| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 138/2022/00152/И |
| Дугаар | 138/ШШ2022/00266 |
| Огноо | 2022-03-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 138/ШШ2022/00266
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа би, хариуцагч *******, ******* нарт холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 5 266 292.20 төгрөг гаргуулах тухай” “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийг 2022 оны 0******* дүгээр сарын 3*******-ний өдөр хүлээн авч, хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, ******* дүүргийн ******* дүгээр хороо, “******* *******”-ны төв байранд байрлах, ******* регистрийн дугаартай, “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******, ******* нар 20*******7 оны 04 дүгээр сарын *******2-ны өдөр ******* *******тай ЗГ47*******5*******05763 дугаарт зээлийн гэрээ байгуулж 5 266 292.20 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Зээлдэгч нар нь ЗГ47*******5*******05763 дугаарт зээлийн гэрээний үүргийг зөрчиж эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд 2022 оны 0******* дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт ...нийт 5 266 292.20 төгрөгийг *******, ******* нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорнод аймаг, ******* сумын ******* дүгээр баг, ******* тоотод оршин суух, ЖЬ8908*******798 регистрийн дугаартай, овогт ын /утас 9557687*******/, Дорнод аймаг, ******* сумын ******* дүгээр баг, ******* тоотод оршин суух, ЖЬ7007*******466 регистрийн дугаартай, овогт ын /утас 8858442*******/ нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *******, ээж ******* бид 20*******7 оны 04 дүгээр сарын *******2-ны өдөр ******* *******тай гэрээ байгуулж, 9 000 000 төгрөгийн зээл авч, төлөөд явж байсан. Ажлаа хийж байхдаа гэмтэж, ажлаас чөлөөлөгдөж, ажиллах чадваргүй болсон учир зээлээ төлж чадахгүй байсан. Одоо бие сайн болж ажилдаа орсон. Нийт 5 266 292.20 төгрөгийг цалингаасаа төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөв гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 5 266 292.20 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч *******, ******* нар нь хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.*******, 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99 2************** төгрөгийн 50 хувь болох 49 605.5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 49 605.5 төгрөгийг төсвийн орлогоос, 49 605.5 төгрөгийг хариуцагч *******, ******* нараас гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
*******. Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн “Зээлийн гэрээний үүрэгт 5 266 292.20 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч *******, ******* нар нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.*******, 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99 2************** төгрөгийн 50 хувь болох 49 605.5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 49 605.5 /дөчин есөн мянга зургаан зуун таван төгрөг таван мөнгө/ төгрөгийг төсвийн орлогоос, 49 605.5 /дөчин есөн мянга зургаан зуун таван төгрөг таван мөнгө/ төгрөгийг хариуцагч *******, ******* нараас гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА