| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 104/2024/00325/И |
| Дугаар | 104/ШШ2024/00282 |
| Огноо | 2024-05-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 104/ШШ2024/00282
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг би,
Нэхэмжлэгч: *******,*******, *******,******* байрлах ******* ББСБ ХХК /РД:*******/
Хариуцагч: *******, Налайх дүүрэг, *******,, од оршин суух, гийн /РД:/
Зээлийн гэрээний үүрэгт 266,390 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...хариуцагч Б. нь 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 68763 тоот зээлийн гэрээ байгуулж, 150,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар цахим зээлж авч 6 удаагийн нийт 125,000 төгрөгөөр зээлээ сунгаж үлдэгдэл төлбөрөө одоо хүртэл хийгээгүй байна. Иймд Б.гаас үндсэн зээл 150,000 төгрөг, хүү 95,230 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,660 төгрөг,нотариатын зардал 2,500 төгрөг нийт 266,390 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан татгалзалдаа: Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагыг улсын тэмдэгтийн хураамжийн хамт бүрэн биелүүлж, зээл хаасан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 266,390 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлага 266,390 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,642 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, 4,321 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Б. улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 4,321 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй Б.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 266,390 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,642 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, 4,321 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Б. улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 4,321 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ