| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2024/00439/И |
| Дугаар | 104/шш2024/00289 |
| Огноо | 2024-05-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 104/шш2024/00289
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******, *******, *******од оршин суух, ******* овогт ын т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 4,698,487 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: . .. Г. нь манай компанитай 2022 оны 07 дугаар сарын 09-ны өдөр №БЗГ/2022-49755 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 4,299,900 төгрөгийг 2,55 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар гар утас худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч Г. нь манай байгууллагаас олгосон гэрээний дагуу Iphone 13 pro 128 GB Graphite MLV93ZP/a загварын гар утсыг Пи си молл ХХК-иас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт зээлийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ. Зээл авснаас хойш 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу төгрөг төлөх байснаас эргэн төлөлтийн хуваарийн дагуу 1,826,000 төгрөгийн төлөлт хийж, эргэн төлөлтийн хуваарийн дагуу 3,658,807 төгрөгийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчиж 509 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Иймд барьцаат зээлийн гэрээний 7.2, 7.2.4, 5.2.1-д зааснаар зээлийн гэрээг зээлдүүлэгч дангаар цуцлах эрхтэй. Зээлдэгч Г. нь өнөөдрийн байдлаар үндсэн зээл 3,842,763 төгрөг, зээлийн хүү 810,567 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45,155 төгрөг, нийт 4,698,487 төгрөгийг төлөөгүй байх тул хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Г. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Г. би ХХК-ийн нэхэмжилсэн 4,698,487 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаварыг ойлголоо.. гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч Г.аас зээлийн гэрээний үүрэгт 4,698,487 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 4,698,487 төгрөгийг төлж барагдуулахыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 90,126 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 45,063 төгрөгийг улсын төсвөөс, 45,063 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Зохигч төлөөлөгч өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Хариуцагч Г. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г. холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,698,487 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,126 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 45,063 төгрөгийг улсын төсвөөс, 45,063 төгрөгийг хариуцагч Г.аас гаргуулан нэхэмжлэгч ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА