Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 138/ШШ2022/00321

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа би, хариуцагч *******т холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 1 077 701.47 төгрөг гаргуулах тухай” “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймаг, ******* сумын 7 дугаар баг, Мянгатын EF дэлгүүрийн 2 дугаар давхарт байрлах, ******* регистрийн дугаартай “******* ******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь “******* ******* *******” ХХК-аас 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 2106/67 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 1 200 000 төгрөгийг 12 сарын хугацаатай байгуулж, сар бүрийн 26-ны өдөр зээлийн төлбөрийг төлөхөөр гэрээ байгуулсан. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй хугацаа хэтрүүлж, одоогоор зээлийг огт төлөхгүй 115 хоног хугацаа хэтрээд байна. Иймд ...үндсэн зээлийн үлдэгдэл 862 551.47 төгрөг, зээлийн хүү 110 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 105 150 төгрөг, нийт 1 077 701.47 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: *******тэй холбогдох төлбөр тооцоо дууссан тул нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтэй байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 077 701.47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч *******ийг нэхэмжлэлийн шаардлага 1 077 701.47 төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь хариуцагч *******т холбогдуулан гаргасан “Зээлийн гэрээний үүрэгт 1 077 701.47 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 415 төгрөгийн 50 хувь болох 15 207.5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 15 207.5 /арван таван мянга хоёр зуун долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг төсвийн орлогоос, 15 207.5 /арван таван мянга хоёр зуун долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг хариуцагч *******ээс тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  

ШҮҮГЧ                           Г.ЖАРГАЛТУЯА