Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 376

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Чойжилсүрэн,

Улсын яллагч: Ч.Бурмаа,

Шүүгдэгч: Нөөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 201726021397 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч: 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, VIP харуул хамгаалалтын компанид гүйцэтгэх захирлаар ажилладаг, ам бүл 1, , Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 605 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийг хэрэгсэхгүй болгож байсан, , Шүүгдэгч Ннь 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мичид” зочид буудлын ресепшинээр ажиллаж байсан иргэн М.Өнөржаргал руу шалтгаангүйгээр цэвэр 2 усны устай сав шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна” гэв Хохирогч М.Өнөржаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэр үед буюу 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагийн орчим би ресепшн Сарангуатай ажлаа хүлээлцээд ширээнийхээ хажууд тонгойгоод зогсож байтал манайхаар үйлчлүүлээд өрөөгөө сунгах гэж байсан хүмүүс нэгдүгээр давхарын ресторанаас гарч ирээд нэг залуу нь ууж байсан цэвэр усны савтай усаа над руу шидэж миний хамрыг оносон. Тухайн үед миний хамарнаас их хэмжээний цус гарсан. Өөр ямар нэгэн зодоон болоогүй. ...тэр хүмүүс тухайн өдөр өрөөнөөс гарч ирээд ресторанд хоол идэж байгаад Намжилгомботой хамт явсан нэг залуу нь Сарангуагаас өрөөгөө сунгамаар байна гэж хэлэхэд Сарангуа тэд нарт өмнө шөнө та нар буудалд асуудал үүсгээд чимээ шуугиан тарьсан байна, тийм болохоор сунгах боломжгүй мөн тэд нарт төлбөр хийх мөнгө байгаагүй талаар хэлэхэд Ннь цаана нь байсан болохоор сонсоод гартаа байсан устай саваа шидсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 18/, Яллагдагч Б.Н мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2017 оны 7 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Мичид зочид буудалд найз Одгэрэлтэй хамт хоносон тэгээд өглөө нь дахин хонох гээд өрөөгөө сунгуулах гэсэн чинь мөнгө байхгүй бол гар гээд буудлын нэг ажилтан хэлэхээр нь би тэр үед архи уусан согтуу байсан болохоор согтуурхаад гартаа байсан усны савыг ресепшины зогсож байсан зүг рүү шидсэн чинь текний ард зогсож байсан нэг эмэгтэйн нүүрэнд оносон. Тэгээд би тэр эмэгтэйгээс тухайн 3 үед уучлал гуйсан. Би тэр эмэгтэйг санаатай оноё гэж бодоогүй, зүгээр шидсэн чинь оночихсон юм. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /хх-н 26/, Шинжээчийн 8354 тоотод дүгнэлтэд: “...М.Өнөржаргалын биед хамар ясны хугаралтай, хаван, шалбаралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлэгийн 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй” гэжээ. /хх-н 21/, Гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5/, “Дэлгэр хур трейд” ХХК-ийн тодорхойлолт /хх-н 11/, эмчилгээний баримт /хх-н 12/-ууд, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 13/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 28/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 29/, хорооны тодорхойлолт /хх-н 30/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 38-49/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 32/, хохирогчийн гомдол саналгүй, эвлэрсэн тул хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-н 33/ зэрэг болно. Шүүгдэгч Ннь 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мичид” зочид буудлын ресепшинээр ажиллаж байсан иргэн М.Өнөржаргал руу шалтгаангүйгээр цэвэр усны устай сав шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь: Шүүгдэгч Б.Н мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч М.Өнөржаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “...Намжилгомботой хамт явсан нэг залуу нь Сарангуагаас өрөөгөө сунгамаар байна гэж хэлэхэд Сарангуа тэд нарт өмнө шөнө нь та нар буудалд асуудал үүсгээд чимээ шуугиан тарьсан байна тийм болохоор сунгах боломжгүй мөн тэд нарт төлбөр хийх мөнгө байгаагүй талаар хэлэхэд Ннь цаана нь байсан болохоор сонсоод гартаа байсан устай саваа шидсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 18/, шинжээчийн 8354 тоотод дүгнэлт, эмчилгээний 4 баримт, хохирлын мөнгө хүлээлгэж өгсөн баримт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв. Шүүгдэгч Б.Н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч, хохирогч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. Шүүгдэгч Ннь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэргийн 32, 34, 50, 51 дүгээр талд авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /хх-н 36/, хохирогчийн хүсэлт /хх-н 33/, хохирлын мөнгө хүлээлцсэн баримт /хх-н 32/, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримт /хх-н 51/ болон шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна. Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн 5 хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Б.Намжилгомбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч Ннь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураадсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Н“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н 450 нэгжтэй тэнцэх тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Ннь шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор 6 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Намжилгомбод хувийн баталгаа гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР