Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
Хэргийн индекс | 138/2022/00055/И |
Дугаар | 138/ШШ2022/00288 |
Огноо | 2022-03-23 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 138/ШШ2022/00288
Эвлэрлийн гэрээг баталгаажуулж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа би, хариуцагч *******т холбогдох “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай” ******* нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нөхөр *******той 2013 онд танилцаж хамт амьдарсан бөгөөд 2017.04.28-нд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Энэ хугацаанд бид 2 хүүхдийн эцэг, эх болсон ба том хүү ******* 2014 онд, бага охин ******* 2017 онд төрсөн. Гэр бүл болсноосоо хойш үе үе архи ууж, энэ байдал нь удаа дараа давтагдаж, 2019 онд эвлэрүүлэн зуучлалаар орж эвлэрч байсан. Одоо дахин архи ууж, хоногоор алга болж, агсан согтуу тавих нь ихсэж, хэрүүл маргаан зодоон тасрахаа больсон тул салахаар шийдсэн. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг миний асрамжид үлдээж, насанд хүртэл нь Батзоригоос тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие найзуудтай нийлж, архи дарс ууж байсан нь үнэн. Эхнэрээ зовоож байсандаа гэмшиж байна. Өөртөө дүгнэлт хийж архины эмчилгээнд орсон. Үр хүүхдээ өнчрүүлэхгүй гэж зүтгэж байна. Би ханьдаа, үр хүүхдүүддээ хайртай. Ээж маань биднийг шинэ орон сууцтай болгосон. Одоо ажил төрөл хийхээр хөөцөлдөж байна. Иймд би гэрлэлтээ цуцлуулахыг хүсэхгүй байна. Бидэнд боломж өгч, эвлэрэх хугацаа олгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 138/ШЗ2022/00258 дугаартай шүүгчийн захирамжаар гэрлэгчдэд эвлэрэх хоёр сарын хугацаа зааж, энэ хугацаанд гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авахыг тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид даалгаж, хэргийг эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлжээ.
Эвлэрүүлэн зуучлалын шатанд нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь эвлэрч, цаашид гэр бүлийн харилцаагаа хэвээр үргэлжлүүлэхээр тохиролцон, 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 138/ЭГ2022/00035 дугаартай эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигч талуудын эвлэрэл нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцэж байх тул нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 138/ЭГ2022/00035 дугаартай эвлэрлийн гэрээг баталгаажуулж, ******* нэхэмжлэлтэй, *******т холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 138/ЭГ2022/00035 дугаартай эвлэрлийн гэрээг баталгаажуулж, ******* нэхэмжлэлтэй, *******т холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195 728 төгрөгийн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 125 528 /нэг зуун хорин таван мянга таван зуун хорин найм/ төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА