| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 138/2022/00327/И |
| Дугаар | 138/ШШ2022/00320 |
| Огноо | 2022-03-31 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 138/ШШ2022/00320
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа би, хариуцагч *******т холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 308 545.24 төгрөг гаргуулах тухай” “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, ******* дүүргийн дүгээр хороо, “******* *******”-ны төв байранд байрлах, ******* регистрийн дугаартай, “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь ******* *******тай 207 оны 08 дугаар сарын 6-ны өдөр ЗГ/КР/R000205555 тоот Кредит картын гэрээ байгуулж 300 000 төгрөгийн зээлийг сарын хүү /бэлэн бус/ 2.0 хувь, /бэлэн/ 3.5 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлж авсан болно. Зээлдэгч нь ЗГ/КР/R000205555 тоот Кредит картын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч 370 хоног тус зээлийн төлбөрөө төлөхгүй байсаар ..нийт 308 545.24 төгрөгийн төлбөр гарсан болно. Иймд *******аас ЗГ/КР/R000205555 Кредит картын төлбөр 308 545.24 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорнод аймаг, ******* сумын ******* дүгээр баг, 2 дугаар байрны ******* тоотод оршин суух бүртгэлтэй, ******* сумын дүгээр баг, 8-5 тоотод түр оршин суух, ЖЬ660573 регистрийн дугаартай, овогт ын /утас 8803*******0/ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* *******наас Кредит картын гэрээ хийж, ашиглаж байсан болно. Гэрээний дагуу төлбөрөө төлөөгүй учир тус *******ны нэхэмжилсэн 308 545.24 төгрөгийг төлж барагдуулна. ******* *******ны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч *******т холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 308 545.24 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60., 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ******* *******00 төгрөгийн 50 хувь болох 4 *******50 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 4 *******50 төгрөгийг төсвийн орлогоос, 4 *******50 төгрөгийг хариуцагч *******аас тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
. Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн “Зээлийн гэрээний үүрэгт 308 545.24 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60., 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ******* *******00 төгрөгийн 50 хувь болох 4 *******50 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 4 *******50 /дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг төсвийн орлогоос, 4 *******50 /дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг хариуцагч *******аас тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА