Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2026/ШЦТ/152

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

улсын яллагчаар хяналтын прокурор Х.Ууганбат,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******т холбогдох 2630001110169 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *******,******* ажилтай, ам бүл 2, дүүгийн хамт Сүхбаатар аймгийн ******* сумын 9 дүгээр баг,******* тоотод оршин суух хаягтай, урьд өмнө нь Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шатны шүүхийн 2019 оны 7 сарын 29-ний өдрийн 674 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар *******,

*******

 

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг/ яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах *******,*******, дэд ахлагч ******* нь 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 16 цагийн орчимд хугацаат цэргийн алба хаагч, ******* цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж, дарга, захирагч  нь захирагдагчдаа хүч хэрэглэж зодсон,

2025 оны 11 сарын 01-ний өдрийн 16 цагийн орчимд хугацаат цэргийн алба хаагч т хандаж “намайг пизда гэж хэллээ” гэж хэлэн үл ялих зүйлээр шалтаглан, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн төмөр алх шидэж эрүүл мэндэд нь халдаж баруун өвдөгний /ар/, /өвөр/, чагтан холбоосны суналт, дотор жийргэвчийн их бие арын эвэрт хэсэгчилсэн урагдал, өвдөгний үеийн цусан хураа бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1. Шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах *******,*******, дэд ахлагч ******* нь 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 16 цагийн орчимд хугацаат цэргийн алба хаагч, ******* цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж, дарга, захирагч  нь захирагдагчдаа хүч хэрэглэж зодсон,

2025 оны 11 сарын 01-ний өдрийн 16 цагийн орчимд хугацаат цэргийн алба хаагч т хандаж “намайг пизда гэж хэллээ” гэж хэлэн үл ялих зүйлээр шалтаглан, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн төмөр алх шидэж эрүүл мэндэд нь халдаж баруун өвдөгний /ар/, /өвөр/, чагтан холбоосны суналт, дотор жийргэвчийн их бие арын эвэрт хэсэгчилсэн урагдал, өвдөгний үеийн цусан хураа бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

 

шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн, мэдүүлгээс гадна 2026 оны 01 сарын 21-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 04 х), 2026 оны 03 сарын 02-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 08-10 х), хохирогч мэдүүлэг (хх-ийн 16-19, 22-23 х), гэрч мэдүүлэг (хх-ийн 29-31 х), гэрч мэдүүлэг хх-ийн 34-36 х),  гэрч мэдүүлэг (хх-ийн 39-41 х), гэрч мэдүүлэг (хх-ийн 44-46 х), гэрч мэдүүлэг (хх-ийн 49-51 х), гэрч мэдүүлэг (хх-ийн 54-56 х), гэрч мэдүүлэг (хх-ийн 59-61 х), гэрч мэдүүлэг (хх-ийн 64-66 х), гэрч мэдүүлэг (хх-ийн 69-71 х), гэрч мэдүүлэг (хх-ийн 74-75 х), гэрч мэдүүлэг (хх-ийн 78-80 х), гэрч мэдүүлэг (хх-ийн 83-86, 89-90 х), гэрч мэдүүлэг (хх-ийн 93-96 х), гэрч мэдүүлэг (хх-ийн 99-100 х), хохирогч өвчний түүх, эмчийн үзлэгийн бүртгэл, эрүүл мэндийн хяналтын карт (хх-ийн 113-128 х), хохирогч төрийн тусгай албан албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт тусламж үйлчилгээ авсан талаарх мэдээлэл (хх-ийн 130-173 х), Сүхбаатар аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2026 оны 03 сарын 16-ны өдрийн СҮХ0726/095 дугаар шинжээчийн дүгнэлт (хх-ийн 179-182 х), Сүхбаатар аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн СҮХ0526/009 дугаар шинжээчийн дүгнэлт (хх-ийн 190-196 х),    эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 199 х),  Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 674 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 202-217-р хуудас), Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний лавлагаа (2-р хх-ийн 19-20 х), шүүгдэгч *******ийн эрүүл мэндийн даатгалын санд 247,250 төгрөг төлсөн баримт (2-р хх-ийн 21 х), хохирогч аав дансанд 2,500,000 төгрөг шилжүүлсэн баримт (2-р хх-ийн 30 х), дансанд 5,000,000 төгрөг шилжүүлсэн баримт (хх-ийн 31 х), дансанд 28,500,000 төгрөг шилжүүлсэн баримт (2-р хх-ийн 32 х), шүүгдэгч *******ийн эрүүл мэндийн даатгалын санд 346,680 төгрөг шилжүүлсэн баримт (2-р хх-ийн 36 х) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

2. Яллах дүгнэлтэнд тусгагдсан, талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

3. Энэ хэрэгт мөрдөгчөөс хохирогч т учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтанд нийцсэн байна.

 

эрүүл мэндэд учирсан хохирлын талаар гарсан СҮХ0726/095 дугаартай шинжээчийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.

 

Тодруулбал, Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий прокурорын хамтарсан 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/225/А/153/А/85 дугаар тушаалын хавсралтын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын хүндэвтэр зэргийг тогтоохдоо дараах байдлыг тогтооно: Үүнд: 3.2.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан;

3.1.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр буюу 15-30%-аар тогтонги алдагдсан....байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан шинжээрээ хүндэвтэр гэмтэлд хамаарч байгааг дурдъя.

 

4. Прокуророос шүүгдэгч *******ийн, хохирогч ыг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах *******,*******, дэд ахлагч ******* нь 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 16 цагийн орчимд хугацаат цэргийн алба хаагч, ******* цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж, дарга, захирагч  нь захирагдагчдаа хүч хэрэглэж зодсон,

2025 оны 11 сарын 01-ний өдрийн 16 цагийн орчимд хугацаат цэргийн алба хаагч т хандаж “намайг пизда гэж хэллээ” гэж хэлэн үл ялих зүйлээр шалтаглан, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн төмөр алх шидэж эрүүл мэндэд нь халдаж баруун өвдөгний /ар/, /өвөр/, чагтан холбоосны суналт, дотор жийргэвчийн их бие арын эвэрт хэсэгчилсэн урагдал, өвдөгний үеийн цусан хураа бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1,  28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан бөгөөд хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч ******* нь нэг удаагийн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх” гэмт хэргүүдийг үйлдсэн нь тогтоогдож байна.

 

6. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байдаг.

 

7. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх”  гэмт хэргийн обьект нь хууль, цэргийн албаны дүрмээр тогтоосон захирах, захирагдах журам, цэргийн албаны ашиг сонирхол байх бөгөөд халдлагад өртөгч нь дарга, захирагдагчдаа зодуулсан “цэргийн алба хаагч” байхаар заажээ.

8. Дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх гэмт хэрэг нь материаллаг хохирол учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хуульчлагдсан гэмт хэрэг бөгөөд цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж, дарга захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдлийг хийснээр уг гэмт хэргийг  төгссөнд тооцохоор хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл дарга захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсний улмаас түүний эрүүл мэндэд хохирол учирсан байхыг шаардахгүй юм.

9. Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “дарга захирагч” гэх субъект, хохирогч нь уг гэмт хэргийн “захирагдагч” гэх субъект болох нь дараах байдлаар нотлогдож байна.

10. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 17 гор дугаар зарлигаар батлагдсан Монгол Улсын Цэргийн нийтлэг дүрмийн нэгдүгээр хавсралт Цэргийн дотоод албаны дүрмийн Хоёрдугаар бүлэг "Цэргийн алба хаагчийн хоорондын харилцаа"-нд 17. Цэргийн алба хаагч нь албан тушаал, цолны эрэмбээр нэг нь нөгөөдөө захирагч буюу захирагдагч байна. Захирагч нь захирагдагсдадаа үүрэг, тушаал өгч, түүний биелэлтийг шалгах эрхтэй. 19. Цэргийн алба хаагч нь албан тушаал, цолны эрэмбээр нь нэг нь нөгөөдөө ахлах болон бага цолтон байна, 19.5. гүйцэтгэх албан тушаалын ахлагч нь сонсогч, түрүүч, байлдагчийн хувьд ахлах цолтой болно. 20. Цэргийн ахлах цолтон нь бага цолтноос цэргийн нийтлэг дүрмийг мөрдөх, нийгмийн дэг журам сахих, биеэ соёлч боловсон авч явахыг шаардана. Бага цолтон нь ахлах цолтны тавьсан шаардлагыг биелүүлнэ." гэж заасан хийгээд дэд ахлагч *******ийн хувьд дээрх дүрэмд зааснаар цолны эрэмбээр байлдагч 3.Одбаяр нь нэг нь нөгөөгөө шууд захирах, захирагдах албан хаагчид мөн байна.

 

11. Шүүгдэгч *******ийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах *******,*******, дэд ахлагч ******* нь 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 16 цагийн орчимд хугацаат цэргийн алба хаагч, ******* цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж, дарга, захирагч  нь захирагдагчдаа хүч хэрэглэж зодсон,

2025 оны 11 сарын 01-ний өдрийн 16 цагийн орчимд хугацаат цэргийн алба хаагч т хандаж “намайг пизда гэж хэллээ” гэж хэлэн үл ялих зүйлээр шалтаглан, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн төмөр алх шидэж эрүүл мэндэд нь халдаж баруун өвдөгний /ар/, /өвөр/, чагтан холбоосны суналт, дотор жийргэвчийн их бие арын эвэрт хэсэгчилсэн урагдал, өвдөгний үеийн цусан хураа бүхий” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт хэргийн нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдсон хийгээд прокуророос түүний дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр түүнийг гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч *******ээс хэргийн дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болно.

 

12. Шүүгдэгч *******ийг дээрх гэмт хэргүүдийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Учир нь түүний хувьд бусад цэргийн албан хаагчидтай “Цэргийн дотоод албаны дүрэм”-д зааснаар харьцах үүрэгтэй, бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусад руу төмөр алх шидсэнээр эрүүл мэндэд хохирол, хор уршиг учруулж болохыг мэдсээр байж хохирогч ******* тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас түүн рүү хөл шидэж эрүүл мэндэд нь хохирол учруулсан хийгээд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно ” гэж зааснаар тодорхойлогдоно.

 

13. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгох бөгөөд энэ хэргийн хувьд хохирогч эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шүүгдэгч *******ийн төмөр алх шидсэн уг үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой буюу уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирчээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокуророос *******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч *******ийн үйлдсэн уг хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх саналыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид 36,000,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, эрүүл мэндийн даатгалын санд 593,930 төгрөгийг нөхөн төлсөн, мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон болохыг дурдъя.

 

Шүүгдэгч *******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалт нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ ”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх заалт нь “Цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”  ялтай байна. 

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх ял оногдуулах тухай прокурорын санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх шийтгэл оногдуулж,

дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.

 

*******ээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.

 

Гэмт хэргийн хохирлын талаар:

1. Шүүгдэгч *******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогчийн зүгээс сэтгэл санаанд ямар нэгэн хохирол, хор уршиг учраагүй, гомдол, санал байхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд 36,000,000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгсөн ба уг хохирлыг шүүгдэгч ******* нь 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хаан банкны 5037471074 дугаарын данснаас хохирогч  аав 5405379300 тоот данс руу 2,500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 01 сарын 21-ний өдөр 28,500,000 төгрөг, нийт 36,000,000 төгрөгийг хохиролд төлсөн болох нь хэрэгт авагдсан түүний депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

            2. Монгол Улсын иргэн нь Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй бөгөөд үүнийг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.

 

Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.

 

Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “эрүүл мэндэд” учруулсан гэм хорд мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зардлууд хамаарах ба үүнийг гэм хор учруулсан этгээд нөхөн төлөх үүрэгтэй юм.

 

            3. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.

 

Хэрэгт хохирогч нь өөрийн биед учирсан дээрх гэмтлийг үзүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан 593,930 төгрөгийг шүүгдэгч ******* нь эрүүл мэндийн даатгалын сангийн дансанд нөхөн төлсөн.

 

4. Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарахыг дурдъя.

 

Бусад.

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “хар өнгийн төмөр биет ажлын хэсэг нь 11 сантиметр, бариул хэсэг нь 31 сантиметр урттай, ажлын хэсгийн нэг тал нь сэтэрхий, нөгөө тал нь дөрвөлжин хэлбэртэй төмөр алхыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж, дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэж зодсон гэм буруутайд,  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь түүнд оногдуулсан торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч ******* дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.

 

8. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирол буюу эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

10. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчээс хохирогчид 36,000,000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн төмөр биет ажлын хэсэг нь 11 сантиметр, бариул хэсэг нь 31 сантиметр урттай, ажлын хэсгийн нэг тал нь сэтэрхий, нөгөө тал нь дөрвөлжин хэлбэртэй төмөр алхыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус  тус дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Н.БАЯРБААТАР