| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2026/0138/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/144 |
| Огноо | 2026-04-29 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Дашням |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2026/ШЦТ/144
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжин,
улсын яллагч Д.Дашням,
хохирогч *******
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дашнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******тэд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2530006740122 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, боловсролгүй, ******* ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт *******,******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 306 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 8 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн, регистрийн дугаартай, .
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг/ яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 10 сарын 29-ний шөнийн 03 цагийн үед *******ийн нутаг Овоотын 3-5 тоотод *******тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж үснээс зулгаах, тавилга мөргүүлэх, баруун хөлийн шагай болон шилбэ хэсэг рүү өшиглөж биед нь баруун талын тахилзуур ясанд зөрөөгүй, ташуу хугарал, тархи доргилт, хуйх, хүзүү, баруун шагайнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэлэх зүйл байхгүй гэв.
Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэрэг шүүхээр шийдэгдэж байгаа учраас ээс эмнэлгийн төлбөр болох 1,255,898 төгрөгийг гаргуулахыг хүсэж байна. Өөр санал хүсэлт байхгүй гэв.
Эрүүгийн 2530006740122 дугаартай хэргээс:
- Шүүгдэгч *******ийн яллагдагчаар өгсөн: “..Тухайн үед манай эхнэр бид хоёр ий гэрт 0,5 граммын Хараа нэртэй 1 шил архи авч орсон. Тэгээд , , манай эхнэр бид нар хувааж уугаад дахиад нэг шил архи авна гэхээр нь би хамт яваад ойролцоо байх дэлгүүрээс 1 шил 0,75 граммын архи аваад гэрт нь очиж хувааж уусан. Тэгээд нь ийг агсам согтуу тавих гээд байхаар нь уухаа болиод гэрийнхээ баруун орон дээр хэвтсэн. Тэгэхэд нь гэртээ агсам согтуу тавиад рүү шаазан таваг шидсэн. Тэр үед нь би ийг хориглох гээд түлхээд, хувцаснаас нь татаад байсан. Тэгтэл нь "чамд хамаагүй" гэж хэлээд над руу дайраад, миний үснээс зулгаагаад байхаар нь би уурлаад "Чи яахаараа миний үснээс зулгаадаг юм, манай эхнэр ч хүрээгүй толгой" гэж хэлээд зөрүүлээд үснээс нь зулгаасан. Тэгээд ийг тайвшруулах гээд гэрээс тэвэрч аваад, түлхээд гэрийнх нь үүдэнд гаргасан. Тэгээд буцаад гэр рүүгээ ороод зүүн талынхаа орон дээр сууж байсан. Тэгээд манай эхнэр тухайн үед 00-д байсан болохоор би ийн гэрийнх нь гадаанаас буцаад явсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 119-р хуудас)
- Хохирогч *******ий “... нь анх архи ууж байхаас эхлээд намайг "Нөхөртэйгөө найзлуулдаггүй, хүнтэй нийлүүлдэггүй" гэх зэргээр уг хаяад байсан. Тэгээд унтлаа гэж хэлээд унтсан. Тэгтэл нь нэг үгээ байн байн давтаж хэлээд над руу үг хаяад байхаар нь би "Одоо яв" гэж хэлээд хөөхөд тухайн үед нь миний хажууд сууж байгаад миний үснээс зулгаагаад манай гэрийн зүүн хойд талын модон тавилгыг толгойгоор 1 удаа хүчтэй мөргүүлсэн. Тэр үед ийн эхнэр нь гэрээс гараад явчихсан. Тэгээд би т хандаж "Чи муу яагаад намайг зодож байгаа юм гэхэд нь гэрээс гараад явсан. Тэгтэл нь дахиж орж ирээд араас миний хоолойг боогоод үснээс зулгаагаад сэгсрээд байсан. Тэгээд миний үснээс чирээд гэрийн үүд рүү чирээд хаалганы гадна галын гишгүүр модон дээр гаргаад үснээс дахиад хүчтэй сэгсрээд байсан. Тэр үед миний толгой манараад байсан. Тэгээд би мөлхөөд буцаад гэр рүүгээ орох гэхэд нь миний хөлөөс татаад үүдний гишгүүр модон дээр тавиад баруун хөлийн шилбэ, шагай хэсэгт хэд хэдэн удаа хүчтэй дэвсэлж өшиглөсөн. Тэгээд би тухайн үед гэртээ унтаж байсан Нөхөр ийг арай гэж дуудаж сэрээсэн. Тэгээд босож ирээд т хандаж "Чи муу одоо яаж даварч байна" гэхэд нь цааш яваад өгсөн. Тухайн асуудал болохоос 2 хоногийн өмнө ийн эхнэр нь манайд ирж тэй муудсан талаараа ярьж байсан. ийн эхнэр нь намайг зодох үедээ "Чамайг алчхаад шорондоо явъя гэж хэлээд чанга хашхираад байсан. Тэгээд би маргааш нь толгой өвдөөд, баруун хөл битүү хавдаад, өвдөөд байхаар нь эмнэлэгт үзүүлээд цагдаад гомдол гаргасан. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Би гомдолтой байна..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-16-р хуудас),
Хохирогч *******ий дахин өгсөн мэдүүлэгт “...******* нь миний үснээс зулгааж гэрийн зүүн хойд талын модон тавилгыг мөргүүлчхээд нь гэрээс гараад явчихсан. Тухайн үед би гэрийнхээ зүүн хойд хэсэгт зүүн хойд зүг рүү хараад толгойгоо гараараа бариад сууж байхад нь гаднаас дахиж орж ирээд миний араас хоолойноос гараараа тэвэрч аваад намайг өргөх гээд байсан. Тэгээд би босоход миний үснээс зулгаагаад доошоо тонгойлгоод гэрийн баруун хэсгээр тойруулаад гэрийн үүд рүү чирсэн. Тэр үед нь би эсэргүүцээд гэрийнхээ хаалганы хоёр талын хатавчнаас хөлөөрөө жийгээд эсэргүүцээд байсан боловч нь миний хөлөөс тавиад өмсөж байсан хувцасны энгэрээс угзарч татаад намайг гэрийн гадна талд гаргасан. Тэгэхэд нь би гэрийн гадна талын үүдний гишгүүр модон дээр хөл хэсгээрээ суусан. Тэгээд би гэр рүүгээ буцаж орох гээд цээжээрээ ухрахад нь миний баруун хөлөөс татаад хатуу ултай хромон гутлаар миний баруун хөлийн шагайны гадна талд болон шагайны гадна дээд хэсэгт хоёр удаа өшиглөөд, шилбэний дээд хэсэгт 1 удаа хүчтэй дэвсэлж өшиглөчхөөд явсан. Тэрнээс болоод тухайн үедээ баруун хөлийн шилбэ шагай хэсэгт битүү хавдчихсан байсан. Тэгээд маргааш өглөө нь эмнэлэгт үзүүлээд хөлөө хугарсныг мэдсэн. Тухайн фото зургуудын эхнийх зураг буюу эрүү хэсэгт хөхөрсөн зураг нь болохоор намайг толгойгоор минь гэрийн зүүн хойд талын модон тавилгыг мөргүүлчхээд гэрээс гарч яваад буцаж орж ирэхдээ миний араас хоолой боогоор дээш өргөх үед миний зүүн талын эрүүний доод хэсэгт хөхөрсөн. Харин дараагийнх нь зураг болох гарын шуу хэсэгт хөхөрсөн зураг нь нь үргэлжлүүлээд гараараа толгой руу цохих үед нь би баруун гараараа толгойгоо хамгаалах үед ийн цохилт нь миний баруун гарын шуу хэсэгт оносон Тэрнээс болж миний баруун гарын шуу хөхөрсөн. Харин дараагийнх нь бугалга хөхөрсөн зураг нь намайг гэрээс чирч гарах үед би гарахгүй гэж эсэргүүцэх үедээ хаалганыхаа хатавч модонд зүүн гарынхаа бугалгыг нидэрчихсэн юм. Тэрнээс болоод миний зүүн гарын бугалга хэсэгт хөхөрсөн Тухайн зургуудын зарим нь давтагдаж орсон байна. Харин дараагийнх нь баруун хөл шохойдож боосон зураг нь миний баруун хөл рүү өшиглөснөөс болж үүссэн. Тэрнээс болоод эмнэлэгт очоод шохойдуулж боолгосон. Тухайн үед би өөрийнхөө ойлголтоор ярьсан. Ер нь бол цагдаад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Ер нь манайд ширээ байдаггүй. Манайх гэрийнхээ зүүн хойд хэсэгт байрлуулсан хоёр хаалганы шар өнгийн модон тавилгыг ширээний зориулалтаар ашигладаг. Би тэр тавилгыг ширээ гэж хэлээд сурчихсан юм намайг үсдээд тэр модон тавилгыг толгой хэсгээр нэг удаа хүчтэй мөргүүлсэн. Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Надад өөрт учирсан хохирол хор уршигтай холбоотой гаргаж өгөх баримт байхгүй. Би гомдолтой байна. Надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх дахин мэдүүлэг (хавтаст хэргийн 23-25-р хуудас),
Гэрч Р.гийн “...Тухайн үед гэртээ байхгүй байсан. Тэгж байтал гаднаас орж ирсэн. Тэгээд , , нөхөр бид дөрөв тухайн архийг хувааж ууцгаасан. Тэгээд ууж байсан архи дуусах дөхөж байхад манай нөхөр тэй хамт дэлгүүр рүү яваад дахиад нэг шил Хараа нэртэй 0,75 граммын архи авч ирсэн. Тэгээд бид нар хоорондоо ярилцаж суугаад тухайн архийг ууж дуусгасан. Харин "би өглөө ажилтай" гэж хэлээд унтах гээд буруу хараад орон дээрээ хэвтсэн. Тэгэхэд нь бид нарт хандаж "Наадах муу чинь бид нарын яриаг чагнаад хэвтэж байгаа, энэ муугийн унтах гэж юу байдаг юм" гэж хэлээд архи тойруулж байхдаа гартаа барьж байсан архиа шилээр нь уугаад байсан. Тэгэхээр нь нөхөр бид хоёр боль гэж хэлээд хориглоход нь өөрийн нөхөр рүү "Энэ муу цаашаа хараад бид нарын үгийг сонсоод хэвтэж байгаа бие дээ" гэж хэлээд дайрч давшлаад архи хундагалж байсан шаазан аяга, хажуудаа байсан сандал зэргийг рүү шидсэн. Тэр аяга, сандал хоёр нь ийг оносон эсэхийг хараагүй. Тэгээд нь ийн ар нуруу руу нь гараараа цохихоор нь хориглох гээд хоёр гарынх нь шуу хэсгээс бариад автал нь "Чи муу ч гэсэн ер нь иймэрхүү байгаа" гэж хэлээд ийн толгой руу нь гараараа 2 удаа цохиод, үснээс нь зулгаагаад, цээж рүү нь 1 удаа өшиглөж байсан. Тэгээд ийг гайгүй болохоор нь би бие засахаар гадагш гарчхаад буцаад ороод ирэхэд ийг газарт унагаачихсан дээрээс нь дарчихсан, хоёр биеэ үсэдсэн байдалтай байж байсан. Тэгээд ээс асуухад "Наадах чинь зүгээр байхгүй, юу ч хамаагүй өшиглөөд байна" гэж хэлсэн. Тэр үед гэрийнх нь үүдэнд аргалын нь сав хажуу тийшээ хараад уначихсан байсан. Тэгээд нь чанга хашхичаад байсан. Тэгээд би ийг дагуулаад явах гэхэд нь араас гүйж гарах гэж байгаад гэрийнхээ босгыг даваад унаж байгаа харагдсан Тэгэхээр нь би ийг буцаагаад гэр руу нь оруулсан. Тэгэхэд зүгээр гэртээ зүүн орон дээрээ суугаад үлдсэн. Тэгээд нь ийг цохиод байхаар нь зөрүүлээд ий бугалга руу нь 2 удаа цохисон. Мөн намайг гаднаас орж ирэхэд , хоёр бие биеэ үсдэж байсан..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-35-р хуудас),... ” гэх мэдүүлэг,
Гэрч С.ийн “...Тэгээд хоол идэх зууртаа авч ирсэн архийг нь манай эхнэр , , бид нар хувааж ууцгаасан. Тэгээд би дэлгүүр рүү яваад нэг шил 0.75 граммын архи авч ирээд жаахан уужгааж байгаад би ядраад гэрийнхээ баруун талын орон дээр хүүхэдтэйгээ унтсан. Тэгээд нэг сэрэхэд манай эхнэр нь гэрийнхээ гадна талд үүдний гишгүүр модон дээр хэвтэж байсан. Тухайн үед нь "Билгээ намайг зодсон" гэж хэлж байсан. Тэгээд "хөл өвдөөд байна" гэхээр нь би эхнэрээ өргөөд гэр рүү оруулсан. Тэгэхэд ий хажууд зогсож байсан. Тэгээд би ийг "яв пизда минь" гэж хэлэхэд цааш яваад өгсөн. Тэгээд эхнэр бид хоёр унтаж амарсан. Тэгээд маргааш өглөө нь намайг ажил дээрээ очоод байж байхад эхнэр "Миний хөл болохгүй байна" гэж хэлээд эмнэлэгт үзүүлээд хэвтсэн. Би тэр үед өдөр хийсэн ажилдаа ядраад баруун орон дээрээ унтаж байсан. Тухайн үед би унтаж байсан болохоор болсон асуудлыг мэдээгүй. Тухайн үед манай эхнэр над руу юм шидсэн асуудал болоогүй байх гэж бодож байна. Яагаад гэвэл би унтаж байсан болохоор над руу юм шидсэн бол би сэрэх байсан гэж бодож байна. Намайг сэрүүн, хамт архи уугаад сууж байхад манай эхнэр *******, хоёр хоорондоо ам зөрж маргалдаж байсан. Тэгэхдээ айхтар сүртэй хоорондоо маргалдаж муудалцаагүй байсан. Тухайн үед би унтаж байсан болохоор юу болсон талаар мэдээгүй. Тэр орой эхнэр нь өөрийгөө т зодуулсан гэж хэлж байсан. Харин маргааш нь хөл болохгүй байна гээд эмнэлэгт үзүүлсэн..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38- 40-р хуудас).
Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д. Ганбаярын 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн СҮХ0725/464 дугаартай "...1.*******ий биед баруун талын тахилзуур ясанд зөрөөгүй, ташуу хугарал, тархи доргилт, хуйх, хүзүү, баруун хацар, баруун шагайнд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо..." гэх дүгнэлт (хавтаст хэргийн 52-91-р хуудас),
Шинжээч эмч Д.Ганбаярын "... *******ий биед учирсан баруун талын тахилзуур ясанд зөрөөгүй, ташуу хугарал гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр унах, цохигдох, өшиглөх, дэвсэх зэрэг аль ч үйлдэлд үүсэх боломжтой Б. ий биед учирсан тархи доргилт гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үснээс зулгааж, сэгсрэх, цохигдох аль ч үйлдэлд үүсэх боломжтой. Б. ий биед учирсан гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 97-98-р хуудас),
Шинжээч эмч Д. Ганбаярын "... Б. ий биед учирсан баруун талын тахилзуур ясанд зөрөөгүй, ташуу хугарал гэмтэл нь дангаараа хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна. Б. ий биед учирсан тархи доргилт, хуйх, хүзүү, баруун шагайнд гэмтлүүд нь дангаараа хохирлын хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дахин мэдүүлэг (хавтаст хэргийн 102-р хуудас)
Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл (хавтаст хэргийн 30-р хуудас),
Эрүүл мэндийн бүртгэлийн маягт (хавтаст хэргийн 52-р хуудас),
Яаралтай тусламжийн хуудас (хавтаст хэргийн 53-54-р хуудас),
Эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас (хавтаст хэргийн 55-57-р хуудас),
Үйлчлүүлэгчийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх бичиг (хавтаст хэргийн 58-59-р хуудас),
Гэмтлийн эмчийн үзлэгийн тэмдэглэл (хавтаст хэргийн 60-62-р хуудас),
Шинжилгээний хариу (хавтаст хэргийн 63-71-р хуудас),
Шээлгүүртэй үйлчлүүлэгчид эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар илрүүлэх хуудас (хавтаст хэргийн 72-р хуудас),
Судасны гуурстай үйлчлүлэгчид эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар илрүүлэх хуудас (хавтаст хэргийн 73-р хуудас),
Унах эрсдэлийн үнэлгээ (хавтаст хэргийн 74-р хуудас),
Эрчимт эмчилгээний хяналтын хуудас, фото хуудас (хавтаст хэргийн 75-88-р хуудас),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 129-р хуудас),
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/306 дугаар шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 130-134-р хуудас),
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2026 оны 4 сарын 03-ны өдрийн 02/499 дугаар албан бичиг (хавтаст хэргийн 130-134-р хуудас),
Иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, зөрчлийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 138-145-р хуудас) зэрэг баримтууд болно.
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 10 сарын 29-ний шөнийн 03 цагийн үед *******ийн нутаг Овоотын 3-5 тоотод *******тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж үснээс зулгаах, тавилга мөргүүлэх, баруун хөлийн шагай болон шилбэ хэсэг рүү өшиглөж биед нь баруун талын тахилзуур ясанд зөрөөгүй, ташуу хугарал, тархи доргилт, хуйх, хүзүү, баруун шагайнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
- Хохирогч *******ий “... нь анх архи ууж байхаас эхлээд намайг "Нөхөртэйгөө найзлуулдаггүй, хүнтэй нийлүүлдэггүй" гэх зэргээр уг хаяад байсан. Тэгээд унтлаа гэж хэлээд унтсан. Тэгтэл нь нэг угаа байн байн давтаж хэлээд над руу уг хаяад байхаар нь би "Одоо яв" гэж хэлээд хөөхөд тухайн үед нь миний хажууд сууж байгаад миний үснээс зулгаагаад манай гэрийн зүүн хойд талын модон тавилгыг толгойгоор 1 удаа хүчтэй мөргүүлсэн. Тэр үед ийн эхнэр нь гэрээс гараад явчихсан. Тэгээд би т хандаж "Чи муу яагаад намайг зодож байгаа юм гэхэд нь гэрээс гараад явсан. Тэгтэл нь дахиж орж ирээд араас миний хоолойг боогоод үснээс зулгаагаад сэгсрээд байсан. Тэгээд миний үснээс чирээд гэрийн үүд рүү чирээд хаалганы гадна галын гишгүүр модон дээр гаргаад үснээс дахиад хүчтэй сэгсрээд байсан. Тэр үед миний толгой манараад байсан. Тэгээд би мөлхөөд буцаад гэр рүүгээ орох гэхэд нь миний хөлөөс татаад үүдний гишгүүр модон дээр тавиад баруун хөлийн шилбэ, шагай хэсэгт хэд хэдэн удаа хүчтэй дэвсэлж өшиглөсөн. Тэгээд би тухайн үед гэртээ унтаж байсан Нөхөр ийг арай гэж дуудаж сэрээсэн. Тэгээд босож ирээд т хандаж "Чи муу одоо яаж даварч байна" гэхэд нь цааш яваад өгсөн. Тухайн асуудал болохоос 2 хоногийн өмнө ийн эхнэр нь манайд ирж тэй муудсан талаараа ярьж байсан. ийн эхнэр нь намайг зодох үедээ "Чамайг алчхаад шорондоо явъя гэж хэлээд чанга хашхираад байсан. Тэгээд би маргааш нь толгой өвдөөд, баруун хөл битүү хавдаад, өвдөөд байхаар нь эмнэлэгт үзүүлээд цагдаад гомдол гаргасан. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Би гомдолтой байна..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-16-р хуудас),
Хохирогч *******ий дахин өгсөн мэдүүлэгт “...******* нь миний үснээс зулгааж гэрийн зүүн хойд талын модон тавилгыг мөргүүлчхээд нь гэрээс гараад явчихсан. Тухайн үед би гэрийнхээ зүүн хойд хэсэгт зүүн хойд зүг рүү хараад толгойгоо гараараа бариад сууж байхад нь гаднаас дахиж орж ирээд миний араас хоолойноос гараараа тэвэрч аваад намайг өргөх гээд байсан. Тэгээд би босоход миний үснээс зулгаагаад доошоо тонгойлгоод гэрийн баруун хэсгээр тойруулаад гэрийн үүд рүү чирсэн. Тэр үед нь би эсэргүүцээд гэрийнхээ хаалганы хоёр талын хатавчнаас хөлөөрөө жийгээд эсэргүүцээд байсан боловч нь миний хөлөөс тавиад өмсөж байсан хувцасны энгэрээс угзарч татаад намайг гэрийн гадна талд гаргасан. Тэгэхэд нь би гэрийн гадна талын үүдний гишгүүр модон дээр хөл хэсгээрээ суусан. Тэгээд би гэр рүүгээ буцаж орох гээд цээжээрээ ухрахад нь миний баруун хөлөөс татаад хатуу ултай хромон гутлаар миний баруун хөлийн шагайны гадна талд болон шагайны гадна дээд хэсэгт хоёр удаа өшиглөөд, шилбэний дээд хэсэгт 1 удаа хүчтэй дэвсэлж өшиглөчхөөд явсан. Тэрнээс болоод тухайн үедээ баруун хөлийн шилбэ шагай хэсэгт битүү хавдчихсан байсан. Тэгээд маргааш өглөө нь эмнэлэгт үзүүлээд хөлөө хугарсныг мэдсэн. Тухайн фото зургуудын эхнийх зураг буюу эрүү хэсэгт хөхөрсөн зураг нь болохоор намайг толгойгоор минь гэрийн зүүн хойд талын модон тавилгыг мөргүүлчхээд гэрээс гарч яваад буцаж орж ирэхдээ миний араас хоолой боогоор дээш өргөх үед миний зүүн талын эрүүний доод хэсэгт хөхөрсөн. Харин дараагийнх нь зураг болох гарын шуу хэсэгт хөхөрсөн зураг нь нь үргэлжлүүлээд гараараа толгой руу цохих үед нь би баруун гараараа толгойгоо хамгаалах үед ийн цохилт нь миний баруун гарын шуу хэсэгт оносон Тэрнээс болж миний баруун гарын шуу хөхөрсөн. Харин дараагийнх нь бугалга хөхөрсөн зураг нь намайг гэрээс чирч гарах үед би гарахгүй гэж эсэргүүцэх үедээ хаалганыхаа хатавч модонд зүүн гарынхаа бугалгыг нидэрчихсэн юм. Тэрнээс болоод миний зүүн гарын бугалга хэсэгт хөхөрсөн Тухайн зургуудын зарим нь давтагдаж орсон байна. Харин дараагийнх нь баруун хөл шохойдож боосон зураг нь миний баруун хөл рүү өшиглөснөөс болж үүссэн. Тэрнээс болоод эмнэлэгт очоод шохойдуулж боолгосон. Тухайн үед би өөрийнхөө ойлголтоор ярьсан. Ер нь бол цагдаад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Ер нь манайд ширээ байдаггүй. Манайх гэрийнхээ зүүн хойд хэсэгт байрлуулсан хоёр хаалганы шар өнгийн модон тавилгыг ширээний зориулалтаар ашигладаг. Би тэр тавилгыг ширээ гэж хэлээд сурчихсан юм намайг үсдээд тэр модон тавилгыг толгой хэсгээр нэг удаа хүчтэй мөргүүлсэн. Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Надад өөрт учирсан хохирол хор уршигтай холбоотой гаргаж өгөх баримт байхгүй. Би гомдолтой байна. Надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх дахин мэдүүлэг (хавтаст хэргийн 23-25-р хуудас),
Гэрч Р.гийн “...Тухайн үед гэртээ байхгүй байсан. Тэгж байтал гаднаас орж ирсэн. Тэгээд , , нөхөр бид дөрөв тухайн архийг хувааж ууцгаасан. Тэгээд ууж байсан архи дуусах дөхөж байхад манай нөхөр тэй хамт дэлгүүр рүү яваад дахиад нэг шил Хараа нэртэй 0,75 граммын архи авч ирсэн. Тэгээд бид нар хоорондоо ярилцаж суугаад тухайн архийг ууж дуусгасан. Харин "би өглөө ажилтай" гэж хэлээд унтах гээд буруу хараад орон дээрээ хэвтсэн. Тэгэхэд нь бид нарт хандаж "Наадах муу чинь бид нарын яриаг чагнаад хэвтэж байгаа, энэ муугийн унтах гэж юу байдаг юм" гэж хэлээд архи тойруулж байхдаа гартаа барьж байсан архиа шилээр нь уугаад байсан. Тэгэхээр нь нөхөр бид хоёр боль гэж хэлээд хориглоход нь өөрийн нөхөр рүү "Энэ муу цаашаа хараад бид нарын үгийг сонсоод хэвтэж байгаа бие дээ" гэж хэлээд дайрч давшлаад архи хундагалж байсан шаазан аяга, хажуудаа байсан сандал зэргийг рүү шидсэн. Тэр аяга, сандал хоёр нь ийг оносон эсэхийг хараагүй. Тэгээд нь ийн ар нуруу руу нь гараараа цохихоор нь хориглох гээд хоёр гарынх нь шуу хэсгээс бариад автал нь "Чи муу ч гэсэн ер нь иймэрхүү байгаа" гэж хэлээд ийн толгой руу нь гараараа 2 удаа цохиод, үснээс нь зулгаагаад, цээж рүү нь 1 удаа өшиглөж байсан. Тэгээд ийг гайгүй болохоор нь би бие засахаар гадагш гарчхаад буцаад ороод ирэхэд ийг газарт унагаачихсан дээрээс нь дарчихсан, хоёр биеэ үсэдсэн байдалтай байж байсан. Тэгээд ээс асуухад "Наадах чинь зүгээр байхгүй, юу ч хамаагүй өшиглөөд байна" гэж хэлсэн. Тэр үед гэрийнх нь үүдэнд аргалын нь сав хажуу тийшээ хараад уначихсан байсан. Тэгээд нь чанга хашхичаад байсан. Тэгээд би ийг дагуулаад явах гэхэд нь араас гүйж гарах гэж байгаад гэрийнхээ босгыг даваад унаж байгаа харагдсан Тэгэхээр нь би ийг буцаагаад гэр руу нь оруулсан. Тэгэхэд зүгээр гэртээ зүүн орон дээрээ суугаад үлдсэн. Тэгээд нь ийг цохиод байхаар нь зөрүүлээд ий бугалга руу нь 2 удаа цохисон. Мөн намайг гаднаас орж ирэхэд , хоёр бие биеэ үсдэж байсан..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-35-р хуудас),... ” гэх мэдүүлэг,
Гэрч С.ийн “...Тэгээд хоол идэх зууртаа авч ирсэн архийг нь манай эхнэр , , бид нар хувааж ууцгаасан. Тэгээд би дэлгүүр рүү яваад нэг шил 0.75 граммын архи авч ирээд жаахан уужгааж байгаад би ядраад гэрийнхээ баруун талын орон дээр хүүхэдтэйгээ унтсан. Тэгээд нэг сэрэхэд манай эхнэр нь гэрийнхээ гадна талд үүдний гишгүүр модон дээр хэвтэж байсан. Тухайн үед нь "Билгээ намайг зодсон" гэж хэлж байсан. Тэгээд "хөл өвдөөд байна" гэхээр нь би эхнэрээ өргөөд гэр рүү оруулсан. Тэгэхэд ий хажууд зогсож байсан. Тэгээд би ийг "яв пизда минь" гэж хэлэхэд цааш яваад өгсөн. Тэгээд эхнэр бид хоёр унтаж амарсан. Тэгээд маргааш өглөө нь намайг ажил дээрээ очоод байж байхад эхнэр "Миний хөл болохгүй байна" гэж хэлээд эмнэлэгт үзүүлээд хэвтсэн. Би тэр үед өдөр хийсэн ажилдаа ядраад баруун орон дээрээ унтаж байсан. Тухайн үед би унтаж байсан болохоор болсон асуудлыг мэдээгүй. Тухайн үед манай эхнэр над руу юм шидсэн асуудал болоогүй байх гэж бодож байна. Яагаад гэвэл би унтаж байсан болохоор над руу юм шидсэн бол би сэрэх байсан гэж бодож байна. Намайг сэрүүн, хамт архи уугаад сууж байхад манай эхнэр *******, хоёр хоорондоо ам зөрж маргалдаж байсан. Тэгэхдээ айхтар сүртэй хоорондоо маргалдаж муудалцаагүй байсан. Тухайн үед би унтаж байсан болохоор юу болсон талаар мэдээгүй. Тэр орой эхнэр нь өөрийгөө т зодуулсан гэж хэлж байсан. Харин маргааш нь хөл болохгүй байна гээд эмнэлэгт үзүүлсэн..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38- 40-р хуудас).
Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д. Ганбаярын 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн СҮХ0725/464 дугаартай "...1.*******ий биед баруун талын тахилзуур ясанд зөрөөгүй, ташуу хугарал, тархи доргилт, хуйх, хүзүү, баруун хацар, баруун шагайнд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо..." гэх дүгнэлт (хавтаст хэргийн 52-91-р хуудас),
Шинжээч эмч Д.Ганбаярын "... *******ий биед учирсан баруун талын тахилзуур ясанд зөрөөгүй, ташуу хугарал гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр унах, цохигдох, өшиглөх, дэвсэх зэрэг аль ч үйлдэлд үүсэх боломжтой Б. ий биед учирсан тархи доргилт гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үснээс зулгааж, сэгсрэх, цохигдох аль ч үйлдэлд үүсэх боломжтой. Б. ий биед учирсан гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 97-98-р хуудас),
Шинжээч эмч Д. Ганбаярын "... Б. ий биед учирсан баруун талын тахилзуур ясанд зөрөөгүй, ташуу хугарал гэмтэл нь дангаараа хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна. Б. ий биед учирсан тархи доргилт, хуйх, хүзүү, баруун шагайнд гэмтлүүд нь дангаараа хохирлын хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дахин мэдүүлэг (хавтаст хэргийн 102-р хуудас)
Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл (хавтаст хэргийн 30-р хуудас),
Эрүүл мэндийн бүртгэлийн маягт (хавтаст хэргийн 52-р хуудас),
Яаралтай тусламжийн хуудас (хавтаст хэргийн 53-54-р хуудас),
Эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас (хавтаст хэргийн 55-57-р хуудас),
Үйлчлүүлэгчийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх бичиг (хавтаст хэргийн 58-59-р хуудас),
Гэмтлийн эмчийн үзлэгийн тэмдэглэл (хавтаст хэргийн 60-62-р хуудас),
Шинжилгээний хариу (хавтаст хэргийн 63-71-р хуудас),
Шээлгүүртэй үйлчлүүлэгчид эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар илрүүлэх хуудас (хавтаст хэргийн 72-р хуудас),
Судасны гуурстай үйлчлүүлэгчид эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар илрүүлэх хуудас (хавтаст хэргийн 73-р хуудас),
Унах эрсдэлийн үнэлгээ (хавтаст хэргийн 74-р хуудас),
Эрчимт эмчилгээний хяналтын хуудас, фото хуудас (хавтаст хэргийн 75-88-р хуудас) зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж шүүх үзсэн болно.
Энэ хэрэгт мөрдөгчөөс хохирогч *******д учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтад нийцсэн байна.
Хохирогч *******ий эрүүл мэндэд учирсан хохирлын талаар гарсан Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д. Ганбаярын 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн СҮХ0725/464 дугаартай "...1.*******ий биед баруун талын тахилзуур ясанд зөрөөгүй, ташуу хугарал, тархи доргилт, хуйх, хүзүү, баруун хацар, баруун шагайнд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо..." гэх дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.
Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.Гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.3.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан; 2.3.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч *******ий биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан шинжээрээ хүндэвтэр гэмтэлд хамаарч байгааг дурдъя.
1.2. Талуудын гаргасан дүгнэлт
4. Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Сүхбаатар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Дашням би Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн *******т холбогдох 2530006740122 дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байна.
Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 10 сарын 29-ний шөнийн 03 цагийн үед *******ийн нутаг Овоотын 3-5 тоотод *******тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж үснээс зулгаах, тавилга мөргүүлэх, баруун хөлийн шагай болон шилбэ хэсэг рүү өшиглөж биед нь баруун талын тахилзуур ясанд зөрөөгүй, ташуу хугарал, тархи доргилт, хуйх, хүзүү, баруун шагайнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч *******ий биед хүндэвтэр хохирол учирсан бөгөөд тэрээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд баримтаар 1,255,898 төгрөгийн зардал гарсан тул түүнийг шүүгдэгч *******ээс гаргуулж, хохирогч *******д олгох саналтай байна. Хохирогч ******* нь өөрийн биед учирсан дээрх гэмтлийг үзүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 219,082 төгрөгийн зардал гарсныг шүүгдэгч *******ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулах саналыг гаргаж байна...” гэх дүгнэлтийг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаагаас “...******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдсон. Гэм буруугийн хувьд маргах зүйлгүй. Хохирогчийн эмчилгээний зардал болох 1,255,898 төгрөгийг шүүх үнэлж шүүгдэгчээс гаргуулахаар тогтоовол үүнийг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа. Мөн Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 219,082 төгрөгийг төлнө. Өөр тусгайлан гаргах санал байхгүй” гэх дүгнэлтүүдийг гаргав.
Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
1.3. Хууль зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байдаг.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж үснээс зулгаах, тавилга мөргүүлэх, баруун хөлийн шагай болон шилбэ хэсэг рүү өшиглөж биед нь баруун талын тахилзуур ясанд зөрөөгүй, ташуу хугарал, тархи доргилт, хуйх, хүзүү, баруун шагайнд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулжээ.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч *******ийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
2.3 Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч *******ий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч нь эмчилгээний болон бусад зардалд 1,255,898 төгрөгийн баримтыг шүүхэд ирүүлж, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэжээ.
Монгол Улсын иргэн нь Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.
Шүүгдэгч *******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******ий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч, эмчилгээтэй холбоотой шууд зардлууд гарсан нь хэргийн баримтаар нотлогдсон байх тул хэрэгт цугларсан иргэний нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтуудыг үндэслэн холбогдох зардлыг шүүгдэгчээс гаргуулах нь хуульд нийцнэ.
Шүүгдэгч ******* нь эмчилгээний зардал 1,255,898 төгрөгийг төлөөгүй байх тул эмчилгээний зардалд 1,255,898 төгрөгийг гаргуулж, хохирогч *******д олгохоор шийдвэрлэлээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.
2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэний нэхэмжлэгчээр Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг тогтоожээ.
Хохирогч ******* дээрх гэмтлийн улмаас тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт яаралтай тусламжийн болон эмнэлгийн үйлчилгээ авсан, уг зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 219,082 төгрөгийг зарцуулсан болох нь ЭМДЕГ-ын цахим системийн баримт / хх-ийн 30-р хуудас/ зэргээр нотлогдох тул шүүгдэгч *******ээс 219,082 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын гаргасан санал,
Улсын яллагчаас “...Шүүхээс шүүгдэгч *******ийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас хөндөгдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхээс гадна гэмт хэрэг үйлдсэн хүнийг дахин нийгэмшүүлэхэд оршдог. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Мөн Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 306 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 8 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж эдлүүлсэн шийдвэрийг хэвээр үлдээж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дээрх хоёр ялыг тус тусад нь эдлүүлэх саналтай байна.
Шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалтын шатанд цагдан хоригдоогүй ба түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардалгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх дүгнэлтийг гаргаж байна” гэх дүгнэлтийг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа “...Шүүхээс шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох шийдвэрийг гаргасан. ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн. Хохирогчийн эмчилгээний зардал болох 1,255,898 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 219,082 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн. Түүний хувийн байдлын хувьд гэр бүлийн хамт ******* ажилтнаар ажилладаг, одоо ч ажиллаж байгаа. Улсын яллагчийн гаргаж байгаа дээрх хоёр төрлийн ялыг тус тусад нь эдлүүлэх саналыг хүлээн зөвшөөрч байна. *******ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа, ар гэрийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон 1,200,000 төгрөгөөр торгох ялын саналыг багасгахыг хүсэж байна” гэх дүгнэлтийг гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүхээс шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал зэрэг нь баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******тэд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, үйлдсэн хэргийн шинж, урьд энэ гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож байсан хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ийг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж хуульчилжээ.
Иймд *******ийг Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/306 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жил 8 (найман) сарын хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жил (зургаа) сарын хугацаагаар тэнссэн бөгөөд тэрээр энэ хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан санаатай гэмт хэргийг дахин үйлдэж гэм буруутайд тооцогдсон тул дээрх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож түүнд ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг баримтлан Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/306 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жил 8 (найман) сарын хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жил (зургаа) сарын хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож, *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2,800,000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно”,
2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно:2.2.нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг;2.3.зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг; гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.
2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус зохицуулжээ.
Иймд шүүгдэгч *******т энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ялд,
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/306 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жил 8 (найман) сарын хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жил (зургаа) сарын хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2,800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ял тогтоолоо.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт 12 тохирсон байна”. гэж заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй. Шүүхийн шатанд шүүгдэгч *******тэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт журамлан шүүгдэгч *******ийн Сүхбаатар аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/306 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2,800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс хохирогчийн эмчилгээний зардалд 1,255,898 (нэг сая, хоёр зуун тавин таван мянга, найман зуун ерэн найман) төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгосугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс хохирогч *******ий эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсний төлбөр 219,082 төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй.
7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР