Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2026/ШЦТ/147

 

 

 

 

 

 

 

2026           05              19                                               2026/ШЦТ/147

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч У.Гантуяа,

Шүүгдэгч Х.***, Ц.***, шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.*** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** ***,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,  17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ирүүлсэн *** *** нарт холбогдох 2526000000358 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *** өдөр Өвөрхангай аймгийн *** суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1: Өвөрхангай аймгийн *** багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ****/,

 

Монгол Улсын иргэн, *** өдөр Өвөрхангай аймгийн ***суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, мэргэжилгүй, боловсролгүй, малчин ажилтай, ам бүл 2: ээжийн хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн *** дугаар багт оршин суух хаягтай, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 1/91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11-т зааснаар 17 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, *** *** ***/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Х.*** нь 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн 1-3 тоотод байх С.***ийн байшингийн цонхыг нь хагалан орж цахилгаан гагнуурын багаж 1 ширхэг, Кен гэх бичиглэлтэй тасдагч багаж 1 ширхэг, “Экс” нэртэй 0.5 литрийн хэмжээтэй архи 2 ширхэг зэргийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 340000 төгрөгийн хохирол, 47000 төгрөгийн хор уршиг учруулсан,

2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 02 дугаар баг 31-03 тоотод байшинд хууль бусаар нэвтрэн орж, иргэн А.***ы эзэмшлийн 40 литрийн бетоныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 100000 төгрөгийн хохирол, 30000 төгрөгийн хор уршиг учруулсан,

2025 оны 10 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн 56-02 тоотод байх Ч.***ийн монгол гэрийн цоожны цүүг эвдлэн орж мөнгөн аяга 4 ширхэг, 1 боодол сур зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1150000 төгрөгийн хохирол учруулсан,

2025 оны 10 дугаар сарын 8-аас 10-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багийн 1-11 тоотод байх В.****ийн байшингийн хаалганы цоожийг эвдлэн орж 1.75 кг савлагаатай “Hersey nuggets” нэртэй ууттай чихэр 2 ширхэг, 0.75 литрийн савлагаатай “Clark sheffild” нэртэй виски 4 ширхэг зэргийг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 660000 төгрөгийн хохирол, 15000 төгрөгийн хор уршиг учруулсан,

2025 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 03-р баг 1-09 тоотод байх М*** байшингийн цонх хагалан орсон хулгайлах гэмт хэргийг үйлдэхээр завдаж, 120000 төгрөгийн хор уршиг учруулсан,

Шүүгдэгч Х.*** Ц.*** нар нь үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 4-р баг Бургас гэх газарт бэлчээрээс хохирогч ** эзэмшлийн 1 тооны ямааг Цэнхэр өнгийн Саняа маркийн улсын дугааргүй мотоцикль ашиглан хулгайлж, хохирогчид 200000 төгрөгийн хохирол учруулсан,

2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг 26-02 тоот иргэн *** монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 55000 төгрөгийн хохирол учруулсан,

2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 09 дүгээр баг 11 дүгээр гудамж 02 тоотод байх ** гэрийн цоожны цүүг нь сугалан орж "Бигэр" нэртэй 0.75 литрийн дарс 1 ширхэг, “Arkhi” нэртэй 0.5 литрийн архи 1 ширхэг зэргийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 50000 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** ***ыг бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орсон,

бүлэглэж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

бусдын малыг бүлэглэж, машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

Шүүгдэгч *** ***ийг бүлэглэж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

бусдын малыг бүлэглэж, машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Шүүгдэгч **** ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

 

            Шүүгдэгч *** ***ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** ***ид оногдуулсан хүнд ял болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан хөнгөн ял болох 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

            Шүүгдэгч *** ***д оногдуулсан хүнд ял болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялд хөнгөн ял болох

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож 1 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 4 жил, 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.***д оногдуулсан 4 жил 2 сар, Ц.***ид оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.***ы цагдан хоригдсон 159 хоног, Ц.***ийн цагдан хоригдсон 30 хоногийг түүний эдлэх ялд оруулан тус тус тооцсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий СД 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.***ийн өмчлөлийн 2500000 төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улаан өнгийн улсын дугааргүй “Саняа” маркийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгосугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Х.***оос 97000 төгрөг гаргуулан хохирогч С.***ид, 120000 төгрөг гаргуулан хохирогч **, 30000 төгрөг гаргуулан хохирогч А.***д, 150000 төгрөг гаргуулан хохирогч ***, 675000 төгрөг гаргуулан хохирогч *** тус тус олгосугай.

 

9. Шүүгдэгч Ц.*** бусдад төлөх төлөхгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.*** Ц.*** нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.*** Ц.*** нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.МӨНХТУЯА