| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батчимэг |
| Хэргийн индекс | 184/2024/01108/И |
| Дугаар | 184/ШШ2024/01889 |
| Огноо | 2024-04-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 184/ШШ2024/01889
| 2024 оны 04 сарын 10 өдөр | Дугаар 184/ШШ2024/*******889 | Улаанбаатар хот |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг би,
: ******* *******и ХХК /Сүхбаатар дүүргийн ******* дүгээр хороо, *******, ******* цогцолборт оршин байх, РД *******/-ийн ,
: Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, эрэгтэй, овогт ийн /РД /-д ,
1,148,145 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* *******и ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч, хэрэглэгч болох хүсэлтээ гарган, 42974122 тоот үйлчилгээний гэрээ болон Гар утас төхөөрөмж зээлээр болон хөнгөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулан, 99*******-0757 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ, мөн самсунг галакси А3 утсыг зээлээр худалдан авч, ашиглаж эхэлсэн.
Хариуцагч нь хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 125,970 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 929,250 төгрөг, торгууль 92,925 төгрөг, нийт 1,148,145 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: ...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би болон хариуцагч Б. бид харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 1,148,145 төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулах, нэхэмжлэгч нь уг хугацааг зөвшөөрч байгаа болно. Иймд бидний эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Б. гэжээ.
Хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* *******и ХХК нь хариуцагч Б.д холбогдуулан 1,148,145 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч ******* *******и ХХК-ийн 1,148,145 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б. нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр зохигч эвлэрсэн болох нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.
Нэхэмжлэгч ******* *******и ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Б. нарын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* *******и ХХК-ийн 1,148,145 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б. нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,105 төгрөгийн 50 хувь болох 16,052 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 16,052 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас, хариуцагч Б.гаас улсын тэмдэгтийн хураамжид 16,052 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* *******и ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ