| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 138/2022/00326/И |
| Дугаар | 138/ШШ2022/00312 |
| Огноо | 2022-03-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 138/ШШ2022/00312
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа би, хариуцагч *******д холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 1 284 086.58 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймаг, ******* сумын ******* дугаар баг, Мянгатын EF дэлгүүрийн 2 дугаар давхарт байрлах, ******* регистрийн дугаартай “******* ******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь “******* ******* *******” ХХК-аас 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 11/41 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 2 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай байгуулж, сар бүрийн 02-ны өдөр зээлийн төлбөрийг төлөхөөр гэрээ байгуулсан. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй хугацаа хэтрүүлж, одоогоор зээлийг огт төлөхгүй 262 хоног хугацаа хэтрээд байна. Иймд ...үндсэн зээлийн үлдэгдэл 918 420.51 төгрөг, зээлийн хүү 84 416.0******* төгрөг, нэмэгдүүлсэн хүү 281 250 төгрөг, нийт 1 284 086.58 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорнод аймаг, ******* сумын ******* дугаар баг, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ЖЕ881110*******1 регистрийн дугаартай, овогт гийн /утас / шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие “******* ******* *******” ХХК-аас зээлийн гэрээ байгуулж, 2 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сар бүрийн 02-ны өдөр зээлийн төлөлтийг төлөхөөр гэрээ байгуулсан. 2021 оны 08 сарын 15-ны өдрөөс хөдөө ажилладаг болоод хугацаа хэтрүүлсэн. Иймд “******* ******* *******” ХХК-д 1 284 086.58 төгрөгийг төлж барагдуулах болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь хариуцагч *******д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 1 284 086.58 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.5, *******4 дүгээр зүйлийн *******4.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ******* 369 төгрөгийн 50 хувь болох 1******* 684.5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 1******* 684.5 төгрөгийг төсвийн орлогоос, 1******* 684.5 төгрөгийг хариуцагч *******гээс тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4, *******5 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн “Зээлийн гэрээний үүрэгт 1 284 086.58 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.5, *******4 дүгээр зүйлийн *******4.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ******* 369 төгрөгийн 50 хувь болох 1******* 684.5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 1******* 684.5 /арван долоон мянга зургаан зуун наян дөрвөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг төсвийн орлогоос, 1******* 684.5 /арван долоон мянга зургаан зуун наян дөрвөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг хариуцагч *******гээс тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА