Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 104/ШШ2024/00279

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг би,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* тоот ******* ББСБ ХХК /РД:*******/

Хариуцагч: *******,*******, тоотод оршин суух ийн /РД:/

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг 275,440 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч  ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 275,440 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 275,440 төгрөгнаас 66,000 төгрөгийг хасч үлдэгдэл 209,440 төгрөгийг 2 хувааж, 2024 оны 5 сарын 25-ны өдөр 100,000 төгрөг, 2024 оны 6 сарын 25-ны өдөр үлдэгдэл 109,440 төгрөгөөр төлөхөөр тохиролцлоо. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үр дагаврыг ойлголоо гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.ээс зээлийн гэрээний үүрэгт 275,440 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 66,000 төгрөгийг хасч 209,440 төгрөг гаргуулах, хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага 209,440 төгрөгийг 2 хувааж 2024 оны 5 сарын 25-ны өдөр 100,000 төгрөг, 2024 оны 6 сарын 25-ны өдөр 109,440 төгрөгөөр төлөхөөр талууд харилцан тохиролцож эвлэрсэн байна.

Зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 8,914 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 4,457 төгрөгийг улсын төсвөөс, 4,457 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Зохигч, түүний төлөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 275,440 төгрөг гаргуулах иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмлэлийн шаардлагаас 66,000 төгрөгийг хасч 209,440 төгрөг гаргуулах хариуцагч Б. 209,440 төгрөгийг 2 хувааж 2024 оны 5 сарын 25-ны өдөр 100,000 төгрөг, 2024 оны 6 сарын 25-ны өдөр 209,440 төгрөгөөр төлөхөөр зохигчид харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 8,914 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 4,457 төгрөгийг улсын төсвөөс, 4,457 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                               З.ГАНЧИМЭГ