Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 104/шш2024/00270

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *******, *******од оршин суух, ******* овогт *******ий *******ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******, *******,*******од оршин суух ******* овогт ын т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 4,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгч: Ш.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, тайлбартааНалайх дүүргийн иргэн Г. нь надаас 5 ханатай гэрийн бүтэн мод түр хугацаагаар хэрэглээд өгье гээд авсан. Би олон удаа мөнгийг нь нэхсэн боловч өгөөгүй 5-6 жил болж байна. Одоо монгол гэрийн ханш 4,200,000 төгрөг байгаа тул түүнээс 4,200,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Бид уг асуудлаар учир зүйгээ олсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзаж байна ..гэв.

  

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч Г.т холбогдуулан монгол гэрийн үнэ 4,200,000  тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч маргаан бүхий байрны асуудлаар хариуцагчтай учраа олсон, шүүхээр уг асуудлыг шийдвэрлүүлэх шаардлагагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч хуульд заасан эрхийнхээ хүрээнд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэлээсээ өөрийн сайн дураар, бусдын дарамт шахалтгүйгээр татгалзсан, нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарлах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон, ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Ш.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.т холбогдох 4,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Б.УРАНЗАЯА