Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 375

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан,

Улсын яллагч Г.Хатанцэцэг,

Шүүгдэгч Г, түүний өмгөөлөгч Д.Доржсүрэн нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гд холбогдох эрүүгийн 1705000490021 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгч: 44 настай, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Тэнүүн Огоо ХХК-д засварын инженер ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 13,303,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, Г. Шүүгдэгч Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад 2 ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г мэдүүлэхдээ: 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдөр би ажилтай байсан. Манай компанийн дотоод журамд засвар хийлгэх ёстой тээврийн хэрэгсэл заавал эцсийн буудал дээрээс засварын инженерээс зөвшөөрөл авч орох ёстой байснаас болж үл ойлголцол гарсан. Над руу утсаар яриад машины ус халаад байна гэхээр нь би үнэхээр халаад болохгүй бол хүрээд ир гэтэл 3-4 минутын дараа ороод ирсэн. Би чи баазын гадаа ирээд над руу утсаар ярих шаардлага байсан юм уу ном журмынхаа дагуу эцсийн буудал дээр байхдаа ярихгүй яасан юм бэ гэж хэлээд нөөцийн машин унаад ажлаа хий гэж хэлтэл араас доромжлоод байхаар нь буцаж очоод нэг удаа алгадсан. 2 цагийн дараа миний утас дуугараад чихний хэнгэрэг хагарсан гэж хэлсэн. Миний үйлдлээс болоод хохирогчийн биед гэмтэл учирсан. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би хохирогчтой эмнэлэг хамт явж үзүүлэх талаар хүсэлт өөрт нь гаргаж байсан. Хохиролд 200.000 төгрөг төлсөн гэв. Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох: Мөрдөн байцаалтанд хохирогч С.Анхбаярын өгсөн: “... 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 9 цаг 30 минутын үед автобустайгаа тахилтын чиглэлд явж байхад автобусны ус халаад байхаар нь инженер Г рүү утасдаад ражтераа угаалгая шүршүүлье гэж хэлээд залгахад чамайг явахаар л халдаг бусад нь зүгээр байдаг чадахгүй бол больчихооч пизда минь гэж хэлээд утсаа тасалчихсан. Тэгэхээр нь би автобустайгаа шууд бааз руу яваад ороход Г намайг чадахгүй бол боль гэхээр нь би болохгүй байгаа юмыг яахав дээ гэж хэлсэн. Тэгээд надтай маргалдаж байгаад миний чих рүү гараараа алгадсан чинь чих шуугиад явчихсан. ... тэгээд би гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд хэнгэрэг нь цоорсон байна гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/ Мөрдөн байцаалтад гэрч Б.Тогтохбаярын өгсөн: “... 2017 оны оны 7 дугаар сарын 09-ний өдөр ... 12 цагийн үед хадам Сарангэрэл над руу утсаар яриад Анхбаярын инженер нь Анхбаярыг зодоод чихний хэнгэргийг нь хагалчихсан, Анхбаяр гэмтлийн эмнэлэг рүү явж байна гэж ярьсан. ... Анхбаярын яриагаар бол унаж явсан автобусныхаа усыг халаалаа гээд янз бүрээр хэлээд чих рүү нь цохиод хэнгэргийг нь хагалчихсан гэж ярьсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/ Мөрдөн байцаалтад гэрч Г.Баасангийн өгсөн: “... 2017 оны оны 7 дугаар сарын 09-ний өдөр ... засварын инженер Г 229 дуудлага өгч байна гээд цаашаа яваад удалгүй байтал гаднаас баазын хашаанд 229 граж дугаартай Анхбаяр орж ирээд Гтэй маргалдаад эхэлсэн юм. Яг юунаас 3 болоод маргалдаад байсныг мэдэхгүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/ Мөрдөн байцаалтад гэрч С.Дашбалдангийн өгсөн: “... Тухайн өдөр баазынхаа хашаанд автобус засаж янзлаад байж байхад манай компанийн засварын инженер Г автобусны ус халсан гээд нэг хүнтэй утсаар ярьж байсан юм. Тэгээд тод удалгүй манай компаний Анхбаяр гэдэг жолооч автобустайгаа баазын хашаанд орж ирээд Г, Анхбаяр хоёр хоорондоо маргалдаад байх шиг байсан. ... Тэгээд сүүлд нь Г инженер Анхбаярыг гэмтлийн эмнэлэг дээр үзүүлээд явж байна гэнэ гэж ярьж байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн №8863 дугаартай дүгнэлтэд: 1. Анхбаярын биед зүүн чихний хэнгэргэн хальсанд цоорол тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/ - Хохирлын баримт /хх-н 6-9/ болон, Шүүгдэгч Ггийн хувийн байдалтай холбоотой: Мөрдөн байцаалтад гэрч О.Оюун-Эрдэнийн өгсөн: “... Г бид 2 2001 онд гэр бүл болсон. 2 хүүхдийн хамт амьдардаг. Зан байдлын хувьд их зөөлөн, тайван инээж хөөрөөд л явж байдаг, архи дарс хэрэглэдэггүй, хамт олонтойгоо эвсэг, хамт олны дунд нэр хүнд сайтай, ажилдаа сайн, ажлын төлөө гэсэн сэтгэлтэй, гэр бүлдээ халамжтай, сайн нөхөр, сайн эцэг байгаа ...” гэх мэдүүлэг /хх-н 18/, - Тэнүүн Огоо ХХК-ийн тодорхойлолт /хх-н 34/, - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 32/, - Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 33/, - урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 44/ - Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-н 35/, - Шагналын талаарх баримтууд /хх-н 36-42/, - Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 46-47/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно. 4 Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд: Шүүгдэгч Г нь 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнүүн Огоо” ХХК-ийн баазын хашаанд тус компанид жолооч ажилтай иргэн С.Анхбаяртай маргалдаж, улмаар түүнийг алгадаж эрүүл мэндэд нь зүүн чихний хэнгэргэн хальсанд цоорол бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь: шүүгдэгч Ггийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Над руу утсаар яриад машины ус халаад байна гэхээр нь би үнэхээр халаад болохгүй бол хүрээд ир гэтэл 3-4 минутын дараа ороод ирсэн. Би чи баазын гадаа ирээд над руу утсаар ярих шаардлага байсан юм уу ном журмынхаа дагуу эцсийн буудал дээр байхдаа ярихгүй яасан юм бэ гэж хэлээд нөөцийн машин унаад ажлаа хий гэж хэлтэл араас доромжлоод байхаар нь буцаж очоод нэг удаа алгадсан. 2 цагийн дараа миний утас дуугараад чихний хэнгэрэг хагарсан гэж хэлсэн. Миний үйлдлээс болоод хохирогчийн биед гэмтэл учирсан. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би хохирогчтой эмнэлэг хамт явж үзүүлэх талаар хүсэлт өөрт нь гаргаж байсан. Хохиролд 200.000 төгрөг төлсөн ...” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтанд хохирогч С.Анхбаярын өгсөн “...2017 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 9 цаг 30 минутын үед автобустайгаа тахилтын чиглэлд явж байхад автобусны ус халаад байхаар нь инженер Г рүү утасдаад ражтераа угаалгая шүршүүлье гэж хэлээд залгахад чамайг явахаар л халдаг бусад нь зүгээр байдаг чадахгүй бол больчихооч пизда минь гэж хэлээд утсаа тасалчихсан. Тэгэхээр нь би автобустайгаа шууд бааз руу яваад ороход Г намайг чадахгүй бол боль гэхээр нь би болохгүй байгаа юмыг яахав дээ гэж хэлсэн. Тэгээд надтай маргалдаж байгаад миний чих рүү гараараа алгадсан чинь чих шуугиад явчихсан. ... тэгээд би гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд хэнгэрэг нь цоорсон байна гэж хэлсэн ...” гэх, гэрч Г.Баасангийн өгсөн “...2017 оны оны 7 дугаар сарын 09-ний өдөр ... засварын инженер Г 229 дуудлага өгч байна гээд цаашаа яваад удалгүй байтал гаднаас баазын хашаанд 229 граж дугаартай Анхбаяр орж ирээд Гтэй маргалдаад эхэлсэн ...” гэх, гэрч С.Дашбалдангийн “... Тухайн өдөр баазынхаа хашаанд автобус засаж янзлаад байж байхад манай компанийн засварын инженер Г автобусны ус халсан гээд нэг хүнтэй утсаар ярьж байсан юм. Тэгээд тод удалгүй манай компаний Анхбаяр гэдэг жолооч автобустайгаа баазын хашаанд орж ирээд Г, Анхбаяр хоёр хоорондоо маргалдаад байх шиг байсан ....” гэх мэдүүлгүүд, Шүүхийн 5 шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн №8863 дугаартай дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна. Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх учир шүүгдэгч Гг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ. Хохирогч С.Анхбаяр нь бензиний 50,000 төгрөгийн, эм тарианы 12,000 төгрөг, ЭМЖЖ эмнэлэг үзлэг 35,000 төгрөг шүүх эмнэлгийн 3,000 төгрөг, ЭМЖЖ эмнэлгийн хагалгааны төлбөр 738,405 төгрөг, нийт 838,405 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн байгаа хэдий ч хэнгэрэг нөхүүлэх хагалгаа хийлгээгүй байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагаас 738,405 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ. Шүүгдэгч Г нь хохирогчид 200,000 төгрөгийг төлсөн байх учир түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгчид ял оногдуулахдаа хохирогчид хохиролд 200,000 төгрөг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.12, 36.13, 36.14 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Гг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Гд торгох ялыг биелүүлэх хугацааг 2 /хоёр/ сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 6

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч С.Анхбаяр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Гд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ