбадрах хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдлаа.

Монгол улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1,эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,17.5 дугаар зүйлийн 8,9 ,36.2 дугаар зүйлийн 1,2,4,36.6,36.7, 36.8, 36.10, 36.13,37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н 450 нэгж буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ннь торгох ялыг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ