| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 314/2026/0123/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/139 |
| Огноо | 2026-05-14 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., 21.1.1., 21.5.1., |
| Улсын яллагч | А.Алтангэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2026/ШЦТ/139
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бямбадолгор,
Улсын яллагч А.Алтангэрэл,
Шүүгдэгч *********, түүний өмгөөлөгч М.Дамбийням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 21.5 дугаар зүйлийн 1, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********* овогт *********гийн *********т холбогдох 2526005480088 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн ********* суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, газрын кадастр газар зохион байгуулагч мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн ********* сумын Засаг даргын тамгын газрын дарга ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ******************* тоотод оршин суух хаягтай, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 199 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, ********* овогт *********гийн ********* /*************/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ********* нь Өвөрхангай аймгийн ********* сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан Улаанбаатар хот дахь ********* сумын нутгийн зөвлөл болон ********* сумын 100 жилийн ойг зохион байгуулах ажлын хэсгээс итгэмжлэн хариуцуулсан мөнгөн хөрөнгөөс 2024 оны 08 дугаар сарын 16-наас мөн сарын 25-ны өдрийн хооронд 795,500 төгрөгийг Өвөрхангай аймгийн Арвайхээр, ********* сумдын нутагт байхдаа хувийн хэрэгцээндээ зарцуулж завшсан,
Мөн ********* нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутагт байхдаа гэрч ****************** Фейсбүүк дэх өөрийн “*********” гэх нэртэй хаягнаас 2025 оны 12 дугаар сарын 05-наас 06-ны өдрийн хооронд харилцаж, тус хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж, шан харамж амлаж гэрчид хууль бусаар нөлөөлсөн,
Мөн ********* нь Авилагтай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар ********* албаны хэрэгцээнд ашигладаг ********* цахим шууданд 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “********* *********” гэх гарчигтай ********* ХХК-ийн зарлагын баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хуулбарыг хэрэгт хавсаргуулахаар илгээж, нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ********* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гэрчээр өгсөн мэдүүлэгтээ бүх зүйлийг тодорхой ярьсан... надад гомдол санал байхгүй, би шүүх хуралд суухгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 223 дугаар хуудас/,
Гэрч Г*********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 7 дугаар сард Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга **********************гэж хүн ********* суманд ирж сумын 100 жилийг тэмдэглэхтэй холбоотой сумын Соёлын төвд байрлаж байсан Засаг даргын өрөөнд ИТХ-ын дарга *********, татварын байцаагч *********, *********, *********, *********, *********, *********, ********* миний бие, *********, *********, *********, *********, *********, *********, *********, Хоролгарав, Тамгын дарга *********, Засаг дарга Түмэндэмбэрэл, Байгаль орчны мэргэжилтэн Санжидмаа, бичиг хэрэг Туул нарын бүрэлдэхүүнтэй хуралдсан. Тэр хурлаар 100 жилийн баярын наадмын төлөвлөгөө гаргасан. Наадмын талбай дээр ажиллах худалдааны гэр, майхнаас, машинаас нэг өдрийн 25,000 төгрөг байхаар 2 өдрийн 50.000 төгрөгийн хураамж авах, 6 насны хурдан морь дагах машины зөвшөөрлийг 500.000 төгрөгөөр өгөхөөр хурлаар шийдсэн. Энэ хураамжийг би хариуцаж хураахаар болсон. Тэр өдрийн хурлын тэмдэглэлийг ************/**************/ хийсэн, хурлын явцыг гар утсан дээрээ бичиж аваад байсан. Наадам 2024 оны 07 дугаар сарын 21-нээс 22-ны өдөр болсон санагдаад байна. Наадмын өмнөх өдөр хуушуурын гэрүүд надад 50,000 төгрөгөө хураалгасан, уг нь нэхэмжлэх үүсгэж авах ёстой байсан боловч тэр үед суманд бүх үүрэн утасны сүлжээгүй болоод интернэтгүй наадмаа тэмдэглэсэн. Иймээс би хураамжийг Худалдаа хөгжлийн банкны ******************дугаартай ашигладаггүй дансаараа шилжүүлж авсан. Бэлнээр гэрийн хураамж аваагүй. Нийт 33 гэр ажиллахаар бүртгүүлж, зарим гэр нь 1 өдрийн мөнгө өгсөн, 2 гэр нь 100,000 төгрөгийн хураамжаа буцааж авсан. Гэрийн мөнгөнөөсөө 75,000 төгрөгийг бэлнээр нь хурааж Худалдаа эрхлэх майхан, машины хураамж нийт 755.000 төгрөг болсон. Энэ мөнгийг бэлнээр нь авсан. Ямар учраас бэлнээр авсан бэ гэхээр наймаа эрхлэх хүмүүс нь нэмэгдэж ирээд, интернэт сүлжээ байхгүй байсан учир бэлнээр мөнгийг нь авахаас өөр арга байгаагүй. Морь дагах зөвшөөрлийг 500.000 төгрөгөөр хурааж авахаар байгууллагын хурлаар шийдсэний дагуу 7 зөвшөөрлийн мөнгө Худалдаа хөгжлийн банкны 412072517 дугаартай данс руу орж ирсэн. Би зөвшөөрөл авсан машины мэдээллийг сумын хэсгийн төлөөлөгч *************** мэдэгдсэн. Морь барианы газар дээр сүлжээ орж гараад байсан учир данс руу мөнгө шилжүүлж өгч болж байсан. Наадмын дараа манай ажлынхан бүгд ээлжийн амралтаа авсан. Миний Худалдаа хөгжлийн банкны ***********дугаартай дансанд зөвшөөрлийн хураамж нийт 5,000,000 төгрөг төвлөрсөн, Гэр, майхны мөнгө болох 830,000 төгрөг нь бэлнээр байсан. Би ********* дарга руу утсаар ярьж "зөвшөөрлийн мөнгийг яах вэ" гэж асуухад нярав *********гийн данс руу шилжүүл гэсэн. Энэ дагуу би зөвшөөрлийн хураамж 5,830,000 төгрөгийг *********д шилжүүлж өгсөн. Хурал хийж байхад Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга Цогтбаатар гэж хүн "танайх наадмын талбай, морь дагах зөвшөөрлөө хураагаад шинээр орж байгаа байрандаа тавилга аваарай" гэж хэлсэн, тэгээд хурал дээрээ ярилцаад зөвшөөрлийн мөнгө хураахаар болсон. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоосон хог хаягдлын төлбөрийн м2 тутамд 2760 төгрөгийг үндэслэж, гэр барих газрын хэмжээнд тааруулж 9м2-аар бодож 25,000 төгрөгийн хураамж авахаар тогтсон. Харин морь дагах зөвшөөрлийг 500.000 төгрөгөөр хэн нь тогтоосныг мэдэхгүй байна, хэн нь хэлсэн юм болдоо. Зөвшөөрөл олгож хураамж авах албажуулсан шийдвэр гараагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
Гэрч *********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ********* сумын Засаг даргын Тамгын газрын дарга ********* гэж хүн Арвайхээр сумын 5-р багийн төв барааны зах дээр байрлах манай "Халх Тулга" дэлгүүр дээр ирээд "Улаанбаатараас нэг сандал, ширээ бэлэн төлөөд авчихсан чинь зарлагын баримтыг нь аваагүй байна, зарлагын баримт гаргаад өгөөч, санхүүгийн баримтдаа хавсаргана" гэж гуйсан. Би тэгэхээр нь зарлагын падаан дээр үнийн дүн, барааг нь бичээд тэмдгээ дараад өгсөн, би бас миний зарлагын падаан дээр юм нэмээд биччихэж магадгүй гээд доош нь зураас татаж зурсан. ********* манай аавын дүүгийн хүүхдийнх нь хүүхэдтэй сүүлд суусан гэж ярьдаг. Бид нар ойр биш болохоор *********ийн нөхрийнх нь нэрийг сайн мэдэхгүй байна. Тэгээд Тамгын дарга нь ирээд гуйгаад байхаар нь зарлагын падаан бичиж өгсөн. Падаан бичиж л өгсөн, өөрөөр нэхэмжлэх, НӨАТ үүсгээгүй. Манай дэлгүүр энэ ширээ сандлыг зарж байгаагүй, манай дэлгүүр ийм том хурлын ширээ зардаггүй. Улаанбаатараас бэлэн мөнгөөр авсан гэж хэлж байсан, хэн гэж хүнээс хэзээ авсныг нь мэдэхгүй, би тэр ширээ сандлыг нь хараагүй. Тамгын дарга хүнд итгээд зарлагын баримтыг хийж өгсөн. Манай дэлгүүр аяга шаазан халуун тогоо, хулдаас бүрээс гэх мэт гэр ахуйн бараа зардаг, ********* сумын Засаг даргын тамгын газартай гэрээ байгуулж байгаагүй, ер нь байгууллагуудтай гэрээ байгуулдаггүй, нягтлан, няравууд нь ирээд юмаа аваад явдаг.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,
Гэрч *********ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр "Шинжьюку" ХХК-д орсон, энэ ширээ авсан гээд байгаа тухай сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан компанийн дугаарыг би ашигладаг ба 2025 оны 10 дугаар сард өдрийг нь санахгүй байна, компанийн 77131133, 95958745 дугаарт дуудлага ирэхэд нь авахад эмэгтэй хүн байсан. Тэр эмэгтэй танай компаниас сандал, ширээ авсан, баримтаа авмаар байна гэсэн. Би манай компани сандал, ширээ зарсан эсэхийг мэдэхгүй байна аа гэхэд би нягтлан бодогч гээд эмэгтэйтэй ярьж байсан, баримт авахаар тохирсон байсан, би баримтаа авмаар байна гэсэн. Би яг ямар ширээ юм бэ гэхэд цагаан ширээ, сандлууд авсан гэсэн. Би тодруулчхаад эргээд хэлье гэсэн. Би энэ талаар компанийн хүмүүс болох оффис менежер, ахлах инженер нараас асуухад ахлах инженер Нарандэлгэр /99222871/ манайх хуучин оффист байсан ширээ, сандлуудаа зарсан ба 1 цагаан ширээ, 6 ширхэг сандал зарсан, би унаанд тавьж өгсөн гэж хэлсэн. Тэр үед нягтлангаар ажиллаж байсан Мөнхдэлгэр /одоо Солонгос улсад байгаа/-ээс асуух гээд холбогдож чадахгүй байдалтай байна. Оффис нүүсэн учраас хуучин тавилгаа зарсан гэсэн. Манай компани тавилгын худалдаа хийдэггүй, эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлдэг юм. Хэдэн төгрөгөөр худалдсан бэ гэдэг талаар нягтлангаар ажиллаж байсан Мөнхдэлгэр/93110504/-ээс өнөөдөр асуух гээд фейсбүүк чат бичсэн боловч хариу өгөөгүй байна, нөгөө утсаар ярьсан эмэгтэй хэд хэдэн удаа залгаж баримтаа авмаар байна гэж ярьсан. Энэ 7 хоногийн 1 дэх өдөр мөн залгаж зарлагын баримтаа өгөөч ээ гэсэн. Над руу мессеж явуулахдаа "1,900,000 төгрөгөөр ширээ, сандал авсан, 700,000 төгрөгийг нь танай данс руу шилжүүлсэн, үлдсэн мөнгийг нь бэлнээр өгсөн, ийм учраас зарлагын баримт бичиж өгөх хэрэгтэй байна" гэсэн. Өмнөх нягтлан бодогчийн үйлдсэн баримтыг олоогүй учраас тэр хүний хэлснээр зарлагын баримт бичиж өгсөн. Дансны хуулгыг үзэхэд 700,000 төгрөг орсноос өөрөөр бэлэн мөнгө хүлээн авсан талаарх ямар ч баримт байхгүй байгаа. Энэ 7 хоногт үйлдсэн зарлагыг баримтыг нэг хүн ирж оффис дээрээс авсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,
Гэрч ********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...********* ХХК нь 2024 оны 08 дугаар сард хуучин оффис тавилгуудыг зарах гээд зар байршуулсан. ********* гэх хүн зарын дагуу фейсбүүк чатаар холбогдоод тавилга үзэж харья гэсэн. Хурлын 1 ширхэг ширээг 500,000 төгрөгөөр, 6 ширхэг сандлын хамт бол ширээгээ 700,000 төгрөгөөр зарна гэхэд ********* гэдэг хүн 700,000 төгрөгөөр ширээ сандлыг авахаар болсон. ********* гэдэг хүн Өвөрхангай аймагт байдаг гэж хэлж байсан. Тухайн хүнтэй фейсбүүк чатаар харилцсан мессежнүүд миний гар утас нь дээр байгаа. ********* гэх хүнтэй уулзаж бол байгаагүй. Манай компани тавилга худалдан борлуулдаг компани биш. Оффисын тавилгаа шинэчилсэн учраас хуучин тавилгуудаа зарсан. Зар байршуулж байсан зураг бол байхгүй байна. “Хуучин тавилгын худалдаа билүү солилцоо” гэсэн цахим хаягт зарын мэдээлэл оруулж байсан санагдаж байна. Одоо байршуулсан зараа хайгаад олохгүй байна. Устгасан байх гэж бодож байна. Хурлын 1 ширхэг ширээ, 6 ширхэг сандлыг 700.000 төгрөгөөр зарсан. Одоогоос долоо хоногийн өмнө шиг санаж байна манай дэд захирал *********тэй Өвөрхангай аймгаас хүн холбогдоод танайхаас өнгөрсөн жил ширээ авсан, тухайн үедээ зарлагын баримт аваагүй юм байна, нөхөж авах гэсэн юм гэсэн утгатай зүйл ярьсан. Үнийн дүн хэд юм гэхэд 1 сая гаран гэж хэлсэн. Би тухайн хүнийг дэд захирал *********тэй утсаар ярьж байхад нь ойрхон байсан учраас ямар ч байсан тавилга сая төгрөгөөс даваагүй шүү гэж хэлсэн. Саяхан 2-3 хоногийн өмнө зарлагын баримт бичүүлж авсан юм шиг байна лээ. Тавилга зарсан нь үнэн юм чинь гээд хэлсэн дүнгээр нь зарлагын баримт бичээд өгсөн юм шиг байна лээ. 2024 онд буюу тавилга зарах үед дэд захирал Цэнгүүн, нягтлан Янжинлхам нар ажилд ороогүй байсан. ********* гэх хүнээс бэлнээр мөнгө төгрөг авсан зүйл огт байхгүй. Компанийн Голомт банкны 2105157580 тоот дансанд 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ********* гэх хүн өөрийн данснаас шилжүүлсэн байсан. ********* нь гүйлгээний утга дээр өөрийн 99266055 гэсэн дугаарыг бичиж шилжүүлэг хийсэн байсан. Мөнгө шилжиж орсон үед манай ажлын газрын хүн таньдаг ачааны машинтай хүнээ дуудсан. Ингээд орон нутаг явдаг унаанд ширээ сандлыг хүргэж өгсөн. Ачааны машины хөлсөнд 100.000 төгрөг төлсөн. Уг 100,000 төгрөгийн 50,000 төгрөгийг манай компаниас миний данс руу шилжүүлсэн. Үлдсэн 50,000 төгрөгийг ********* гэх хүн миний хувийн Хаан банкны 5021571485 тоот дансанд шилжүүлсэн. Би 100,000 төгрөгийг ачааны машины жолоочийн 5063720021 гэсэн данс руу шилжүүлсэн байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-51 дүгээр хуудас/,
Гэрч *********гийн 2026 оны 02 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Тамгын газрын шинэ байранд 2024 оны 7 дугаар сард гүйцэтгэл нь дуусаагүй байхад шилжиж орсон, уг нь бол Соёлын төвийн байранд ажиллаж байсан юм, тэгээд 100 жил болох гээд Соёлын байранд арга хэмжээ болох учир хоёр байгууллага байх боломжгүй болж шинэ байрандаа бид нар 2024 оны 7 дугаар сарын 24-25-ны үед нүүж орсон. Тамгын даргын өрөө ямар нэгэн дугааргүй, гаднаа Тамгын дарга ********* гэсэн хаягтай 2 давхрын зүүн талын урагш харсан хаалгатай өрөө байдаг. Уг өрөөнд модон хаалгатай бичиг хэргийн шкаф 1, шилэн нүүртэй 1 шкаф, хурлын ширээ гээд нэг цагаан ширээ, даргын ширээ гээд нэг хүрэн ширээ байдаг, бас түшлэгтэй 16 ширхэг сандал байдаг, бас нэг хөх өнгийн буйдан байдаг. Намайг байхгүй байхад л Тамгын дарга ********* өрөөндөө авч ирээд тавьчихсан байсан, ********* дарга надад "гэрээсээ авч ирсэн өөрийнх нь буйдан" гэж хэлж байсан, тухайн буйдан нь хөх саарал өнгөтэй, тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлгүй буйдан байдаг. Тухайн үед буйданг аваагүй ээ, 2024 оны 8 дугаар сард намайг тавилга авч байхад тэр буйдан байгаагүй, сүүлд нь 2024 оны 11 дүгээр сарын сүүлээр юм уу 12 дугаар сарын эхээр ********* өөрийнхөө гэрээсээ авч ирсэн. Би гоё буйдантай болчихсон байна шүү дээ гэж хэлсэн чинь ********* "гэрийн юм аа, гэрийн юм" гэж надад хэлж байсан... 100 жилийн ойн хандиваас үлдсэн мөнгөөр шинэ барилгатай болсон юм чинь тавилга болтугай авахгүй юу, төсвийн байгууллагад тавилга авах мөнгө байхгүй, нярвын чинь данс руу хийлээ гэж хандивын тайлангийн хурал дээр Үржинсүрэн хэлээд надад мөнгө шилжүүлж өгсөн юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 187 дугаар хуудас/,
Шүүгдэгч *********ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: "...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын тогтоолд дурдагдсан асуудлыг хүлээн зөвшөөрч байна. Өвөрхангай аймгийн ********* сумын Засаг даргын тамгын газарт 2,000,000 төгрөгөөр буйдан авч хохирлыг бүрэн барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 213 дугаар хуудас/,
*********ээс гаргаж өгсөн *********ийн эзэмшлийн 99266055 дугаараас ирүүлсэн гар утасны мессежээр харилцсан талаарх гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 42-45 дугаар хуудас/,
********* гар утсанд үзлэг хийж, ********* гэх фейсбүүк хаягаар хаягаар харилцсан чат мессежүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургаар бэхжүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 52-72 дугаар хуудас/,
Дамно хөрөнгийн үнэлгээний компани 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №25-383 дугаартай "... Өвөрхангай аймгийн ********* сумын Засаг даргын Тамгын газрын өмчлөлд бүртгэлтэй 8 ширхэг ширээ, 5 ширхэг төмөр шкаф, 2 ширхэг модон шүүгээ, 16 ширхэг сандлын зах зээлийн нийт үнэлгээг 11,407,600 төгрөгөөр үнэлсэн ба үүнээс ********* ХХК-иас худалдан авсан гэх цагаан өнгийн хурлын ширээ 1 ширхэг, оффис сандал 6 ширхгийн нийт үнэлгээг 1,720,000 төгрөгөөр үнэлсэн талаарх үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 83-85 дугаар хуудас/,
*********ийн *********@gmail.com цахим шууданд үзлэг хийсэн тэмдэглэл, Авлагатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар ********* албаны хэрэгцээнд ашигладаг ********* цахим шууданд 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн “********* *********” гэх гарчигтай хэрэгт хавсаргуулахаар илгээсэн ********* ХХК-ийн зарлагын баримтын хуулбарыг хүлээн авч хэрэгт хавсаргасан тухай тэмдэглэл, цахим шууданд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 93-97 дугаар хуудас/,
Хаан банк дахь *********гийн эзэмшлийн 5552055818 дугаарын дансны хуулга, түүнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 126-130, 149, 188 дугаар хуудас/,
*********ийн *********, ********* дугаарын хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 152-159 дүгээр хуудас/,
Шүүгдэгч *********ийн хувийн байдлыг тодорхойлсон Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 225 дугаар хуудас/ Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 226 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 227 дугаар хуудас/,
Шүүгдэгч *********ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 185 дугаар хуудас/ зэрэг болно.
1. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч ********* нь Эрүүгийн хуулийн тусгай ангид эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэг хянан шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан гэрч *********, Галмандах, Цэнгүүн нарын мэдүүлэг, Цэнгүүний гаргаж өгсөн гар утасны харилцан мессежид үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч нарын мэдүүлэг, Нарандэлгэрийн гар утсанд үзлэг хийж бэхжүүлсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хөрөнгийн үнэлгээний тайлан, “Гитар пүүс” комиссын дэлгүүрт үзлэг хийсэн тэмдэглэл, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч *********ийн Хаан банкны дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэж байна. Иймд шүүгдэгч *********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 21.1 дүгээр зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал, дүгнэлтийг гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас бусдад 795,500 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********гоос уг хохирлыг биет байдлаар буцаан авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, цаашид гаргуулах төлбөргүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг шүүхийн шийдвэрт тусгуулах санал, дүгнэлтийг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргаагүй. Хохирол, төлбөрийн тухайд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн бөгөөд шүүгдэгч нь хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй байна. Иймд шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *********т холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ********* нь Өвөрхангай аймгийн ********* сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан Улаанбаатар хот дахь ********* сумын нутгийн зөвлөл болон ********* сумын 100 жилийн ойг зохион байгуулах ажлын хэсгээс итгэмжлэн хариуцуулсан мөнгөн хөрөнгөөс 2024 оны 08 дугаар сарын 16-наас 25-ны өдрийн хооронд 795,500 төгрөгийг Өвөрхангай аймгийн Арвайхээр, ********* сумдын нутагт байхдаа хувийн хэрэгцээндээ зарцуулж завшсан,
Мөн ********* нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутагт байхдаа гэрч М.Нарандэлгэртэй Фейсбүүк дэх өөрийн “*********” гэх нэртэй хаягнаас 2025 оны 12 дугаар сарын 05-наас 06-ны өдрийн хооронд харилцаж, тус хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж, шан харамж амлаж гэрчид хууль бусаар нөлөөлсөн,
Мөн ********* нь Авилагатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар ********* албаны хэрэгцээнд ашигладаг ********* цахим шууданд 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “********* *********” гэх гарчигтай ********* ХХК-ийн зарлагын баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хуулбарыг хэрэгт хавсаргуулахаар илгээж, нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн үйл баримт тус тус тогтоогдож байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 21.5 дугаар зүйлийн 1, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч ********* овогт *********гийн ********* нь албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж, шан харамж амласан, Нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид гаргаж өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********гийн “...Би гэрчээр өгсөн мэдүүлэгтээ бүх зүйлийг тодорхой ярьсан... надад гомдол санал байхгүй, би шүүх хуралд суухгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 223 дугаар хуудас/, гэрч Г*********ийн “...2024 оны 7 дугаар сард Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга Цогтбаатар гэж хүн ********* суманд ирж сумын 100 жилийг тэмдэглэхтэй холбоотой сумын Соёлын төвд байрлаж байсан Засаг даргын өрөөнд ИТХ-ын дарга *********, татварын байцаагч *********, *********, *********, *********, *********, *********, ********* миний бие, *********, *********, *********, *********, *********, *********, *********, Хоролгарав, Тамгын дарга *********, Засаг дарга Түмэндэмбэрэл, Байгаль орчны мэргэжилтэн Санжидмаа, бичиг хэрэг Туул нарын бүрэлдэхүүнтэй хуралдсан. Тэр хурлаар 100 жилийн баярын наадмын төлөвлөгөө гаргасан. Наадмын талбай дээр ажиллах худалдааны гэр, майхнаас, машинаас нэг өдрийн 25,000 төгрөг байхаар 2 өдрийн 50.000 төгрөгийн хураамж авах, 6 насны хурдан морь дагах машины зөвшөөрлийг 500.000 төгрөгөөр өгөхөөр хурлаар шийдсэн. Энэ хураамжийг би хариуцаж хураахаар болсон. ...Наадам 2024 оны 07 дугаар сарын 21-нээс 22-ны өдөр болсон санагдаад байна. Наадмын өмнөх өдөр хуушуурын гэрүүд надад 50,000 төгрөгөө хураалгасан, уг нь нэхэмжлэх үүсгэж авах ёстой байсан боловч тэр үед суманд бүх үүрэн утасны сүлжээгүй болоод интернэтгүй наадмаа тэмдэглэсэн. Иймээс би хураамжийг Худалдаа хөгжлийн банкны 412072517 дугаартай ашигладаггүй дансаараа шилжүүлж авсан. Бэлнээр гэрийн хураамж аваагүй. Нийт 33 гэр ажиллахаар бүртгүүлж, зарим гэр нь 1 өдрийн мөнгө өгсөн, 2 гэр нь 100,000 төгрөгийн хураамжаа буцааж авсан. Гэрийн мөнгөнөөсөө 75,000 төгрөгийг бэлнээр нь хурааж Худалдаа эрхлэх майхан, машины хураамж нийт 755.000 төгрөг болсон. Энэ мөнгийг бэлнээр нь авсан. Ямар учраас бэлнээр авсан бэ гэхээр наймаа эрхлэх хүмүүс нь нэмэгдэж ирээд, интернэт сүлжээ байхгүй байсан учир бэлнээр мөнгийг нь авахаас өөр арга байгаагүй. Морь дагах зөвшөөрлийг 500.000 төгрөгөөр хурааж авахаар байгууллагын хурлаар шийдсэний дагуу 7 зөвшөөрлийн мөнгө Худалдаа хөгжлийн банкны 412072517 дугаартай данс руу орж ирсэн. ...Наадмын дараа манай ажлынхан бүгд ээлжийн амралтаа авсан. Миний Худалдаа хөгжлийн банкны 412072517 дугаартай дансанд зөвшөөрлийн хураамж нийт 5,000,000 төгрөг төвлөрсөн, Гэр, майхны мөнгө болох 830,000 төгрөг нь бэлнээр байсан. Би ********* дарга руу утсаар ярьж "зөвшөөрлийн мөнгийг яах вэ" гэж асуухад нярав *********гийн данс руу шилжүүл гэсэн. Энэ дагуу би зөвшөөрлийн хураамж 5,830,000 төгрөгийг *********д шилжүүлж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/, гэрч *********ын “...2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ********* сумын Засаг даргын Тамгын газрын дарга ********* гэж хүн Арвайхээр сумын 5-р багийн төв барааны зах дээр байрлах манай "Халх Тулга" дэлгүүр дээр ирээд "Улаанбаатараас нэг сандал, ширээ бэлэн төлөөд авчихсан чинь зарлагын баримтыг нь аваагүй байна, зарлагын баримт гаргаад өгөөч, санхүүгийн баримтдаа хавсаргана" гэж гуйсан. Би тэгэхээр нь зарлагын падаан дээр үнийн дүн, барааг нь бичээд тэмдгээ дараад өгсөн, би бас миний зарлагын падаан дээр юм нэмээд биччихэж магадгүй гээд доош нь зураас татаж зурсан. ********* манай аавын дүүгийн хүүхдийнх нь хүүхэдтэй сүүлд суусан гэж ярьдаг. ...Падаан бичиж л өгсөн, өөрөөр нэхэмжлэх, НӨАТ үүсгээгүй. Манай дэлгүүр энэ ширээ сандлыг зарж байгаагүй, манай дэлгүүр ийм том хурлын ширээ зардаггүй. Улаанбаатараас бэлэн мөнгөөр авсан гэж хэлж байсан, хэн гэж хүнээс хэзээ авсныг нь мэдэхгүй, би тэр ширээ сандлыг нь хараагүй. Тамгын дарга хүнд итгээд зарлагын баримтыг хийж өгсөн. Манай дэлгүүр аяга шаазан халуун тогоо, хулдаас бүрээс гэх мэт гэр ахуйн бараа зардаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/, гэрч *********ий “...Би 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр "Шинжьюку" ХХК-д орсон, энэ ширээ авсан гээд байгаа тухай сайн мэдэхгүй байна. ...2025 оны 10 дугаар сард өдрийг нь санахгүй байна, компанийн 77131133, 95958745 дугаарт дуудлага ирэхэд нь авахад эмэгтэй хүн байсан. Тэр эмэгтэй танай компаниас сандал, ширээ авсан, баримтаа авмаар байна гэсэн. Би манай компани сандал, ширээ зарсан эсэхийг мэдэхгүй байна аа гэхэд би нягтлан бодогч гээд эмэгтэйтэй ярьж байсан, баримт авахаар тохирсон байсан, би баримтаа авмаар байна гэсэн. Би яг ямар ширээ юм бэ гэхэд цагаан ширээ, сандлууд авсан гэсэн. ...ахлах инженер Нарандэлгэр /99222871/ манайх хуучин оффист байсан ширээ, сандлуудаа зарсан ба 1 цагаан ширээ, 6 ширхэг сандал зарсан, би унаанд тавьж өгсөн гэж хэлсэн. ...Энэ 7 хоногийн 1 дэх өдөр мөн залгаж зарлагын баримтаа өгөөч ээ гэсэн. Над руу мессеж явуулахдаа "1,900,000 төгрөгөөр ширээ, сандал авсан, 700,000 төгрөгийг нь танай данс руу шилжүүлсэн, үлдсэн мөнгийг нь бэлнээр өгсөн, ийм учраас зарлагын баримт бичиж өгөх хэрэгтэй байна" гэсэн. Өмнөх нягтлан бодогчийн үйлдсэн баримтыг олоогүй учраас тэр хүний хэлснээр зарлагын баримт бичиж өгсөн. Дансны хуулгыг үзэхэд 700,000 төгрөг орсноос өөрөөр бэлэн мөнгө хүлээн авсан талаарх ямар ч баримт байхгүй байгаа. Энэ 7 хоногт үйлдсэн зарлагыг баримтыг нэг хүн ирж оффис дээрээс авсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/, гэрч ********* “...********* ХХК нь 2024 оны 08 дугаар сард хуучин оффис тавилгуудыг зарах гээд зар байршуулсан. ********* гэх хүн зарын дагуу фейсбүүк чатаар холбогдоод тавилга үзэж харья гэсэн. Хурлын 1 ширхэг ширээг 500,000 төгрөгөөр, 6 ширхэг сандлын хамт бол ширээгээ 700,000 төгрөгөөр зарна гэхэд ********* гэдэг хүн 700,000 төгрөгөөр ширээ сандлыг авахаар болсон. ********* гэдэг хүн Өвөрхангай аймагт байдаг гэж хэлж байсан. ...Манай компани тавилга худалдан борлуулдаг компани биш. Оффисын тавилгаа шинэчилсэн учраас хуучин тавилгуудаа зарсан. ...Одоо байршуулсан зараа хайгаад олохгүй байна. ...Хурлын 1 ширхэг ширээ, 6 ширхэг сандлыг 700.000 төгрөгөөр зарсан. Одоогоос долоо хоногийн өмнө шиг санаж байна манай дэд захирал *********тэй Өвөрхангай аймгаас хүн холбогдоод танайхаас өнгөрсөн жил ширээ авсан, тухайн үедээ зарлагын баримт аваагүй юм байна, нөхөж авах гэсэн юм гэсэн утгатай зүйл ярьсан. Үнийн дүн хэд юм гэхэд 1 сая гаран гэж хэлсэн. Би тухайн хүнийг дэд захирал *********тэй утсаар ярьж байхад нь ойрхон байсан учраас ямар ч байсан тавилга сая төгрөгөөс даваагүй шүү гэж хэлсэн. Саяхан 2-3 хоногийн өмнө зарлагын баримт бичүүлж авсан юм шиг байна лээ. Тавилга зарсан нь үнэн юм чинь гээд хэлсэн дүнгээр нь зарлагын баримт бичээд өгсөн юм шиг байна лээ. ...********* гэх хүнээс бэлнээр мөнгө төгрөг авсан зүйл огт байхгүй. Компанийн Голомт банкны 2105157580 тоот дансанд 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ********* гэх хүн өөрийн данснаас шилжүүлсэн байсан. ********* нь гүйлгээний утга дээр өөрийн 99266055 гэсэн дугаарыг бичиж шилжүүлэг хийсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-51 дүгээр хуудас/, гэрч *********гийн 2026 оны 02 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Тамгын газрын шинэ байранд 2024 оны 7 дугаар сард гүйцэтгэл нь дуусаагүй байхад шилжиж орсон. ...Тамгын даргын өрөө ямар нэгэн дугааргүй, гаднаа Тамгын дарга ********* гэсэн хаягтай 2 давхрын зүүн талын урагш харсан хаалгатай өрөө байдаг. Уг өрөөнд модон хаалгатай бичиг хэргийн шкаф 1, шилэн нүүртэй 1 шкаф, хурлын ширээ гээд нэг цагаан ширээ, даргын ширээ гээд нэг хүрэн ширээ байдаг, бас түшлэгтэй 16 ширхэг сандал байдаг, бас нэг хөх өнгийн буйдан байдаг. Намайг байхгүй байхад л Тамгын дарга ********* өрөөндөө авч ирээд тавьчихсан байсан, ********* дарга надад "гэрээсээ авч ирсэн өөрийнх нь буйдан" гэж хэлж байсан., тухайн буйдан нь хөх саарал өнгөтэй, тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлгүй буйдан байдаг. Тухайн үед буйданг аваагүй ээ, 2024 оны 8 дугаар сард намайг тавилга авч байхад тэр буйдан байгаагүй, сүүлд нь 2024 оны 11 дүгээр сарын сүүлээр юм уу 12 дугаар сарын эхээр ********* өөрийнхөө гэрээсээ авч ирсэн. Би гоё буйдантай болчихсон байна шүү дээ гэж хэлсэн чинь ********* "гэрийн юм аа, гэрийн юм" гэж надад хэлж байсан. 100 жилийн ойн хандиваас үлдсэн мөнгөөр шинэ барилгатай болсон юм чинь тавилга болтугай авахгүй юу, төсвийн байгууллагад тавилга авах мөнгө байхгүй, нярвын чинь данс руу хийлээ гэж хандивын тайлангийн хурал дээр Үржинсүрэн хэлээд надад мөнгө шилжүүлж өгсөн юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 187 дугаар хуудас/, *********ээс гаргаж өгсөн *********ийн эзэмшлийн 99266055 дугаараас ирүүлсэн гар утасны мессежээр харилцсан талаарх гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 42-45 дугаар хуудас/, ********* гар утсанд үзлэг хийж, ********* гэх фейсбүүк хаягаар хаягаар харилцсан чат мессежүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургаар бэхжүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 52-72 дугаар хуудас/, Дамно хөрөнгийн үнэлгээний компани 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №25-383 дугаартай "... Өвөрхангай аймгийн ********* сумын Засаг даргын Тамгын газрын өмчлөлд бүртгэлтэй 8 ширхэг ширээ, 5 ширхэг төмөр шкаф, 2 ширхэг модон шүүгээ, 16 ширхэг сандлын зах зээлийн нийт үнэлгээг 11,407,600 төгрөгөөр үнэлсэн ба үүнээс ********* ХХК-иас худалдан авсан гэх цагаан өнгийн хурлын ширээ 1 ширхэг, оффис сандал 6 ширхгийн нийт үнэлгээг 1,720,000 төгрөгөөр үнэлсэн талаарх үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 83-85 дугаар хуудас/, *********ийн *********@gmail.com цахим шууданд үзлэг хийсэн тэмдэглэл, Авлагатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар ********* албаны хэрэгцээнд ашигладаг ********* цахим шууданд 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн “********* *********” гэх гарчигтай хэрэгт хавсаргуулахаар илгээсэн ********* ХХК-ийн зарлагын баримтын хуулбарыг хүлээн авч хэрэгт хавсаргасан тухай тэмдэглэл, цахим шууданд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 93-97 дугаар хуудас/, Хаан банк дахь *********гийн эзэмшлийн 5552055818 дугаарын дансны хуулга, түүнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 126-130, 149, 188 дугаар хуудас/, *********ийн *********, ********* дугаарын хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 152-159 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч ********* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, нарын мэдүүлгүүд, *********ээс гаргаж өгсөн *********ийн эзэмшлийн 99266055 дугаараас ирүүлсэн гар утасны мессежээр харилцсан талаарх гэрэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 52-72 дугаар хуудас/, М.Нарангэрэлийн гар утсанд үзлэг хийж, ********* гэх фейсбүүк хаягаар хаягаар харилцсан чат мессежнүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургаар бэхжүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 52-72 дугаар хуудас/, Дамно хөрөнгийн үнэлгээний компани 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №25-383 дугаартай "... Өвөрхангай аймгийн ********* сумын Засаг даргын Тамгын газрын өмчлөлд бүртгэлтэй 8 ширхэг ширээ, 5 ширхэг төмөр шкаф, 2 ширхэг модон шүүгээ, 16 ширхэг сандлын зах зээлийн нийт үнэлгээг 11,407,600 төгрөгөөр үнэлсэн ба үүнээс ********* ХХК-иас худалдан авсан гэх цагаан өнгийн хурлын ширээ 1 ширхэг, оффис сандал 6 ширхгийн нийт үнэлгээг 1,720,000 төгрөгөөр үнэлсэн талаарх үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 83-85 дугаар хуудас/, *********ийн *********@gmail.com цахим шууданд үзлэг хийсэн тэмдэглэл, Авлагатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар ********* албаны хэрэгцээнд ашигладаг ********* цахим шууданд 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн “********* *********” гэх гарчигтай хэрэгт хавсаргуулахаар илгээсэн ********* ХХК-ийн зарлагын баримтын хуулбарыг хүлээн авч хэрэгт хавсаргасан тухай тэмдэглэл, цахим шууданд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 93-97 дугаар хуудас/, Хаан банк дахь *********гийн эзэмшлийн 5552055818 дугаарын дансны хуулга, түүнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 126-130, 149, 188 дугаар хуудас/, *********ийн *********, ********* дугаарын хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 152-159 дүгээр хуудас/ зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.
Иймд Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч *********т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 21.5 дугаар зүйлийн 1, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг “албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид гаргаж өгсөн, гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж, шан харамж амласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас Өвөрхангай аймгийн ********* сумын Засаг даргын тамгын газарт 795,500 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч ********* нь тус хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********гийн “...надад гомдол санал байхгүй, би шүүх хуралд суухгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 223 дугаар хуудас/, шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж өгсөн хариу зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *********ийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин шүүгдэгч ********* нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, төлбөрөө бүрэн төлж барагдуулсан байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож байна. Иймд шүүгдэгч *********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 11,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах санал гаргаж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг тус бүрд оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 14,500,000 төгрөгөөр тогтоож, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу хэсэгчлэн төлүүлэх санал, дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна. Иймд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх санал, дүгнэлтийг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирол, төлбөрийн тухайд бусдад төлөх төлбөргүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд ам бүл 3, бага насны 3 болон 4 настай 2 хүүхдийн хамт амьдардаг өрх толгойлсон эх бөгөөд тогтмол эрхэлсэн ажил хөдөлмөртэй, торгох ялыг биелүүлэх боломжтой гэж үзэж байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт 10,000 нэгжээс хэтрүүлэхгүйгээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөс хэтрүүлэхгүйгээр, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөс хэтрүүлэхгүйгээр торгох ял оногдуулж, эдгээр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоож өгнө үү гэсэн саналтай байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох боломжтой. Шүүгдэгч нь бага насны 2 хүүхдээ асран хамгаалж, тэжээн тэтгэдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү гэсэн саналтай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэх”-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заажээ.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч *********т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Шүүгдэгч ********* овогт *********гийн *********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар арван нэгэн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан арван нэгэн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг тус тус нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг арван дөрвөн мянга, таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 14,500,000 /арван дөрвөн сая, таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********т оногдуулсан арван дөрвөн мянга, таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 14,500,000 /арван дөрвөн сая, таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 1 жил 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч ********* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн эд зүйл, бичгийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********* овогт *********гийн *********ийг албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид гаргаж өгсөн, гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж, шан харамж амласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч ********* овогт *********гийн *********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар арван нэгэн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан арван нэгэн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг тус тус нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг арван дөрвөн мянга, таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 14,500,000 /арван дөрвөн сая, таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********т оногдуулсан арван дөрвөн мянга, таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 14,500,000 /арван дөрвөн сая, таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 1 жил 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч ********* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн эд зүйл, бичгийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР