| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2024/00475/И |
| Дугаар | 104/шш2024/00296 |
| Огноо | 2024-05-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 104/шш2024/00296
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******, *******од байрлах,******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******, *******, *******од оршин суух, овогт гийн т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 3,279,470 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:. .. Ц. нь манай компанитай 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 01 тоот зээлийн гэрээ байгуулан 3,113,910 төгрөгийг жилийн 36,0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалттай зээлж авсан. Хариуцагч нь зээл авсан өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх үүргээ зөрчиж төлөлт хийгээгүй тул нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл 2,085,898 төгрөг, хүү 1,044,278 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 146,792 төгрөг, нотариатын зардал 2500 төгрөг нийт 3,279,470 төгрөгийг үлдэгдэлтэй байна. Иймд уг төлбөрийг хариуцагч Ц.ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэгч******* ХХК-ийн нэхэмжилсэн 3,279,470.09 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаварыг ойлголоо.. гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* ХХК нь хариуцагч Ц.ээс зээлийн гэрээний үүрэгт 3,279,470 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц. нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 3,279,470 төгрөгийг төлж барагдуулахыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагы хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Зохигч төлөөлөгч өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Хариуцагч Ц. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,279,470 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,421 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 33,710 төгрөгийг улсын төсвөөс, 33,710 төгрөгийг хариуцагч Ц.ээс гаргуулан нэхэмжлэгч******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ц. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА