Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 104/шш2024/00284

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: , тоотод байрлах ХХК

 

Хариуцагч: *******, *******од оршин суух,******* овогт гийн

 

Нэхэмжлэлийн шаардлага: Барилгын туслах материал түрээслэх гэрээний үүрэгт 1,822,680 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.

Хариуцагч: Ч.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Ууганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь иргэн Ч.той 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 23-0712 тоот түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318-326 дугаар зүйлд заасныг үндэслэн байгуулсан. Хариуцагч нь гэрээгээр хэв, булан, тулаас, труба гэх мэт 411 ширхэг барааг түрээслэн авч 20 хоног ашигласан боловч гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 1,215,120 төгрөгийг төлөөгүй тул алданги 607,560 төгрөг нийт 1,822,680 төгрөгийг гаргуулж өгнө үү...... гэжээ.

 

Зохигч эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч алданги 607,560 төгрөгөөр татгалзаж, хариуцагч нь 1,215,120 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрсэн болно хэмээн баталгаажуулж гарын үсэг зурсан байна.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч Ч.оос барилгын туслах материал түрээслэх гэрээний үүрэгт 1,215,120 төгрөг, гэрээний алданги 607,560 төгрөг нийт 1,822,680 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигч маргаан бүхий асуудлаар эвлэрэн хэлэлцсэн бөгөөд эвлэрлийн гэрээндээ нэхэмжлэгч алданги 607,560 төгрөгөөр татгалзаж, хариуцагч нь 1,215,120 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгчид төлөхөөр тохироцлсон байна.

Зохигчдын байгуулсан дээрх гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.д нэхэмжлэгч ХХК-ийн захирлаас 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 01/63 дугаар итгэмжлэлээр эвлэрэх эрхийг олгосон байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэлийн хүрээнд зохигчийн эвлэрлийг баталж шийдвэрлэлээ.

Зохигч шүүх хуралдааны явцад эвлэрсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44113 төгрөгийг улсын орлого болгож, 22056 төгрөгийг хариуцагч Ч.оос гаргуулж нэхэмжлэгчид олгов.

Хариуцагч Ч. шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарлах нь зүйтэй.

Зохигч шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.т холбогдох Барилгын туслах материал түрээслэх гэрээний үүрэгт 1,822,680 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч алданги 607,560 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдэх 1,215,120 төгрөгийг нэхэмжлэгчид 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн дотор төлж барагдуулахаар зохигч маргаан бүхий асуудлаар хугацаа тогтоон эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,113 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 22,056 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Шүүгчийн захирамжийг хариуцагч Ч. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.УРАНЗАЯА