| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2024/00460/И |
| Дугаар | 104/шш2024/00288 |
| Огноо | 2024-05-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 104/шш2024/00288
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******, *******,*******, *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******, *******од оршин суух, ******* овогт гийн д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 691,403 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Т. нь Тус зээлийн апплейкшн дахь үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 220423-251312 дугаартай 300,000 төгрөгийн онлайн зээлийн гэрээ байгуулж, 6 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлсэн. Т. нь зээлийн эргэн төлөх үүргийг зөрчиж төлбөрийг төлөлгүй 580 хоногийн хугацаа хэтрээд байна. Иймд түүнээс 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээл 300,000 төгрөг, зээлийн хүү 307,159 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 84,244 төгрөг төлөхөөр байна. Иймд гүйцэтгээгүй үүргийн нийт дүн 691,403 төгрөгийг зээлдэгч Т.гээс гаргуулж өгнө үү.. гэжээ.
Хариуцагч Т. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******-д 691,403 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд гарах үр дагаврыг ойлголоо гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Т.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 691,403 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т. нь нэхэмжлэлийн шаардлага 691,403 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрч тайлбар өгсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 21,144 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 10,572 төгрөгийг улсын төсвөөс, 10,572 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 691,403 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,144 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 10,572 төгрөгийг улсын төсвөөс, 10,572 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Т. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА