Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 104/шш2024/00291

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******, ******* хаягт байрлах, *******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******, 7 дугаар хороо, *******, *******, од оршин суух, овогт ийн д холбогдох 

 

Зээлийн гэрээний үүрэгт 693,873 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:. .. манай компани нь 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 47335 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 345,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 6,9 хувийн хүүтэй zl3011637 тоот зээлийг ХААН банк дахь тоот дансанд, 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 100,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 6,9 хувийн хүүтэй, zl3148199 тоот зээлийг ХААН банкин дахь тоот дансанд дээрх зээлүүдийг зээлдэгч шилжүүлэн авсан. Хариуцагч Л. нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар zl3011637 тоот гэрээний үүрэгт 526,173 төгрөг, zl31148199 тоот зээлийн гэрээний үүрэгт 167,700 төгрөг нийт 693,873 төгрөгийг хариуцагч Л.ос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэгч *******-ийн нэхэмжилсэн 693,873 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаварыг ойлголоо.. гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Л.ос зээлийн гэрээний үүрэгт 693,873 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л. нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 693,873 төгрөгийг төлж барагдуулахыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагы хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 21,203 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 10,601 төгрөгийг улсын төсвөөс, 10,601 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Зохигч төлөөлөгч өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

 

Хариуцагч Л. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан *******-ийн нэхэмжлэлтэй, Л.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 693,873 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,203 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 10,601 төгрөгийг улсын төсвөөс, 10,601 төгрөгийг хариуцагч Л.ос гаргуулан нэхэмжлэгч *******-д олгохоор олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Л. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ     Б.УРАНЗАЯА