Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 104/ШШ2024/00281

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг би,

 

Нэхэмжлэгч:  *******,******* ХК-ийн төв байр *******ХК /РД:*******/

 

Хариуцагч: *******, Налайх дүүрэг,*******,*******, од оршин суух, *******ийн /РД:/

  

Зээлийн гэрээний үүрэгт 1,273,552.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *******ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...хариуцагч Б. нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ЗГ1905128320 тоот зээлийн гэрээ байгуулж, 13,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар цалин барьцаалсан зээлж авсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 2024 оны 3 сарын 28-ны байдлаар үндсэн зээл 917,628.90 төгрөг, хүү 299,896.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 56,026.94 төгрөг, нийт 1,273,552.40 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан татгалзалдаа: Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагыг улсын тэмдэгтийн хураамжийн хамт бүрэн биелүүлж, зээл хаасан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

    

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******ХК нь хариуцагч Б.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,273,552.40 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хариуцагч Б.ыг нэхэмжлэлийн шаардлага 1,273,552.40 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

 

Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

  

Нэхэмжлэгч *******ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,115.26 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамж 35,115.26 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. *******ХК-ийн нэхэмжлэлтэй Б.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,273,552.40 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч *******ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,115.26 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамж 35,115.26 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ     З.ГАНЧИМЭГ