| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 104/2024/00303/И |
| Дугаар | 104/ШШ2024/00285 |
| Огноо | 2024-05-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 104/ШШ2024/00285
Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******,******* тоотод оршин суух, ******* овогт *******ы ******* /РД: *******/
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Р.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Ууганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Р.******* нь 1987 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Худалдаа бэлтгэлийн удирдах газрын нийтийн хоолны газар үйлчлэгчээр, 1992 оны 1 сарын 5-наас 1993 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл Ард компанид үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие нь 1987 оны 6 сарын 1-ний өдрөөс 1991 оны12 сарын 31-ний өдөр хүртэл Налайх дүүргийн Худалдаа бэлтгэлийн удирдах нийтийн хоолны газарт үйлчлэгчээр, ажилласан. 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр жирэмсний амралтаа авсан бөгөөд Худалдаа бэлтгэлийн удирдах газар нь өмч хувьчлалаар Ард компани болж нэр нь л өөрчлөгдсөн. Намайг жирэмсний амралттай байх хугацаанд 1992 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс 1993 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаанд Ард компани нийгмийн даатгалын шимтгэлийг маань төлсөн байсан. Иймд 1987 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл 5 жил 7 сар ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд хандсан. Тухайн үед ажиллаж байсан хүмүүсийн бичиг баримт архив нь шатсаны улмаас Нийслэлийн архив болон төв архиваас баримт олдохгүй байгаа. Иймд намайг 1987 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл Налайх дүүргийн Худалдаа бэлтгэлийн удирдах нийтийн хоолны газарт үйлчлэгчээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Хөдөлмөрийн дэвтэрт миний нэрийг ******* гэж буруу биччихсэн юм гэв.
2. Нэхэмжлэгч талаас Р.******* гэж бичигдсэн 231529 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Налайх Нийгмийн даатгалын газрын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 06/11 тоот тодорхойлолт, Нийслэлийн архивын газрын 2024.03.19-ний өдрийн 280 тоот тодорхойлолт, Үндэсний төв архивын 2024.01.05-ны өдрийн 39 тоот тодорхойлолт, гэрч К.Норжмаа, Х.Өнөр нарын тодорхойлолт, зураг зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
3. *******ы ******* /РД: *******/-ны ХААТР-1, ХААТР-21, ИУБ-31 маягтуудын хуулбар, иргэний цахим үнэмлэхийн лавлагаа, *******ы ******* /РД: *******/-гийн ХААТР-1, ХААТР-21 маягт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Р.*******ы хөдөлмөрийн дэвтэрт *******ы *******ыг *******ы ******* гэж буруу бичсэн тул 1987 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Худалдаа бэлтгэлийн удирдах газрын нийтийн хоолны газарт үйлчлэгчээр, 1992 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс 1993 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл Ард компанид үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болохоо тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Р.*******ы хөдөлмөрийн дэвтэрт түүний нэрийг ******* гэж буруу бичсэн болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024.01.11-ний өдрийн 2 тоот ******* Хумихасан /*******/ ажиллаж байсан ард ХХК Шимтгэл төлөлтийн тайлангаар 1992-1993 онд тус хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэвэрийн санд төлж байсан болно гэх тодорхойлолт /хх-ийн 7 дугаар хуудас/, Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын 2024.01.04.-ний 06/11 дугаартай Налайх дүүргийн архивын сан хөмрөгт Худалдаа бэлтгэлийн удирдах газрын баримт хадгалагддаггүй тул *******ы *******тай холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна гэх тодорхойлолт /хх-ийн 8 дугаар хуудас/, Нийслэлийн архивын газрын 2024.03.19-ний өдрийн 280 тоот тодорхойлолт, Үндэсний төв архивын 2024.01.05-ны 39 тоот тодорхойлолт /хх-ийн 10 дугаар хуудас/, гэрч Х.Өнөр, К.Норжмаа нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүх тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ., 133.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох 135 дугаар зүйлийн 135.2.6 хүний ажиллаж байсан байдлыг тогтоох гэж заасны дагуу нэхэмжлэгч Р.*******ыг
6. 1987 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Худалдаа бэлтгэлийн удирдах газрын нийтийн хоолны газар үйлчлэгчээр, 1992 оны 1 дүгээр сарын 05-наас 1993 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл Ард компанид үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.
7. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ы ******* /РД:*******/-г 1987 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Худалдаа бэлтгэлйн удирдах газрын нийтийн хоолны газар үйлчлэгчээр, 1992 оны 1 дүгээр сарын 05-наас 1993 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл Ард компанид үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ