Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 104/шш2024/00294

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******, *******, *******од байрлах, *******-ийн нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******, *******, од оршин суух, овогт гийн д холбогдох 

 

Зээлийн гэрээний үүрэгт 5,070,314 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:. .. Ц. нь 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Голомт банктай ЗГ3105163664 тоот зээлийн гэрээ байгуулж, 2,149,900 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай Galaxy А73 гар утас худалдан авах хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн тул 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шаардах хуудас хүргүүлсэн. Гэвч зээлээ одоог болтол төлөөгүй тул хариуцагчаас үндсэн зээл 1,640,097 төгрөг, хүү 101,552 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,362 төгрөгийг

Мөн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Голомт банктай ЗГ3105168584 тоот зээлийн гэрээ байгуулж, 3,169,800 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар Galaxy А34 128GB гар утсыг худалдан авах хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч зээлийг эргэн төлөх үүргээ зөрчиж нийт 165,716 төгрөг төлсөн ба 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй байна. Иймд үндсэн зээл 3,063,502 төгрөг, хүү 238,534 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,764 төгрөг, нотариатын зардал 21,500 төгрөг нийт 5,070,314 төгрөгийг хариуцагч Ц.аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэгч ХХК-ийн нэхэмжилсэн 5,070,314 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаварыг ойлголоо.. гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ц.аас зээлийн гэрээний үүрэгт 5,070,314 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц. нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 5,070,314 төгрөгийг төлж барагдуулахыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагы хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 96,076 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 48,038 төгрөгийг улсын төсвөөс, 48,038 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Хариуцагч нь уг зээлийг Голомт банк ХХК-иас зээлсэн байх ба Голомт банк ХК нь 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 23/627, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 23/81 дугаар Шаардах эрх шилжүүлэх гэрээгээр *******-д Ц.аас зээлийн төлбөрийг шаардах эрхийг шилжүүлсэн болохыг дурдвал зохино.

 

Зохигч төлөөлөгч өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

 

Хариуцагч Ц. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,070,314 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96,076 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 48,038 төгрөгийг улсын төсвөөс, 48,038 төгрөгийг хариуцагч Ц.ас гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ц. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ     Б.УРАНЗАЯА